. 5-ыг үржүүлэх нь квадрат язгуурын доор 117-г хялбарчилъя. Тэгэхээр 117 нь ямар нэг бүтэн квадрат биш юм. Тэгвэл анхны тоонуудын үржвэрт тавибал тэдгээр анхны тоонууд нь 1-ээс олон давтагдсан байна уу харцгаая. Сондгой тоо учраас 2-т хуваагдахгүй нь тодорхой. Тэгвэл 3-т хуваагдах уу, бүх цифрүүдийг нэмээд шалгая. Яагаад ингэж байгааг Хан Академийн өөр хичээл дээр тайлбарласан байгаа. Цифрүүдийн нийлбэр 9 гарч байна, 9 нь 3-т хуваагдах учир 117 нь 3-т хуваагдана. Энэ хэсэгт 117-г 3-т хуваах үйлдлийг хийе. 3 нь 1-д багтахгүй. Харин 11-т 3 удаа багтана. 3-н 3-ын 9. Хасвал 2 үлдэнэ, 7 бууж ирээд, 27-д 3 есөн удаа багтана. 9-н 3-ын 27 Хасаад, болчихлоо. Хуваагдаж байна. Одоо бид 117 нь 3 ба 39-ын үржвэр гэдгийг мэдлээ. 39-ийг дахин үржвэрт тавья гэвэл 39 мөн 3-т хуваагдана. 3-ыг үржүүлэх нь 13-тай тэнцүү. Эдгээр нь бүгд анхны тоо байна. Тэгэхээр бид 5-ыг үржүүлэх нь ,квадрат язгуурын доор 3-ыг үржүүлэх нь 3, үржүүлэх нь квадрат язгууоын доор 13 гэж хэлж болно. . Одоо бид зэргийн чанарыг санаад, хэрэглэвэл 5-ыг үржүүлэх нь ,квадрат язгуур доор 3-ыг үржүүлэх нь 3, үржүүлэх нь квадрат язгуур доор 13 болно. Квадрат язгуур доор 3-ыг үржүүлэх нь 3 юу вэ? Энэ бол квадрат язгуур доор 9 шүү дээ, Квадрат язгуур доор 3-ын квадрат ч гэж болно. Аль нь ч байсан энэ бол 3. Тэгэхээр энийг 3 гэвэл илэрхийлэл маань 5-ыг үржүүлэх нь 3, үржүүлэх нь квадрат язгуур доор 13 боллоо. Энэ хэсэг нь 15 үржүүлэх нь квадрат язгуур доор 13. Дахиад 1 жишээ ажиллая. 3-ыг үржүүлэх нь квалрат язгуур доор 26 гэсэн илэрхийллийг хялбарчилъя. Өмнөх бодлого шиг 26-г шар өнгөөр бичье. 26 нь тэгш учраас 2-т хуваагдана. Тэгэхээр үүнийг 2-ыг үржүүлэх нь 13 гэж бичье. Ингээд биччихье. 13 бол анхны тоо. Бид үүнээс цааш үржвэрт задалж чадахгүй. 26 дотор ямар нэг бүтэн квадрат байхгүй байна. Зарим тоо нь бүтэн квадрат байх тоонуудын үржвэрт тавигдаж байвал язгуурын тэмдэг доороос гаргаж болж байсан. 117 бол 13-ыг үржүүлэх нь 9 13 ба бүтэн квадратын үржвэр байна. Харин 26 бол тийм биш, тэгэхээр үүнийг хялбарчилж чадахгүй. 3-ыг үржүүлэх нь квадрат язгуур доор 26 хэвээрээ үлдэх нь.