[Script Info] Title: [Events] Format: Layer, Start, End, Style, Name, MarginL, MarginR, MarginV, Effect, Text Dialogue: 0,0:00:17.03,0:00:19.57,Default,,0000,0000,0000,,Биднийг чухам юу амьдралын турш Dialogue: 0,0:00:19.57,0:00:21.34,Default,,0000,0000,0000,,эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? Dialogue: 0,0:00:22.13,0:00:24.68,Default,,0000,0000,0000,,Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд Dialogue: 0,0:00:25.03,0:00:26.80,Default,,0000,0000,0000,,яг одоо хөрөнгө оруулалт хийвэл Dialogue: 0,0:00:26.99,0:00:30.63,Default,,0000,0000,0000,,цаг заваа юунд зориулах байсан бэ? Dialogue: 0,0:00:31.65,0:00:34.10,Default,,0000,0000,0000,,Маш олон хариулт бий. Dialogue: 0,0:00:34.32,0:00:38.39,Default,,0000,0000,0000,,Амьдралд хамгийн чухал гэгдэх зүйлсээр\Nбиднийг дарж орхидог. Dialogue: 0,0:00:39.53,0:00:42.69,Default,,0000,0000,0000,,Хэвлэл мэдээлэл\Nбаян чинээлэг, алдартай, Dialogue: 0,0:00:42.69,0:00:45.86,Default,,0000,0000,0000,,өөрсдийн эзэнт гүрнээ босгож байгаа\Nхүмүүсээр дүүрэн байдаг. Dialogue: 0,0:00:47.38,0:00:49.35,Default,,0000,0000,0000,,Харин бид тэд бүгдэд итгэдэг. Dialogue: 0,0:00:50.01,0:00:52.74,Default,,0000,0000,0000,,Саяхны нэг судалгаагаар Dialogue: 0,0:00:52.76,0:00:57.94,Default,,0000,0000,0000,,шинэ мянганы залуусаас амьдралынх нь\Nгол зорилгыг асуухад Dialogue: 0,0:00:58.26,0:01:00.28,Default,,0000,0000,0000,,80 гаруй хувь нь Dialogue: 0,0:01:00.30,0:01:04.44,Default,,0000,0000,0000,,баян болох гэж хариулсан байна. Dialogue: 0,0:01:05.66,0:01:09.100,Default,,0000,0000,0000,,Мөн тэдгээр залуусын 50 хувь нь Dialogue: 0,0:01:10.02,0:01:12.56,Default,,0000,0000,0000,,тэдний өөр нэг чухал зорилго бол Dialogue: 0,0:01:12.58,0:01:14.42,Default,,0000,0000,0000,,алдартай болох гэжээ. Dialogue: 0,0:01:15.66,0:01:16.88,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:01:17.30,0:01:23.96,Default,,0000,0000,0000,,Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их\Nамжилтанд хүр гэсэн зүйлсийг Dialogue: 0,0:01:23.98,0:01:26.04,Default,,0000,0000,0000,,бид байнга сонсдог. Dialogue: 0,0:01:26.06,0:01:28.54,Default,,0000,0000,0000,,Сайхан амьдрахын тулд Dialogue: 0,0:01:28.54,0:01:31.56,Default,,0000,0000,0000,,эдгээрийн хойноос л\Nявах хэрэгтэй мэт ойлгодог. Dialogue: 0,0:01:32.44,0:01:33.60,Default,,0000,0000,0000,,Гэхдээ энэ үнэн гэж үү? Dialogue: 0,0:01:34.43,0:01:38.27,Default,,0000,0000,0000,,Энэ л хүний амьдралыг\Nаз жаргалтай болгодог гэж үү? Dialogue: 0,0:01:39.98,0:01:42.20,Default,,0000,0000,0000,,Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл Dialogue: 0,0:01:42.22,0:01:47.44,Default,,0000,0000,0000,,хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар\Nтэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж Dialogue: 0,0:01:47.46,0:01:50.34,Default,,0000,0000,0000,,байгааг тодорхойлно гэдэг бараг л\Nболомжгүй зүйл. Dialogue: 0,0:01:51.58,0:01:54.64,Default,,0000,0000,0000,,Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ Dialogue: 0,0:01:54.66,0:01:58.12,Default,,0000,0000,0000,,өнгөрсөн үеийн\Nдурсамжаас нь мэдэж авдаг. Dialogue: 0,0:01:58.64,0:02:03.42,Default,,0000,0000,0000,,Харин ой санамж хэзээ ч\N100 хувь бодит байж чаддаггүй. Dialogue: 0,0:02:03.44,0:02:05.92,Default,,0000,0000,0000,,Бид маш их зүйлийг мартаж, Dialogue: 0,0:02:05.92,0:02:10.04,Default,,0000,0000,0000,,ой санамж маань заримдаа бүр\Nэсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. Dialogue: 0,0:02:10.67,0:02:12.44,Default,,0000,0000,0000,,Марk Твэн үүнийг ойлгодог байсан. Dialogue: 0,0:02:13.78,0:02:15.46,Default,,0000,0000,0000,,Түүний хэлсэнчлэн: Dialogue: 0,0:02:15.91,0:02:20.12,Default,,0000,0000,0000,,"Миний амьдрал дахь хамгийн муу зүйлс\Nхэзээ ч болж байгаагүй." Dialogue: 0,0:02:20.18,0:02:23.24,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:02:23.78,0:02:26.28,Default,,0000,0000,0000,,Саяхны судалгаагаар харин хөгширөх тусам Dialogue: 0,0:02:26.28,0:02:29.50,Default,,0000,0000,0000,,өнгөрснийг илүү өөдрөгөөр\Nсанан дурсдаг гэсэн. Dialogue: 0,0:02:30.43,0:02:32.100,Default,,0000,0000,0000,,Энэ нь надад нэгэн машины наалтыг\Nсанагдуулсан: Dialogue: 0,0:02:32.100,0:02:36.20,Default,,0000,0000,0000,,"Хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэхэд\Nхэзээ ч оройтдоггүй" гэж. Dialogue: 0,0:02:36.23,0:02:38.77,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:02:39.60,0:02:43.98,Default,,0000,0000,0000,,Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг\Nцаг хугацаа өнгөрөхийн хирээр Dialogue: 0,0:02:44.00,0:02:46.86,Default,,0000,0000,0000,,хэрхэн өрнөхийг харах боломж\Nолдвол ямар вэ? Dialogue: 0,0:02:46.88,0:02:50.86,Default,,0000,0000,0000,,Хүмүүсийг юу аз жаргалтай \Nболгодгийг мэдэхийн тулд тэднийг Dialogue: 0,0:02:50.88,0:02:53.62,Default,,0000,0000,0000,,өсвөр настайгаас нь эхлээд\Nхөгшрөх хүртэл нь Dialogue: 0,0:02:53.64,0:02:57.00,Default,,0000,0000,0000,,судалбал ямар вэ? Dialogue: 0,0:02:58.22,0:02:59.42,Default,,0000,0000,0000,,Бид яг үүнийг хийсэн. Dialogue: 0,0:03:00.44,0:03:02.66,Default,,0000,0000,0000,,Харвардын Насанд Хүрэгсдийн\NХөгжлийн Судалгаа Dialogue: 0,0:03:02.68,0:03:07.44,Default,,0000,0000,0000,,насанд хүрэгчдийн амьдралыг судалсан\Nхамгийн урт судалгаа байх. Dialogue: 0,0:03:08.36,0:03:14.48,Default,,0000,0000,0000,,Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн\Nамьдралыг судалсан. Dialogue: 0,0:03:16.16,0:03:20.66,Default,,0000,0000,0000,,Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл,\Nэрүүл мэндийн талаар асуулт асууна. Dialogue: 0,0:03:20.68,0:03:25.06,Default,,0000,0000,0000,,Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх\Nхэрхэн өрнөхийг Dialogue: 0,0:03:25.08,0:03:26.52,Default,,0000,0000,0000,,мэдээ ч үгүй байсан. Dialogue: 0,0:03:28.08,0:03:31.70,Default,,0000,0000,0000,,Энэ төрлийн судалгаа үнэндээ маш\Nховор л доо. Dialogue: 0,0:03:31.72,0:03:35.78,Default,,0000,0000,0000,,Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. Dialogue: 0,0:03:35.80,0:03:38.98,Default,,0000,0000,0000,,Учир нь ихэнх оролцогчид\Nсудалгаанаас гарах, Dialogue: 0,0:03:39.00,0:03:41.90,Default,,0000,0000,0000,,санхүүжилт зогсох, Dialogue: 0,0:03:41.92,0:03:44.18,Default,,0000,0000,0000,,судлаачид нь өөр ажилд сатаарах Dialogue: 0,0:03:44.20,0:03:48.28,Default,,0000,0000,0000,,эсвэл нас барснаар судалгааг цааш\Nүргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. Dialogue: 0,0:03:49.08,0:03:51.34,Default,,0000,0000,0000,,Харин бидний хувьд, Dialogue: 0,0:03:51.36,0:03:54.15,Default,,0000,0000,0000,,аз тохиол, мөн үе үеийн судлаачдын\Nшургуу байдлын ачаар Dialogue: 0,0:03:54.15,0:03:56.64,Default,,0000,0000,0000,,судалгаа маань эдгээрийг\Nдаван туулж чадсан. Dialogue: 0,0:03:57.32,0:04:01.82,Default,,0000,0000,0000,,Анхны 724 оролцогчдын\N60 орчим нь Dialogue: 0,0:04:01.84,0:04:03.14,Default,,0000,0000,0000,,амьд сэрүүн төдийгүй, Dialogue: 0,0:04:03.16,0:04:05.34,Default,,0000,0000,0000,,судалгаандаа ч оролцсон хэвээр ба Dialogue: 0,0:04:05.36,0:04:07.40,Default,,0000,0000,0000,,90 гаруй настай болжээ. Dialogue: 0,0:04:08.36,0:04:10.26,Default,,0000,0000,0000,,Харин одоо тэдний Dialogue: 0,0:04:10.28,0:04:13.64,Default,,0000,0000,0000,,2000 гаруй үр хүүхдийг\Nсудалж эхэлж байна. Dialogue: 0,0:04:14.48,0:04:16.80,Default,,0000,0000,0000,,Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. Dialogue: 0,0:04:18.20,0:04:22.94,Default,,0000,0000,0000,,1938 оноос хойш бид залуусын\N2 бүлгийг судалсан. Dialogue: 0,0:04:22.96,0:04:25.10,Default,,0000,0000,0000,,Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын Dialogue: 0,0:04:25.12,0:04:27.52,Default,,0000,0000,0000,,оюутан байхдаа элссэн. Dialogue: 0,0:04:27.80,0:04:31.43,Default,,0000,0000,0000,,Тэд Том Браkoвын хэлдгээр\N"алтан үеийнхэн" байлаа. Dialogue: 0,0:04:31.74,0:04:34.56,Default,,0000,0000,0000,,Дэлхийн 2-р дайны үеэр бүгд\Nсургуулиа төгсч, Dialogue: 0,0:04:34.58,0:04:37.02,Default,,0000,0000,0000,,улмаар ихэнх нь дайнд явсан. Dialogue: 0,0:04:37.98,0:04:40.12,Default,,0000,0000,0000,,Харин 2 дахь бүлгийн залуус бол Dialogue: 0,0:04:40.14,0:04:44.32,Default,,0000,0000,0000,,Бостоны хамгийн ядуу хороололд \Nамьдардаг хөвгүүд байсан юм. Dialogue: 0,0:04:44.34,0:04:46.36,Default,,0000,0000,0000,,Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь Dialogue: 0,0:04:46.38,0:04:49.72,Default,,0000,0000,0000,,тэд 1930-аад оны Бостоны \Nхамгийн асуудалтай, эмзэг бүлгийн Dialogue: 0,0:04:49.74,0:04:51.60,Default,,0000,0000,0000,,гэр бүлүүдээс гаралтай байсанд Dialogue: 0,0:04:51.62,0:04:54.36,Default,,0000,0000,0000,,оршиж байгаа юм. Dialogue: 0,0:04:54.38,0:04:58.98,Default,,0000,0000,0000,,Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй\Nнийтийн байранд амьдарч байсан. Dialogue: 0,0:05:01.22,0:05:03.12,Default,,0000,0000,0000,,Тэднийг судалгаанд элсэж ороход Dialogue: 0,0:05:03.14,0:05:06.08,Default,,0000,0000,0000,,бүгдээс нь ярилцлага авсан. Dialogue: 0,0:05:06.10,0:05:08.32,Default,,0000,0000,0000,,Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. Dialogue: 0,0:05:08.34,0:05:11.88,Default,,0000,0000,0000,,Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл\Nярилцлага хийсэн. Dialogue: 0,0:05:11.90,0:05:14.28,Default,,0000,0000,0000,,Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж Dialogue: 0,0:05:14.30,0:05:16.72,Default,,0000,0000,0000,,амьдралын янз бүрийн замаар явцгаасан. Dialogue: 0,0:05:16.74,0:05:22.84,Default,,0000,0000,0000,,Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго \Nөрөгч, эмч болж, Dialogue: 0,0:05:22.86,0:05:25.22,Default,,0000,0000,0000,,нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. Dialogue: 0,0:05:26.86,0:05:31.10,Default,,0000,0000,0000,,Зарим нь архинд донтож,\Nцөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. Dialogue: 0,0:05:32.02,0:05:34.32,Default,,0000,0000,0000,,Зарим нь нийгмийн доод давхаргаас Dialogue: 0,0:05:34.34,0:05:37.56,Default,,0000,0000,0000,,хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, Dialogue: 0,0:05:37.58,0:05:40.86,Default,,0000,0000,0000,,харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. Dialogue: 0,0:05:42.22,0:05:45.16,Default,,0000,0000,0000,,Энэхүү судалгааг анх санаачлагчид Dialogue: 0,0:05:45.18,0:05:47.20,Default,,0000,0000,0000,,75 жилийн дараа намайг энд зогсоод Dialogue: 0,0:05:47.22,0:05:51.76,Default,,0000,0000,0000,,одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр\Nбайгаа тухай ярина Dialogue: 0,0:05:51.78,0:05:54.86,Default,,0000,0000,0000,,гэж зүүдлээ ч үгүй байх. Dialogue: 0,0:05:55.98,0:05:59.60,Default,,0000,0000,0000,,Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй\Nсудлаачид маань Dialogue: 0,0:05:59.62,0:06:02.11,Default,,0000,0000,0000,,оролцогчид руугаа залгаж, Dialogue: 0,0:06:02.11,0:06:05.82,Default,,0000,0000,0000,,тэдний амьдралын талаар дахиад хэдэн\Nасуулт асууж болох эсэхийг лавладаг. Dialogue: 0,0:06:06.74,0:06:10.32,Default,,0000,0000,0000,,Бостоны олон залуус биднээс\N"Та нар яагаад одоо хүртэл намайг Dialogue: 0,0:06:10.34,0:06:14.22,Default,,0000,0000,0000,,судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм\Nсонирхолтой биш шүү дээ?" гэж асуудаг. Dialogue: 0,0:06:15.30,0:06:17.68,Default,,0000,0000,0000,,Харин Харвардын оюутнууд\Nхэзээ ч тэгж асуудаггүй. Dialogue: 0,0:06:17.70,0:06:22.90,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:06:27.62,0:06:30.48,Default,,0000,0000,0000,,Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд Dialogue: 0,0:06:30.50,0:06:33.44,Default,,0000,0000,0000,,зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, Dialogue: 0,0:06:33.46,0:06:35.92,Default,,0000,0000,0000,,зочны өрөөнд нь сууж ярилцлага хийж Dialogue: 0,0:06:36.64,0:06:39.58,Default,,0000,0000,0000,,эмч нараас нь өвчний түүхийг авч, Dialogue: 0,0:06:39.60,0:06:42.10,Default,,0000,0000,0000,,мөн цусны шинжилгээ, тархины зураг авч Dialogue: 0,0:06:42.12,0:06:43.82,Default,,0000,0000,0000,,хүүхдүүдтэй нь ярилцдаг. Dialogue: 0,0:06:43.84,0:06:49.10,Default,,0000,0000,0000,,Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог\Nзүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. Dialogue: 0,0:06:49.12,0:06:52.66,Default,,0000,0000,0000,,Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь Dialogue: 0,0:06:52.68,0:06:55.06,Default,,0000,0000,0000,,судалгаанд маань\Nоролцож чадах эсэхийг асуухад Dialogue: 0,0:06:55.08,0:06:57.78,Default,,0000,0000,0000,,"Юу гээч, орох цаг нь болсон байх"\Nгэж билээ. Dialogue: 0,0:06:57.80,0:06:58.86,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:07:00.58,0:07:02.28,Default,,0000,0000,0000,,Ингээд бид юу олж мэдэв? Dialogue: 0,0:07:02.30,0:07:07.52,Default,,0000,0000,0000,,Бидний цуглуулсан\Nхэдэн арван мянган хуудас Dialogue: 0,0:07:07.54,0:07:10.48,Default,,0000,0000,0000,,хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс Dialogue: 0,0:07:10.48,0:07:11.82,Default,,0000,0000,0000,,ямар сургамж олж авсан бэ? Dialogue: 0,0:07:12.82,0:07:18.42,Default,,0000,0000,0000,,Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр\Nэсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. Dialogue: 0,0:07:19.62,0:07:25.92,Default,,0000,0000,0000,,Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад\Nнэг л тодорхой зүйл байна. Dialogue: 0,0:07:25.94,0:07:31.14,Default,,0000,0000,0000,,Сайн харилцаа биднийг аз жаргалтай,\Nэрүүл байлгадаг. Ердөө л энэ. Dialogue: 0,0:07:32.10,0:07:35.92,Default,,0000,0000,0000,,Бид харилцааны талаар гурван чухал\Nзүйл мэдэж авсан. Dialogue: 0,0:07:35.94,0:07:40.04,Default,,0000,0000,0000,,Нэгт, нийгмийн харилцаа нь\Nбидэнд маш тустай, Dialogue: 0,0:07:40.06,0:07:42.56,Default,,0000,0000,0000,,харин ганцаардал биднийг үгүй хийдэг. Dialogue: 0,0:07:43.18,0:07:46.84,Default,,0000,0000,0000,,Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ Dialogue: 0,0:07:46.86,0:07:49.96,Default,,0000,0000,0000,,илүү ойр байдаг хүмүүс Dialogue: 0,0:07:49.98,0:07:54.68,Default,,0000,0000,0000,,илүү жаргалтай, эрүүл байж,\Nурт насалдаг нь Dialogue: 0,0:07:54.70,0:07:58.08,Default,,0000,0000,0000,,судалгаагаар тогтоогдсон. Dialogue: 0,0:07:58.10,0:08:01.52,Default,,0000,0000,0000,,Ганцаардал нь хор хөнөөлтэй\Nболох нь ч мөн харагдсан. Dialogue: 0,0:08:01.54,0:08:06.68,Default,,0000,0000,0000,,Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож\Nчаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс Dialogue: 0,0:08:06.70,0:08:09.92,Default,,0000,0000,0000,,аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, Dialogue: 0,0:08:09.94,0:08:12.88,Default,,0000,0000,0000,,эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн\Nэрт муудаж, Dialogue: 0,0:08:12.90,0:08:15.12,Default,,0000,0000,0000,,мөн тархины үйл ажиллагаа нь Dialogue: 0,0:08:15.14,0:08:18.70,Default,,0000,0000,0000,,хурдан муудаж, богино насалдаг. Dialogue: 0,0:08:19.74,0:08:22.96,Default,,0000,0000,0000,,Харамсалтай нь ямар ч цаг үед Dialogue: 0,0:08:22.98,0:08:27.58,Default,,0000,0000,0000,,5 америк хүн тутмын 1-ээс илүү нь\Nөөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. Dialogue: 0,0:08:28.74,0:08:31.40,Default,,0000,0000,0000,,Олны дунд, гэрлэлтэд ганцаардах Dialogue: 0,0:08:31.42,0:08:34.08,Default,,0000,0000,0000,,тохиолдол байдгийг бид мэднэ. Dialogue: 0,0:08:34.10,0:08:36.24,Default,,0000,0000,0000,,Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол Dialogue: 0,0:08:36.26,0:08:39.36,Default,,0000,0000,0000,,таны хэдэн найзтай байх Dialogue: 0,0:08:39.38,0:08:42.88,Default,,0000,0000,0000,,эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаанд\Nбайх эсэх нь чухал биш, Dialogue: 0,0:08:42.90,0:08:47.54,Default,,0000,0000,0000,,харин таны дотно харилцааны\Nчанар нь л чухал. Dialogue: 0,0:08:48.26,0:08:53.04,Default,,0000,0000,0000,,Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд\Nмаш муу нөлөөтэй. Dialogue: 0,0:08:53.06,0:08:57.04,Default,,0000,0000,0000,,Жишээ нь, хайр сэтгэлгүй,\Nбайнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь Dialogue: 0,0:08:58.16,0:09:03.94,Default,,0000,0000,0000,,эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар\Nнөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. Dialogue: 0,0:09:03.96,0:09:08.74,Default,,0000,0000,0000,,Харин халуун дулаан, сайн харилцаатай\Nамьдрах нь биднийг хамгаалдаг. Dialogue: 0,0:09:08.76,0:09:11.86,Default,,0000,0000,0000,,Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь\Nсудалсныхаа дараа бид Dialogue: 0,0:09:11.88,0:09:14.90,Default,,0000,0000,0000,,тэдний дунд насыг эргэн харж,\Nхэн нь ахмад насандаа Dialogue: 0,0:09:15.72,0:09:17.30,Default,,0000,0000,0000,,эрүүл, жаргалтай, Dialogue: 0,0:09:17.32,0:09:21.30,Default,,0000,0000,0000,,харин хэн эсрэгээрээ байхыг\Nтаамаглаж болох эсэхийг Dialogue: 0,0:09:21.32,0:09:22.52,Default,,0000,0000,0000,,мэдэхийг хүссэн юм. Dialogue: 0,0:09:23.28,0:09:27.50,Default,,0000,0000,0000,,Тэгээд тэдний 50 настай үеийн\Nбүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд Dialogue: 0,0:09:27.52,0:09:28.88,Default,,0000,0000,0000,,дунд настай үеийнх нь Dialogue: 0,0:09:29.68,0:09:32.22,Default,,0000,0000,0000,,холестерины хэмжээ цаашид Dialogue: 0,0:09:32.24,0:09:35.14,Default,,0000,0000,0000,,тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. Dialogue: 0,0:09:35.16,0:09:38.62,Default,,0000,0000,0000,,Харин нийгмийн харилцаандаа\Nхэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. Dialogue: 0,0:09:38.64,0:09:43.54,Default,,0000,0000,0000,,50 насандаа хамгийн сэтгэл хангалуун\Nхарилцаатай байсан хүмүүс Dialogue: 0,0:09:43.56,0:09:45.96,Default,,0000,0000,0000,,80 насандаа хамгийн эрүүл байсан. Dialogue: 0,0:09:47.28,0:09:50.46,Default,,0000,0000,0000,,Сайн, дотны харилцаа нь Dialogue: 0,0:09:50.48,0:09:53.24,Default,,0000,0000,0000,,биднийг хөгшрөлтийн зарим аюулаас\Nхамгаалдаг байна. Dialogue: 0,0:09:54.08,0:09:58.06,Default,,0000,0000,0000,,Манай хамгийн жаргалтай хосууд маань Dialogue: 0,0:09:58.08,0:10:00.14,Default,,0000,0000,0000,,80 насандаа хэдийгээр Dialogue: 0,0:10:00.16,0:10:03.10,Default,,0000,0000,0000,,бие эрхтний хувьд зовиуртай байсан ч,\Nсэтгэл санааны хувьд Dialogue: 0,0:10:03.12,0:10:05.08,Default,,0000,0000,0000,,адилхан жаргалтай байдаг гэсэн юм. Dialogue: 0,0:10:06.00,0:10:09.26,Default,,0000,0000,0000,,Харин тааруухан харилцаанд\Nбайсан хүмүүс хэлэхдээ, Dialogue: 0,0:10:09.28,0:10:12.22,Default,,0000,0000,0000,,тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны\Nзовиур нь Dialogue: 0,0:10:12.24,0:10:15.28,Default,,0000,0000,0000,,улам дордуулдаг гэжээ. Dialogue: 0,0:10:17.46,0:10:21.84,Default,,0000,0000,0000,,Дотно харилцаа болон эрүүл мэндийн\Nталаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь Dialogue: 0,0:10:21.86,0:10:25.12,Default,,0000,0000,0000,,сайн харилцаа зөвхөн бидний биеийг\Nхамгаалаад зогсохгүй, Dialogue: 0,0:10:25.14,0:10:26.62,Default,,0000,0000,0000,,тархийг ч мөн хамгаалдаг. Dialogue: 0,0:10:27.54,0:10:32.20,Default,,0000,0000,0000,,80 насандаа өөр хэн нэгэнтэй Dialogue: 0,0:10:32.22,0:10:36.12,Default,,0000,0000,0000,,дотно, сайн харилцаанд байх нь\Nхамгаалалт болдог. Dialogue: 0,0:10:36.14,0:10:38.12,Default,,0000,0000,0000,,Тэд дотно харилцаанд байхдаа Dialogue: 0,0:10:38.14,0:10:42.28,Default,,0000,0000,0000,,хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн\Nитгэл даахыг мэдрэх нь Dialogue: 0,0:10:42.30,0:10:45.100,Default,,0000,0000,0000,,ой санамжийг хурц байлгадаг. Dialogue: 0,0:10:46.02,0:10:47.52,Default,,0000,0000,0000,,Харин итгэлцэлгүй харилцаанд Dialogue: 0,0:10:47.54,0:10:50.68,Default,,0000,0000,0000,,байдаг хүмүүсийн хувьд Dialogue: 0,0:10:50.70,0:10:54.58,Default,,0000,0000,0000,,ой санамж нь эрт мууддаг. Dialogue: 0,0:10:55.62,0:10:59.08,Default,,0000,0000,0000,,Гэхдээ сайн харилцаа гэдэг нь\Nсаад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. Dialogue: 0,0:10:59.10,0:11:02.68,Default,,0000,0000,0000,,Манай зарим 80 настангууд Dialogue: 0,0:11:02.70,0:11:04.44,Default,,0000,0000,0000,,хоорондоо маргах үе бишгүй гарна. Dialogue: 0,0:11:04.46,0:11:07.64,Default,,0000,0000,0000,,Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ Dialogue: 0,0:11:07.66,0:11:09.48,Default,,0000,0000,0000,,итгэж болохыг мэддэг л бол Dialogue: 0,0:11:09.50,0:11:13.10,Default,,0000,0000,0000,,тэдгээр маргаан ой тогтоолтод\Nогтхон ч нөлөөлөхгүй. Dialogue: 0,0:11:14.70,0:11:17.44,Default,,0000,0000,0000,,Тэгэхээр сайн, дотно харилцаа Dialogue: 0,0:11:17.46,0:11:23.16,Default,,0000,0000,0000,,бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай\Nгэдэг ойлголт бол Dialogue: 0,0:11:23.18,0:11:26.12,Default,,0000,0000,0000,,эртний мэргэн ухаан. Dialogue: 0,0:11:26.17,0:11:29.24,Default,,0000,0000,0000,,Энэ бол эмээгийн чинь өгдөг зөвлөгөө,\Nномлогчийн чинь захиас. Dialogue: 0,0:11:30.08,0:11:31.91,Default,,0000,0000,0000,,Энэ юу нь тийм хэцүү байна? Dialogue: 0,0:11:32.76,0:11:35.38,Default,,0000,0000,0000,,Жишээлбэл хөрөнгө мөнгөний хувьд Dialogue: 0,0:11:35.41,0:11:38.33,Default,,0000,0000,0000,,наад захын хэрэгцээ хангагдмагч Dialogue: 0,0:11:38.40,0:11:39.100,Default,,0000,0000,0000,,мөнгө нэг их нөлөө үзүүлдэггүй. Dialogue: 0,0:11:40.06,0:11:43.82,Default,,0000,0000,0000,,Жилд 75 мянган доллараас Dialogue: 0,0:11:43.85,0:11:45.47,Default,,0000,0000,0000,,75 саяын орлогтой болмогц Dialogue: 0,0:11:45.85,0:11:49.63,Default,,0000,0000,0000,,таны эрүүл мэнд, аз жаргалд\Nөөрчлөлт маш бага, Dialogue: 0,0:11:49.63,0:11:50.100,Default,,0000,0000,0000,,бараг байх болов уу даа. Dialogue: 0,0:11:51.98,0:11:53.48,Default,,0000,0000,0000,,Нэр хүндийг авч үзвэл Dialogue: 0,0:11:54.20,0:11:56.42,Default,,0000,0000,0000,,байнгын олон нийтийн өмнө байх, Dialogue: 0,0:11:56.60,0:11:58.17,Default,,0000,0000,0000,,хувийн орон зай алдагдахад Dialogue: 0,0:11:58.40,0:12:01.40,Default,,0000,0000,0000,,ихэнх алдартай хүмүүс\Nэрүүл мэндээрээ муудаж эхэлдэг. Dialogue: 0,0:12:02.12,0:12:04.77,Default,,0000,0000,0000,,Энэ нь мэдээж тэднийг\Nаз жаргалтай байлгадаггүй. Dialogue: 0,0:12:06.08,0:12:08.59,Default,,0000,0000,0000,,Харин илүү их ажиллахын хувьд Dialogue: 0,0:12:09.43,0:12:12.43,Default,,0000,0000,0000,,хэн ч үхэхийнхээ өмнө Dialogue: 0,0:12:12.48,0:12:15.20,Default,,0000,0000,0000,,илүү их ажилладаг байж гэж хүсдэггүй\Nнэг үнэн үг бий. Dialogue: 0,0:12:15.23,0:12:16.37,Default,,0000,0000,0000,,(Инээд) Dialogue: 0,0:12:16.84,0:12:20.68,Default,,0000,0000,0000,,Гэтэл яагаад үүнийг үл ойшооход\Nийм амархан юм бэ? Dialogue: 0,0:12:21.36,0:12:22.82,Default,,0000,0000,0000,,Учир нь бид бол хүн төрөлхтөн. Dialogue: 0,0:12:22.84,0:12:25.66,Default,,0000,0000,0000,,Бид амар шийдэл, Dialogue: 0,0:12:25.68,0:12:27.38,Default,,0000,0000,0000,,биднийг сайн сайхан чигээр байлгах Dialogue: 0,0:12:27.40,0:12:30.16,Default,,0000,0000,0000,,тийм л зүйлд дуртай. Dialogue: 0,0:12:31.12,0:12:34.46,Default,,0000,0000,0000,,Урт хугацааны харилцаа бол\Nээдрээтэй, Dialogue: 0,0:12:34.48,0:12:38.30,Default,,0000,0000,0000,,гэр бүл, найз нөхдөө анхаарах нь\Nих ажил шаарддаг, Dialogue: 0,0:12:38.32,0:12:40.98,Default,,0000,0000,0000,,тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. Dialogue: 0,0:12:41.00,0:12:44.34,Default,,0000,0000,0000,,Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа\Nдуусах учиргүй. Dialogue: 0,0:12:44.36,0:12:49.42,Default,,0000,0000,0000,,Энэ 75 жилийн судалгаанаас харахад,\Nхамгийн жаргалтай тэтгэврийн насныхан Dialogue: 0,0:12:50.24,0:12:56.06,Default,,0000,0000,0000,,хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор\Nсолихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. Dialogue: 0,0:12:59.98,0:13:02.96,Default,,0000,0000,0000,,Яг л өнөөх судалгаанд оролцсон\Nшинэ мянганы залуус шиг Dialogue: 0,0:13:03.28,0:13:06.90,Default,,0000,0000,0000,,манай судалгааны олон эрчүүд залуу \Nахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, Dialogue: 0,0:13:06.92,0:13:10.94,Default,,0000,0000,0000,,ажлын амжилт зэргийг сайхан амьдралын\Nхэмжүүр гэж Dialogue: 0,0:13:11.46,0:13:15.40,Default,,0000,0000,0000,,итгэцгээж байсан. Dialogue: 0,0:13:15.42,0:13:19.60,Default,,0000,0000,0000,,Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү \Nсудалгаагаар Dialogue: 0,0:13:19.62,0:13:25.28,Default,,0000,0000,0000,,хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол\Nгэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа Dialogue: 0,0:13:25.30,0:13:28.54,Default,,0000,0000,0000,,илүү анхаарсан хүмүүс гэдэг нь\Nудаа дараа тогтоогдсон. Dialogue: 0,0:13:30.38,0:13:32.36,Default,,0000,0000,0000,,Харин та юу гэж бодож байна? Dialogue: 0,0:13:32.38,0:13:36.14,Default,,0000,0000,0000,,25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. Dialogue: 0,0:13:37.10,0:13:40.06,Default,,0000,0000,0000,,Харилцаандаа илүү анхаарна гэж\Nяана гэсэн үг юм бол? Dialogue: 0,0:13:41.06,0:13:44.18,Default,,0000,0000,0000,,Боломжууд нь дуусашгүй олон. Dialogue: 0,0:13:44.90,0:13:50.100,Default,,0000,0000,0000,,Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа\Nхүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, Dialogue: 0,0:13:51.02,0:13:55.48,Default,,0000,0000,0000,,эсвэл хуучирсан харилцаагаа\Nхамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, Dialogue: 0,0:13:55.50,0:13:57.70,Default,,0000,0000,0000,,хамтдаа алхах, болзоонд явах, Dialogue: 0,0:13:58.66,0:14:03.52,Default,,0000,0000,0000,,эсвэл удаан яриагүй хамаатан руугаа\Nзалгах ч байж болно. Dialogue: 0,0:14:03.54,0:14:07.04,Default,,0000,0000,0000,,Учир нь маш их тохиолддог\Nгэр бүлийн хагарал Dialogue: 0,0:14:07.06,0:14:09.28,Default,,0000,0000,0000,,атаа хорсол санасан нэгэнд Dialogue: 0,0:14:09.30,0:14:11.38,Default,,0000,0000,0000,,хамгийн муугаар нөлөөлдөг. Dialogue: 0,0:14:13.30,0:14:17.22,Default,,0000,0000,0000,,Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр\Nяриагаа дуусгая. Dialogue: 0,0:14:18.88,0:14:21.26,Default,,0000,0000,0000,,Зуун жилийн тэртээ, Dialogue: 0,0:14:21.28,0:14:23.90,Default,,0000,0000,0000,,тэрээр амьдралаа эргэж хараад Dialogue: 0,0:14:23.92,0:14:25.20,Default,,0000,0000,0000,,ийнхүү бичжээ. Dialogue: 0,0:14:26.44,0:14:30.14,Default,,0000,0000,0000,,"Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, Dialogue: 0,0:14:30.16,0:14:35.32,Default,,0000,0000,0000,,уучлал гуйх, зүрхээ шархлуулах,\Nбуруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. Dialogue: 0,0:14:36.32,0:14:39.14,Default,,0000,0000,0000,,Зөвхөн хүнийг хайрлах Dialogue: 0,0:14:39.16,0:14:42.88,Default,,0000,0000,0000,,хором төдий л цаг бий." Dialogue: 0,0:14:44.36,0:14:48.74,Default,,0000,0000,0000,,Сайхан амьдрал\Nсайн харилцаан дээр тогтдог. Dialogue: 0,0:14:48.78,0:14:51.16,Default,,0000,0000,0000,,Тийм ч учраас энэ нь\Nолон хүнд хэрэгтэй санаа юм. Dialogue: 0,0:14:51.18,0:14:52.40,Default,,0000,0000,0000,,Баярлалаа. Dialogue: 0,0:14:52.42,0:14:58.04,Default,,0000,0000,0000,,(Алга ташилт)