1 00:00:17,028 --> 00:00:19,574 Биднийг чухам юу амьдралын турш 2 00:00:19,574 --> 00:00:21,338 эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? 3 00:00:22,128 --> 00:00:24,684 Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд 4 00:00:25,033 --> 00:00:26,796 яг одоо хөрөнгө оруулалт хийвэл 5 00:00:26,986 --> 00:00:30,628 цаг заваа юунд зориулах байсан бэ? 6 00:00:31,647 --> 00:00:34,096 Маш олон хариулт бий. 7 00:00:34,323 --> 00:00:38,394 Амьдралд хамгийн чухал гэгдэх зүйлсээр биднийг дарж орхидог. 8 00:00:39,530 --> 00:00:42,691 Хэвлэл мэдээлэл баян чинээлэг, алдартай, 9 00:00:42,691 --> 00:00:45,862 өөрсдийн эзэнт гүрнээ босгож байгаа хүмүүсээр дүүрэн байдаг. 10 00:00:47,379 --> 00:00:49,352 Харин бид тэд бүгдэд итгэдэг. 11 00:00:50,011 --> 00:00:52,736 Саяхны нэг судалгаагаар 12 00:00:52,760 --> 00:00:57,936 шинэ мянганы залуусаас амьдралынх нь гол зорилгыг асуухад 13 00:00:58,260 --> 00:01:00,276 80 гаруй хувь нь 14 00:01:00,300 --> 00:01:04,436 баян болох гэж хариулсан байна. 15 00:01:05,660 --> 00:01:09,996 Мөн тэдгээр залуусын 50 хувь нь 16 00:01:10,020 --> 00:01:12,556 тэдний өөр нэг чухал зорилго бол 17 00:01:12,580 --> 00:01:14,420 алдартай болох гэжээ. 18 00:01:15,660 --> 00:01:16,876 (Инээд) 19 00:01:17,300 --> 00:01:23,956 Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их амжилтанд хүр гэсэн зүйлсийг 20 00:01:23,980 --> 00:01:26,036 бид байнга сонсдог. 21 00:01:26,060 --> 00:01:28,540 Сайхан амьдрахын тулд 22 00:01:28,540 --> 00:01:31,556 эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт ойлгодог. 23 00:01:32,445 --> 00:01:33,601 Гэхдээ энэ үнэн гэж үү? 24 00:01:34,434 --> 00:01:38,267 Энэ л хүний амьдралыг аз жаргалтай болгодог гэж үү? 25 00:01:39,980 --> 00:01:42,196 Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл 26 00:01:42,220 --> 00:01:47,436 хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж 27 00:01:47,460 --> 00:01:50,340 байгааг тодорхойлно гэдэг бараг л боломжгүй зүйл. 28 00:01:51,580 --> 00:01:54,636 Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ 29 00:01:54,660 --> 00:01:58,116 өнгөрсөн үеийн дурсамжаас нь мэдэж авдаг. 30 00:01:58,640 --> 00:02:03,416 Харин ой санамж хэзээ ч 100 хувь бодит байж чаддаггүй. 31 00:02:03,440 --> 00:02:05,920 Бид маш их зүйлийг мартаж, 32 00:02:05,920 --> 00:02:10,039 ой санамж маань заримдаа бүр эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. 33 00:02:10,669 --> 00:02:12,438 Марk Твэн үүнийг ойлгодог байсан. 34 00:02:13,780 --> 00:02:15,464 Түүний хэлсэнчлэн: 35 00:02:15,914 --> 00:02:20,124 "Миний амьдрал дахь хамгийн муу зүйлс хэзээ ч болж байгаагүй." 36 00:02:20,184 --> 00:02:23,243 (Инээд) 37 00:02:23,776 --> 00:02:26,285 Саяхны судалгаагаар харин хөгширөх тусам 38 00:02:26,285 --> 00:02:29,501 өнгөрснийг илүү өөдрөгөөр санан дурсдаг гэсэн. 39 00:02:30,427 --> 00:02:32,996 Энэ нь надад нэгэн машины наалтыг санагдуулсан: 40 00:02:32,996 --> 00:02:36,196 "Хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэхэд хэзээ ч оройтдоггүй" гэж. 41 00:02:36,228 --> 00:02:38,767 (Инээд) 42 00:02:39,600 --> 00:02:43,976 Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг цаг хугацаа өнгөрөхийн хирээр 43 00:02:44,000 --> 00:02:46,856 хэрхэн өрнөхийг харах боломж олдвол ямар вэ? 44 00:02:46,880 --> 00:02:50,856 Хүмүүсийг юу аз жаргалтай болгодгийг мэдэхийн тулд тэднийг 45 00:02:50,880 --> 00:02:53,616 өсвөр настайгаас нь эхлээд хөгшрөх хүртэл нь 46 00:02:53,640 --> 00:02:57,000 судалбал ямар вэ? 47 00:02:58,217 --> 00:02:59,417 Бид яг үүнийг хийсэн. 48 00:03:00,440 --> 00:03:02,656 Харвардын Насанд Хүрэгсдийн Хөгжлийн Судалгаа 49 00:03:02,680 --> 00:03:07,439 насанд хүрэгчдийн амьдралыг судалсан хамгийн урт судалгаа байх. 50 00:03:08,360 --> 00:03:14,480 Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн амьдралыг судалсан. 51 00:03:16,160 --> 00:03:20,656 Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл, эрүүл мэндийн талаар асуулт асууна. 52 00:03:20,680 --> 00:03:25,056 Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх хэрхэн өрнөхийг 53 00:03:25,080 --> 00:03:26,520 мэдээ ч үгүй байсан. 54 00:03:28,080 --> 00:03:31,696 Энэ төрлийн судалгаа үнэндээ маш ховор л доо. 55 00:03:31,720 --> 00:03:35,776 Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. 56 00:03:35,800 --> 00:03:38,976 Учир нь ихэнх оролцогчид судалгаанаас гарах, 57 00:03:39,000 --> 00:03:41,896 санхүүжилт зогсох, 58 00:03:41,920 --> 00:03:44,176 судлаачид нь өөр ажилд сатаарах 59 00:03:44,200 --> 00:03:48,280 эсвэл нас барснаар судалгааг цааш үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. 60 00:03:49,080 --> 00:03:51,336 Харин бидний хувьд, 61 00:03:51,360 --> 00:03:54,150 аз тохиол, мөн үе үеийн судлаачдын шургуу байдлын ачаар 62 00:03:54,150 --> 00:03:56,640 судалгаа маань эдгээрийг даван туулж чадсан. 63 00:03:57,320 --> 00:04:01,816 Анхны 724 оролцогчдын 60 орчим нь 64 00:04:01,840 --> 00:04:03,136 амьд сэрүүн төдийгүй, 65 00:04:03,160 --> 00:04:05,336 судалгаандаа ч оролцсон хэвээр ба 66 00:04:05,360 --> 00:04:07,400 90 гаруй настай болжээ. 67 00:04:08,360 --> 00:04:10,256 Харин одоо тэдний 68 00:04:10,280 --> 00:04:13,640 2000 гаруй үр хүүхдийг судалж эхэлж байна. 69 00:04:14,480 --> 00:04:16,800 Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 70 00:04:18,200 --> 00:04:22,936 1938 оноос хойш бид залуусын 2 бүлгийг судалсан. 71 00:04:22,960 --> 00:04:25,096 Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын 72 00:04:25,120 --> 00:04:27,516 оюутан байхдаа элссэн. 73 00:04:27,802 --> 00:04:31,428 Тэд Том Браkoвын хэлдгээр "алтан үеийнхэн" байлаа. 74 00:04:31,740 --> 00:04:34,556 Дэлхийн 2-р дайны үеэр бүгд сургуулиа төгсч, 75 00:04:34,580 --> 00:04:37,020 улмаар ихэнх нь дайнд явсан. 76 00:04:37,980 --> 00:04:40,116 Харин 2 дахь бүлгийн залуус бол 77 00:04:40,140 --> 00:04:44,316 Бостоны хамгийн ядуу хороололд амьдардаг хөвгүүд байсан юм. 78 00:04:44,340 --> 00:04:46,356 Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь 79 00:04:46,380 --> 00:04:49,716 тэд 1930-аад оны Бостоны хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн 80 00:04:49,740 --> 00:04:51,596 гэр бүлүүдээс гаралтай байсанд 81 00:04:51,620 --> 00:04:54,356 оршиж байгаа юм. 82 00:04:54,380 --> 00:04:58,980 Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй нийтийн байранд амьдарч байсан. 83 00:05:01,220 --> 00:05:03,116 Тэднийг судалгаанд элсэж ороход 84 00:05:03,140 --> 00:05:06,076 бүгдээс нь ярилцлага авсан. 85 00:05:06,100 --> 00:05:08,316 Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. 86 00:05:08,340 --> 00:05:11,876 Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл ярилцлага хийсэн. 87 00:05:11,900 --> 00:05:14,276 Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж 88 00:05:14,300 --> 00:05:16,716 амьдралын янз бүрийн замаар явцгаасан. 89 00:05:16,740 --> 00:05:22,836 Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго өрөгч, эмч болж, 90 00:05:22,860 --> 00:05:25,220 нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. 91 00:05:26,860 --> 00:05:31,100 Зарим нь архинд донтож, цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. 92 00:05:32,020 --> 00:05:34,316 Зарим нь нийгмийн доод давхаргаас 93 00:05:34,340 --> 00:05:37,556 хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, 94 00:05:37,580 --> 00:05:40,860 харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. 95 00:05:42,220 --> 00:05:45,156 Энэхүү судалгааг анх санаачлагчид 96 00:05:45,180 --> 00:05:47,196 75 жилийн дараа намайг энд зогсоод 97 00:05:47,220 --> 00:05:51,756 одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр байгаа тухай ярина 98 00:05:51,780 --> 00:05:54,860 гэж зүүдлээ ч үгүй байх. 99 00:05:55,980 --> 00:05:59,596 Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй судлаачид маань 100 00:05:59,620 --> 00:06:02,110 оролцогчид руугаа залгаж, 101 00:06:02,110 --> 00:06:05,820 тэдний амьдралын талаар дахиад хэдэн асуулт асууж болох эсэхийг лавладаг. 102 00:06:06,740 --> 00:06:10,316 Бостоны олон залуус биднээс "Та нар яагаад одоо хүртэл намайг 103 00:06:10,340 --> 00:06:14,220 судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм сонирхолтой биш шүү дээ?" гэж асуудаг. 104 00:06:15,300 --> 00:06:17,676 Харин Харвардын оюутнууд хэзээ ч тэгж асуудаггүй. 105 00:06:17,700 --> 00:06:22,900 (Инээд) 106 00:06:27,620 --> 00:06:30,476 Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд 107 00:06:30,500 --> 00:06:33,436 зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, 108 00:06:33,460 --> 00:06:35,916 зочны өрөөнд нь сууж ярилцлага хийж 109 00:06:36,640 --> 00:06:39,576 эмч нараас нь өвчний түүхийг авч, 110 00:06:39,600 --> 00:06:42,096 мөн цусны шинжилгээ, тархины зураг авч 111 00:06:42,120 --> 00:06:43,816 хүүхдүүдтэй нь ярилцдаг. 112 00:06:43,840 --> 00:06:49,096 Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. 113 00:06:49,120 --> 00:06:52,656 Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь 114 00:06:52,680 --> 00:06:55,056 судалгаанд маань оролцож чадах эсэхийг асуухад 115 00:06:55,080 --> 00:06:57,776 "Юу гээч, орох цаг нь болсон байх" гэж билээ. 116 00:06:57,800 --> 00:06:58,856 (Инээд) 117 00:07:00,580 --> 00:07:02,276 Ингээд бид юу олж мэдэв? 118 00:07:02,300 --> 00:07:07,516 Бидний цуглуулсан хэдэн арван мянган хуудас 119 00:07:07,540 --> 00:07:10,480 хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс 120 00:07:10,480 --> 00:07:11,820 ямар сургамж олж авсан бэ? 121 00:07:12,820 --> 00:07:18,420 Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. 122 00:07:19,620 --> 00:07:25,916 Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад нэг л тодорхой зүйл байна. 123 00:07:25,940 --> 00:07:31,140 Сайн харилцаа биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг. Ердөө л энэ. 124 00:07:32,100 --> 00:07:35,916 Бид харилцааны талаар гурван чухал зүйл мэдэж авсан. 125 00:07:35,940 --> 00:07:40,036 Нэгт, нийгмийн харилцаа нь бидэнд маш тустай, 126 00:07:40,060 --> 00:07:42,555 харин ганцаардал биднийг үгүй хийдэг. 127 00:07:43,180 --> 00:07:46,836 Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ 128 00:07:46,860 --> 00:07:49,956 илүү ойр байдаг хүмүүс 129 00:07:49,980 --> 00:07:54,676 илүү жаргалтай, эрүүл байж, урт насалдаг нь 130 00:07:54,700 --> 00:07:58,076 судалгаагаар тогтоогдсон. 131 00:07:58,100 --> 00:08:01,516 Ганцаардал нь хор хөнөөлтэй болох нь ч мөн харагдсан. 132 00:08:01,540 --> 00:08:06,676 Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс 133 00:08:06,700 --> 00:08:09,916 аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, 134 00:08:09,940 --> 00:08:12,876 эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн эрт муудаж, 135 00:08:12,900 --> 00:08:15,116 мөн тархины үйл ажиллагаа нь 136 00:08:15,140 --> 00:08:18,700 хурдан муудаж, богино насалдаг. 137 00:08:19,740 --> 00:08:22,956 Харамсалтай нь ямар ч цаг үед 138 00:08:22,980 --> 00:08:27,580 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. 139 00:08:28,740 --> 00:08:31,396 Олны дунд, гэрлэлтэд ганцаардах 140 00:08:31,420 --> 00:08:34,076 тохиолдол байдгийг бид мэднэ. 141 00:08:34,100 --> 00:08:36,236 Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол 142 00:08:36,260 --> 00:08:39,356 таны хэдэн найзтай байх 143 00:08:39,380 --> 00:08:42,876 эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаанд байх эсэх нь чухал биш, 144 00:08:42,900 --> 00:08:47,540 харин таны дотно харилцааны чанар нь л чухал. 145 00:08:48,260 --> 00:08:53,036 Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. 146 00:08:53,060 --> 00:08:57,036 Жишээ нь, хайр сэтгэлгүй, байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь 147 00:08:58,160 --> 00:09:03,936 эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. 148 00:09:03,960 --> 00:09:08,736 Харин халуун дулаан, сайн харилцаатай амьдрах нь биднийг хамгаалдаг. 149 00:09:08,760 --> 00:09:11,856 Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь судалсныхаа дараа бид 150 00:09:11,880 --> 00:09:14,896 тэдний дунд насыг эргэн харж, хэн нь ахмад насандаа 151 00:09:15,720 --> 00:09:17,296 эрүүл, жаргалтай, 152 00:09:17,320 --> 00:09:21,296 харин хэн эсрэгээрээ байхыг таамаглаж болох эсэхийг 153 00:09:21,320 --> 00:09:22,520 мэдэхийг хүссэн юм. 154 00:09:23,280 --> 00:09:27,496 Тэгээд тэдний 50 настай үеийн бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд 155 00:09:27,520 --> 00:09:28,880 дунд настай үеийнх нь 156 00:09:29,680 --> 00:09:32,216 холестерины хэмжээ цаашид 157 00:09:32,240 --> 00:09:35,136 тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. 158 00:09:35,160 --> 00:09:38,615 Харин нийгмийн харилцаандаа хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 159 00:09:38,639 --> 00:09:43,536 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун харилцаатай байсан хүмүүс 160 00:09:43,560 --> 00:09:45,960 80 насандаа хамгийн эрүүл байсан. 161 00:09:47,279 --> 00:09:50,456 Сайн, дотны харилцаа нь 162 00:09:50,480 --> 00:09:53,240 биднийг хөгшрөлтийн зарим аюулаас хамгаалдаг байна. 163 00:09:54,080 --> 00:09:58,056 Манай хамгийн жаргалтай хосууд маань 164 00:09:58,080 --> 00:10:00,135 80 насандаа хэдийгээр 165 00:10:00,159 --> 00:10:03,096 бие эрхтний хувьд зовиуртай байсан ч, сэтгэл санааны хувьд 166 00:10:03,120 --> 00:10:05,080 адилхан жаргалтай байдаг гэсэн юм. 167 00:10:06,000 --> 00:10:09,256 Харин тааруухан харилцаанд байсан хүмүүс хэлэхдээ, 168 00:10:09,280 --> 00:10:12,216 тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны зовиур нь 169 00:10:12,240 --> 00:10:15,280 улам дордуулдаг гэжээ. 170 00:10:17,460 --> 00:10:21,836 Дотно харилцаа болон эрүүл мэндийн талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь 171 00:10:21,860 --> 00:10:25,116 сайн харилцаа зөвхөн бидний биеийг хамгаалаад зогсохгүй, 172 00:10:25,140 --> 00:10:26,620 тархийг ч мөн хамгаалдаг. 173 00:10:27,540 --> 00:10:32,196 80 насандаа өөр хэн нэгэнтэй 174 00:10:32,220 --> 00:10:36,116 дотно, сайн харилцаанд байх нь хамгаалалт болдог. 175 00:10:36,140 --> 00:10:38,116 Тэд дотно харилцаанд байхдаа 176 00:10:38,140 --> 00:10:42,276 хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн итгэл даахыг мэдрэх нь 177 00:10:42,300 --> 00:10:45,996 ой санамжийг хурц байлгадаг. 178 00:10:46,020 --> 00:10:47,516 Харин итгэлцэлгүй харилцаанд 179 00:10:47,540 --> 00:10:50,676 байдаг хүмүүсийн хувьд 180 00:10:50,700 --> 00:10:54,580 ой санамж нь эрт мууддаг. 181 00:10:55,620 --> 00:10:59,076 Гэхдээ сайн харилцаа гэдэг нь саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. 182 00:10:59,100 --> 00:11:02,676 Манай зарим 80 настангууд 183 00:11:02,700 --> 00:11:04,436 хоорондоо маргах үе бишгүй гарна. 184 00:11:04,460 --> 00:11:07,636 Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ 185 00:11:07,660 --> 00:11:09,476 итгэж болохыг мэддэг л бол 186 00:11:09,500 --> 00:11:13,100 тэдгээр маргаан ой тогтоолтод огтхон ч нөлөөлөхгүй. 187 00:11:14,700 --> 00:11:17,436 Тэгэхээр сайн, дотно харилцаа 188 00:11:17,460 --> 00:11:23,156 бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай гэдэг ойлголт бол 189 00:11:23,180 --> 00:11:26,116 эртний мэргэн ухаан. 190 00:11:26,170 --> 00:11:29,241 Энэ бол эмээгийн чинь өгдөг зөвлөгөө, номлогчийн чинь захиас. 191 00:11:30,075 --> 00:11:31,912 Энэ юу нь тийм хэцүү байна? 192 00:11:32,758 --> 00:11:35,384 Жишээлбэл хөрөнгө мөнгөний хувьд 193 00:11:35,409 --> 00:11:38,334 наад захын хэрэгцээ хангагдмагч 194 00:11:38,397 --> 00:11:39,996 мөнгө нэг их нөлөө үзүүлдэггүй. 195 00:11:40,059 --> 00:11:43,815 Жилд 75 мянган доллараас 196 00:11:43,854 --> 00:11:45,466 75 саяын орлогтой болмогц 197 00:11:45,847 --> 00:11:49,631 таны эрүүл мэнд, аз жаргалд өөрчлөлт маш бага, 198 00:11:49,631 --> 00:11:50,998 бараг байх болов уу даа. 199 00:11:51,982 --> 00:11:53,479 Нэр хүндийг авч үзвэл 200 00:11:54,204 --> 00:11:56,418 байнгын олон нийтийн өмнө байх, 201 00:11:56,601 --> 00:11:58,166 хувийн орон зай алдагдахад 202 00:11:58,403 --> 00:12:01,403 ихэнх алдартай хүмүүс эрүүл мэндээрээ муудаж эхэлдэг. 203 00:12:02,117 --> 00:12:04,770 Энэ нь мэдээж тэднийг аз жаргалтай байлгадаггүй. 204 00:12:06,077 --> 00:12:08,594 Харин илүү их ажиллахын хувьд 205 00:12:09,426 --> 00:12:12,434 хэн ч үхэхийнхээ өмнө 206 00:12:12,481 --> 00:12:15,204 илүү их ажилладаг байж гэж хүсдэггүй нэг үнэн үг бий. 207 00:12:15,228 --> 00:12:16,370 (Инээд) 208 00:12:16,840 --> 00:12:20,680 Гэтэл яагаад үүнийг үл ойшооход ийм амархан юм бэ? 209 00:12:21,360 --> 00:12:22,816 Учир нь бид бол хүн төрөлхтөн. 210 00:12:22,840 --> 00:12:25,656 Бид амар шийдэл, 211 00:12:25,680 --> 00:12:27,376 биднийг сайн сайхан чигээр байлгах 212 00:12:27,400 --> 00:12:30,160 тийм л зүйлд дуртай. 213 00:12:31,120 --> 00:12:34,456 Урт хугацааны харилцаа бол ээдрээтэй, 214 00:12:34,480 --> 00:12:38,296 гэр бүл, найз нөхдөө анхаарах нь их ажил шаарддаг, 215 00:12:38,320 --> 00:12:40,976 тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. 216 00:12:41,000 --> 00:12:44,336 Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа дуусах учиргүй. 217 00:12:44,360 --> 00:12:49,416 Энэ 75 жилийн судалгаанаас харахад, хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан 218 00:12:50,240 --> 00:12:56,056 хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. 219 00:12:59,980 --> 00:13:02,956 Яг л өнөөх судалгаанд оролцсон шинэ мянганы залуус шиг 220 00:13:03,280 --> 00:13:06,896 манай судалгааны олон эрчүүд залуу ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, 221 00:13:06,920 --> 00:13:10,936 ажлын амжилт зэргийг сайхан амьдралын хэмжүүр гэж 222 00:13:11,460 --> 00:13:15,396 итгэцгээж байсан. 223 00:13:15,420 --> 00:13:19,596 Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү судалгаагаар 224 00:13:19,620 --> 00:13:25,276 хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа 225 00:13:25,300 --> 00:13:28,540 илүү анхаарсан хүмүүс гэдэг нь удаа дараа тогтоогдсон. 226 00:13:30,380 --> 00:13:32,356 Харин та юу гэж бодож байна? 227 00:13:32,380 --> 00:13:36,140 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. 228 00:13:37,100 --> 00:13:40,060 Харилцаандаа илүү анхаарна гэж яана гэсэн үг юм бол? 229 00:13:41,060 --> 00:13:44,180 Боломжууд нь дуусашгүй олон. 230 00:13:44,900 --> 00:13:50,996 Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, 231 00:13:51,020 --> 00:13:55,476 эсвэл хуучирсан харилцаагаа хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, 232 00:13:55,500 --> 00:13:57,700 хамтдаа алхах, болзоонд явах, 233 00:13:58,660 --> 00:14:03,516 эсвэл удаан яриагүй хамаатан руугаа залгах ч байж болно. 234 00:14:03,540 --> 00:14:07,036 Учир нь маш их тохиолддог гэр бүлийн хагарал 235 00:14:07,060 --> 00:14:09,276 атаа хорсол санасан нэгэнд 236 00:14:09,300 --> 00:14:11,380 хамгийн муугаар нөлөөлдөг. 237 00:14:13,300 --> 00:14:17,220 Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр яриагаа дуусгая. 238 00:14:18,880 --> 00:14:21,256 Зуун жилийн тэртээ, 239 00:14:21,280 --> 00:14:23,896 тэрээр амьдралаа эргэж хараад 240 00:14:23,920 --> 00:14:25,200 ийнхүү бичжээ. 241 00:14:26,440 --> 00:14:30,136 "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, 242 00:14:30,160 --> 00:14:35,320 уучлал гуйх, зүрхээ шархлуулах, буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. 243 00:14:36,320 --> 00:14:39,136 Зөвхөн хүнийг хайрлах 244 00:14:39,160 --> 00:14:42,880 хором төдий л цаг бий." 245 00:14:44,360 --> 00:14:48,736 Сайхан амьдрал сайн харилцаан дээр тогтдог. 246 00:14:48,785 --> 00:14:51,159 Тийм ч учраас энэ нь олон хүнд хэрэгтэй санаа юм. 247 00:14:51,180 --> 00:14:52,396 Баярлалаа. 248 00:14:52,417 --> 00:14:58,040 (Алга ташилт)