WEBVTT 00:00:17.028 --> 00:00:19.574 Биднийг чухам юу амьдралын турш 00:00:19.574 --> 00:00:21.338 эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? 00:00:22.128 --> 00:00:24.684 Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд 00:00:25.033 --> 00:00:26.796 яг одоо хөрөнгө оруулалт хийвэл 00:00:26.986 --> 00:00:30.628 цаг заваа юунд зориулах байсан бэ? 00:00:31.647 --> 00:00:34.096 Маш олон хариулт бий. 00:00:34.323 --> 00:00:38.394 Амьдралд хамгийн чухал гэгдэх зүйлсээр биднийг дарж орхидог. 00:00:39.530 --> 00:00:42.691 Хэвлэл мэдээлэл баян чинээлэг, алдартай, 00:00:42.691 --> 00:00:45.862 өөрсдийн эзэнт гүрнээ босгож байгаа хүмүүсээр дүүрэн байдаг. 00:00:47.379 --> 00:00:49.352 Харин бид тэд бүгдэд итгэдэг. 00:00:50.011 --> 00:00:52.736 Саяхны нэг судалгаагаар 00:00:52.760 --> 00:00:57.936 шинэ мянганы залуусаас амьдралынх нь гол зорилгыг асуухад 00:00:58.260 --> 00:01:00.276 80 гаруй хувь нь 00:01:00.300 --> 00:01:04.436 баян болох гэж хариулсан байна. 00:01:05.660 --> 00:01:09.996 Мөн тэдгээр залуусын 50 хувь нь 00:01:10.020 --> 00:01:12.556 тэдний өөр нэг чухал зорилго бол 00:01:12.580 --> 00:01:14.420 алдартай болох гэжээ. 00:01:15.660 --> 00:01:16.876 (Инээд) 00:01:17.300 --> 00:01:23.956 Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их амжилтанд хүр гэсэн зүйлсийг 00:01:23.980 --> 00:01:26.036 бид байнга сонсдог. 00:01:26.060 --> 00:01:28.540 Сайхан амьдрахын тулд 00:01:28.540 --> 00:01:31.556 эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт ойлгодог. 00:01:32.445 --> 00:01:33.601 Гэхдээ энэ үнэн гэж үү? 00:01:34.434 --> 00:01:38.267 Энэ л хүний амьдралыг аз жаргалтай болгодог гэж үү? 00:01:39.980 --> 00:01:42.196 Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл 00:01:42.220 --> 00:01:47.436 хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж 00:01:47.460 --> 00:01:50.340 байгааг тодорхойлно гэдэг бараг л боломжгүй зүйл. 00:01:51.580 --> 00:01:54.636 Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ 00:01:54.660 --> 00:01:58.116 өнгөрсөн үеийн дурсамжаас нь мэдэж авдаг. 00:01:58.640 --> 00:02:03.416 Харин ой санамж хэзээ ч 100 хувь бодит байж чаддаггүй. 00:02:03.440 --> 00:02:05.920 Бид маш их зүйлийг мартаж, 00:02:05.920 --> 00:02:10.039 ой санамж маань заримдаа бүр эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. 00:02:10.669 --> 00:02:12.438 Марk Твэн үүнийг ойлгодог байсан. 00:02:13.780 --> 00:02:15.464 Түүний хэлсэнчлэн: 00:02:15.914 --> 00:02:20.124 "Миний амьдрал дахь хамгийн муу зүйлс хэзээ ч болж байгаагүй." 00:02:20.184 --> 00:02:23.243 (Инээд) 00:02:23.776 --> 00:02:26.285 Саяхны судалгаагаар харин хөгширөх тусам 00:02:26.285 --> 00:02:29.501 өнгөрснийг илүү өөдрөгөөр санан дурсдаг гэсэн. 00:02:30.427 --> 00:02:32.996 Энэ нь надад нэгэн машины наалтыг санагдуулсан: 00:02:32.996 --> 00:02:36.196 "Хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэхэд хэзээ ч оройтдоггүй" гэж. 00:02:36.228 --> 00:02:38.767 (Инээд) 00:02:39.600 --> 00:02:43.976 Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг цаг хугацаа өнгөрөхийн хирээр 00:02:44.000 --> 00:02:46.856 хэрхэн өрнөхийг харах боломж олдвол ямар вэ? 00:02:46.880 --> 00:02:50.856 Хүмүүсийг юу аз жаргалтай болгодгийг мэдэхийн тулд тэднийг 00:02:50.880 --> 00:02:53.616 өсвөр настайгаас нь эхлээд хөгшрөх хүртэл нь 00:02:53.640 --> 00:02:57.000 судалбал ямар вэ? 00:02:58.217 --> 00:02:59.417 Бид яг үүнийг хийсэн. 00:03:00.440 --> 00:03:02.656 Харвардын Насанд Хүрэгсдийн Хөгжлийн Судалгаа 00:03:02.680 --> 00:03:07.439 насанд хүрэгчдийн амьдралыг судалсан хамгийн урт судалгаа байх. 00:03:08.360 --> 00:03:14.480 Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн амьдралыг судалсан. 00:03:16.160 --> 00:03:20.656 Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл, эрүүл мэндийн талаар асуулт асууна. 00:03:20.680 --> 00:03:25.056 Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх хэрхэн өрнөхийг 00:03:25.080 --> 00:03:26.520 мэдээ ч үгүй байсан. 00:03:28.080 --> 00:03:31.696 Энэ төрлийн судалгаа үнэндээ маш ховор л доо. 00:03:31.720 --> 00:03:35.776 Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. 00:03:35.800 --> 00:03:38.976 Учир нь ихэнх оролцогчид судалгаанаас гарах, 00:03:39.000 --> 00:03:41.896 санхүүжилт зогсох, 00:03:41.920 --> 00:03:44.176 судлаачид нь өөр ажилд сатаарах 00:03:44.200 --> 00:03:48.280 эсвэл нас барснаар судалгааг цааш үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. 00:03:49.080 --> 00:03:51.336 Харин бидний хувьд, 00:03:51.360 --> 00:03:54.150 аз тохиол, мөн үе үеийн судлаачдын шургуу байдлын ачаар 00:03:54.150 --> 00:03:56.640 судалгаа маань эдгээрийг даван туулж чадсан. 00:03:57.320 --> 00:04:01.816 Анхны 724 оролцогчдын 60 орчим нь 00:04:01.840 --> 00:04:03.136 амьд сэрүүн төдийгүй, 00:04:03.160 --> 00:04:05.336 судалгаандаа ч оролцсон хэвээр ба 00:04:05.360 --> 00:04:07.400 90 гаруй настай болжээ. 00:04:08.360 --> 00:04:10.256 Харин одоо тэдний 00:04:10.280 --> 00:04:13.640 2000 гаруй үр хүүхдийг судалж эхэлж байна. 00:04:14.480 --> 00:04:16.800 Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 00:04:18.200 --> 00:04:22.936 1938 оноос хойш бид залуусын 2 бүлгийг судалсан. 00:04:22.960 --> 00:04:25.096 Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын 00:04:25.120 --> 00:04:27.516 оюутан байхдаа элссэн. 00:04:27.802 --> 00:04:31.428 Тэд Том Браkoвын хэлдгээр "алтан үеийнхэн" байлаа. 00:04:31.740 --> 00:04:34.556 Дэлхийн 2-р дайны үеэр бүгд сургуулиа төгсч, 00:04:34.580 --> 00:04:37.020 улмаар ихэнх нь дайнд явсан. 00:04:37.980 --> 00:04:40.116 Харин 2 дахь бүлгийн залуус бол 00:04:40.140 --> 00:04:44.316 Бостоны хамгийн ядуу хороололд амьдардаг хөвгүүд байсан юм. 00:04:44.340 --> 00:04:46.356 Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь 00:04:46.380 --> 00:04:49.716 тэд 1930-аад оны Бостоны хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн 00:04:49.740 --> 00:04:51.596 гэр бүлүүдээс гаралтай байсанд 00:04:51.620 --> 00:04:54.356 оршиж байгаа юм. 00:04:54.380 --> 00:04:58.980 Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй нийтийн байранд амьдарч байсан. 00:05:01.220 --> 00:05:03.116 Тэднийг судалгаанд элсэж ороход 00:05:03.140 --> 00:05:06.076 бүгдээс нь ярилцлага авсан. 00:05:06.100 --> 00:05:08.316 Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. 00:05:08.340 --> 00:05:11.876 Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл ярилцлага хийсэн. 00:05:11.900 --> 00:05:14.276 Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж 00:05:14.300 --> 00:05:16.716 амьдралын янз бүрийн замаар явцгаасан. 00:05:16.740 --> 00:05:22.836 Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго өрөгч, эмч болж, 00:05:22.860 --> 00:05:25.220 нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. 00:05:26.860 --> 00:05:31.100 Зарим нь архинд донтож, цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. 00:05:32.020 --> 00:05:34.316 Зарим нь нийгмийн доод давхаргаас 00:05:34.340 --> 00:05:37.556 хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, 00:05:37.580 --> 00:05:40.860 харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. 00:05:42.220 --> 00:05:45.156 Энэхүү судалгааг анх санаачлагчид 00:05:45.180 --> 00:05:47.196 75 жилийн дараа намайг энд зогсоод 00:05:47.220 --> 00:05:51.756 одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр байгаа тухай ярина 00:05:51.780 --> 00:05:54.860 гэж зүүдлээ ч үгүй байх. 00:05:55.980 --> 00:05:59.596 Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй судлаачид маань 00:05:59.620 --> 00:06:02.110 оролцогчид руугаа залгаж, 00:06:02.110 --> 00:06:05.820 тэдний амьдралын талаар дахиад хэдэн асуулт асууж болох эсэхийг лавладаг. 00:06:06.740 --> 00:06:10.316 Бостоны олон залуус биднээс "Та нар яагаад одоо хүртэл намайг 00:06:10.340 --> 00:06:14.220 судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм сонирхолтой биш шүү дээ?" гэж асуудаг. 00:06:15.300 --> 00:06:17.676 Харин Харвардын оюутнууд хэзээ ч тэгж асуудаггүй. 00:06:17.700 --> 00:06:22.900 (Инээд) 00:06:27.620 --> 00:06:30.476 Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд 00:06:30.500 --> 00:06:33.436 зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, 00:06:33.460 --> 00:06:35.916 зочны өрөөнд нь сууж ярилцлага хийж 00:06:36.640 --> 00:06:39.576 эмч нараас нь өвчний түүхийг авч, 00:06:39.600 --> 00:06:42.096 мөн цусны шинжилгээ, тархины зураг авч 00:06:42.120 --> 00:06:43.816 хүүхдүүдтэй нь ярилцдаг. 00:06:43.840 --> 00:06:49.096 Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. 00:06:49.120 --> 00:06:52.656 Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь 00:06:52.680 --> 00:06:55.056 судалгаанд маань оролцож чадах эсэхийг асуухад 00:06:55.080 --> 00:06:57.776 "Юу гээч, орох цаг нь болсон байх" гэж билээ. 00:06:57.800 --> 00:06:58.856 (Инээд) 00:07:00.580 --> 00:07:02.276 Ингээд бид юу олж мэдэв? 00:07:02.300 --> 00:07:07.516 Бидний цуглуулсан хэдэн арван мянган хуудас 00:07:07.540 --> 00:07:10.480 хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс 00:07:10.480 --> 00:07:11.820 ямар сургамж олж авсан бэ? 00:07:12.820 --> 00:07:18.420 Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. 00:07:19.620 --> 00:07:25.916 Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад нэг л тодорхой зүйл байна. 00:07:25.940 --> 00:07:31.140 Сайн харилцаа биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг. Ердөө л энэ. 00:07:32.100 --> 00:07:35.916 Бид харилцааны талаар гурван чухал зүйл мэдэж авсан. 00:07:35.940 --> 00:07:40.036 Нэгт, нийгмийн харилцаа нь бидэнд маш тустай, 00:07:40.060 --> 00:07:42.555 харин ганцаардал биднийг үгүй хийдэг. 00:07:43.180 --> 00:07:46.836 Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ 00:07:46.860 --> 00:07:49.956 илүү ойр байдаг хүмүүс 00:07:49.980 --> 00:07:54.676 илүү жаргалтай, эрүүл байж, урт насалдаг нь 00:07:54.700 --> 00:07:58.076 судалгаагаар тогтоогдсон. 00:07:58.100 --> 00:08:01.516 Ганцаардал нь хор хөнөөлтэй болох нь ч мөн харагдсан. 00:08:01.540 --> 00:08:06.676 Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс 00:08:06.700 --> 00:08:09.916 аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, 00:08:09.940 --> 00:08:12.876 эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн эрт муудаж, 00:08:12.900 --> 00:08:15.116 мөн тархины үйл ажиллагаа нь 00:08:15.140 --> 00:08:18.700 хурдан муудаж, богино насалдаг. 00:08:19.740 --> 00:08:22.956 Харамсалтай нь ямар ч цаг үед 00:08:22.980 --> 00:08:27.580 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. 00:08:28.740 --> 00:08:31.396 Олны дунд, гэрлэлтэд ганцаардах 00:08:31.420 --> 00:08:34.076 тохиолдол байдгийг бид мэднэ. 00:08:34.100 --> 00:08:36.236 Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол 00:08:36.260 --> 00:08:39.356 таны хэдэн найзтай байх 00:08:39.380 --> 00:08:42.876 эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаанд байх эсэх нь чухал биш, 00:08:42.900 --> 00:08:47.540 харин таны дотно харилцааны чанар нь л чухал. 00:08:48.260 --> 00:08:53.036 Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. 00:08:53.060 --> 00:08:57.036 Жишээ нь, хайр сэтгэлгүй, байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь 00:08:58.160 --> 00:09:03.936 эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. 00:09:03.960 --> 00:09:08.736 Харин халуун дулаан, сайн харилцаатай амьдрах нь биднийг хамгаалдаг. 00:09:08.760 --> 00:09:11.856 Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь судалсныхаа дараа бид 00:09:11.880 --> 00:09:14.896 тэдний дунд насыг эргэн харж, хэн нь ахмад насандаа 00:09:15.720 --> 00:09:17.296 эрүүл, жаргалтай, 00:09:17.320 --> 00:09:21.296 харин хэн эсрэгээрээ байхыг таамаглаж болох эсэхийг 00:09:21.320 --> 00:09:22.520 мэдэхийг хүссэн юм. 00:09:23.280 --> 00:09:27.496 Тэгээд тэдний 50 настай үеийн бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд 00:09:27.520 --> 00:09:28.880 дунд настай үеийнх нь 00:09:29.680 --> 00:09:32.216 холестерины хэмжээ цаашид 00:09:32.240 --> 00:09:35.136 тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. 00:09:35.160 --> 00:09:38.615 Харин нийгмийн харилцаандаа хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 00:09:38.639 --> 00:09:43.536 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун харилцаатай байсан хүмүүс 00:09:43.560 --> 00:09:45.960 80 насандаа хамгийн эрүүл байсан. 00:09:47.279 --> 00:09:50.456 Сайн, дотны харилцаа нь 00:09:50.480 --> 00:09:53.240 биднийг хөгшрөлтийн зарим аюулаас хамгаалдаг байна. 00:09:54.080 --> 00:09:58.056 Манай хамгийн жаргалтай хосууд маань 00:09:58.080 --> 00:10:00.135 80 насандаа хэдийгээр 00:10:00.159 --> 00:10:03.096 бие эрхтний хувьд зовиуртай байсан ч, сэтгэл санааны хувьд 00:10:03.120 --> 00:10:05.080 адилхан жаргалтай байдаг гэсэн юм. 00:10:06.000 --> 00:10:09.256 Харин тааруухан харилцаанд байсан хүмүүс хэлэхдээ, 00:10:09.280 --> 00:10:12.216 тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны зовиур нь 00:10:12.240 --> 00:10:15.280 улам дордуулдаг гэжээ. 00:10:17.460 --> 00:10:21.836 Дотно харилцаа болон эрүүл мэндийн талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь 00:10:21.860 --> 00:10:25.116 сайн харилцаа зөвхөн бидний биеийг хамгаалаад зогсохгүй, 00:10:25.140 --> 00:10:26.620 тархийг ч мөн хамгаалдаг. 00:10:27.540 --> 00:10:32.196 80 насандаа өөр хэн нэгэнтэй 00:10:32.220 --> 00:10:36.116 дотно, сайн харилцаанд байх нь хамгаалалт болдог. 00:10:36.140 --> 00:10:38.116 Тэд дотно харилцаанд байхдаа 00:10:38.140 --> 00:10:42.276 хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн итгэл даахыг мэдрэх нь 00:10:42.300 --> 00:10:45.996 ой санамжийг хурц байлгадаг. 00:10:46.020 --> 00:10:47.516 Харин итгэлцэлгүй харилцаанд 00:10:47.540 --> 00:10:50.676 байдаг хүмүүсийн хувьд 00:10:50.700 --> 00:10:54.580 ой санамж нь эрт мууддаг. 00:10:55.620 --> 00:10:59.076 Гэхдээ сайн харилцаа гэдэг нь саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. 00:10:59.100 --> 00:11:02.676 Манай зарим 80 настангууд 00:11:02.700 --> 00:11:04.436 хоорондоо маргах үе бишгүй гарна. 00:11:04.460 --> 00:11:07.636 Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ 00:11:07.660 --> 00:11:09.476 итгэж болохыг мэддэг л бол 00:11:09.500 --> 00:11:13.100 тэдгээр маргаан ой тогтоолтод огтхон ч нөлөөлөхгүй. 00:11:14.700 --> 00:11:17.436 Тэгэхээр сайн, дотно харилцаа 00:11:17.460 --> 00:11:23.156 бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай гэдэг ойлголт бол 00:11:23.180 --> 00:11:26.116 эртний мэргэн ухаан. 00:11:26.170 --> 00:11:29.241 Энэ бол эмээгийн чинь өгдөг зөвлөгөө, номлогчийн чинь захиас. 00:11:30.075 --> 00:11:31.912 Энэ юу нь тийм хэцүү байна? 00:11:32.758 --> 00:11:35.384 Жишээлбэл хөрөнгө мөнгөний хувьд 00:11:35.409 --> 00:11:38.334 наад захын хэрэгцээ хангагдмагч 00:11:38.397 --> 00:11:39.996 мөнгө нэг их нөлөө үзүүлдэггүй. 00:11:40.059 --> 00:11:43.815 Жилд 75 мянган доллараас 00:11:43.854 --> 00:11:45.466 75 саяын орлогтой болмогц 00:11:45.847 --> 00:11:49.631 таны эрүүл мэнд, аз жаргалд өөрчлөлт маш бага, 00:11:49.631 --> 00:11:50.998 бараг байх болов уу даа. 00:11:51.982 --> 00:11:53.479 Нэр хүндийг авч үзвэл 00:11:54.204 --> 00:11:56.418 байнгын олон нийтийн өмнө байх, 00:11:56.601 --> 00:11:58.166 хувийн орон зай алдагдахад 00:11:58.403 --> 00:12:01.403 ихэнх алдартай хүмүүс эрүүл мэндээрээ муудаж эхэлдэг. 00:12:02.117 --> 00:12:04.770 Энэ нь мэдээж тэднийг аз жаргалтай байлгадаггүй. 00:12:06.077 --> 00:12:08.594 Харин илүү их ажиллахын хувьд 00:12:09.426 --> 00:12:12.434 хэн ч үхэхийнхээ өмнө 00:12:12.481 --> 00:12:15.204 илүү их ажилладаг байж гэж хүсдэггүй нэг үнэн үг бий. 00:12:15.228 --> 00:12:16.370 (Инээд) 00:12:16.840 --> 00:12:20.680 Гэтэл яагаад үүнийг үл ойшооход ийм амархан юм бэ? 00:12:21.360 --> 00:12:22.816 Учир нь бид бол хүн төрөлхтөн. 00:12:22.840 --> 00:12:25.656 Бид амар шийдэл, 00:12:25.680 --> 00:12:27.376 биднийг сайн сайхан чигээр байлгах 00:12:27.400 --> 00:12:30.160 тийм л зүйлд дуртай. 00:12:31.120 --> 00:12:34.456 Урт хугацааны харилцаа бол ээдрээтэй, 00:12:34.480 --> 00:12:38.296 гэр бүл, найз нөхдөө анхаарах нь их ажил шаарддаг, 00:12:38.320 --> 00:12:40.976 тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. 00:12:41.000 --> 00:12:44.336 Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа дуусах учиргүй. 00:12:44.360 --> 00:12:49.416 Энэ 75 жилийн судалгаанаас харахад, хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан 00:12:50.240 --> 00:12:56.056 хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. 00:12:59.980 --> 00:13:02.956 Яг л өнөөх судалгаанд оролцсон шинэ мянганы залуус шиг 00:13:03.280 --> 00:13:06.896 манай судалгааны олон эрчүүд залуу ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, 00:13:06.920 --> 00:13:10.936 ажлын амжилт зэргийг сайхан амьдралын хэмжүүр гэж 00:13:11.460 --> 00:13:15.396 итгэцгээж байсан. 00:13:15.420 --> 00:13:19.596 Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү судалгаагаар 00:13:19.620 --> 00:13:25.276 хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа 00:13:25.300 --> 00:13:28.540 илүү анхаарсан хүмүүс гэдэг нь удаа дараа тогтоогдсон. 00:13:30.380 --> 00:13:32.356 Харин та юу гэж бодож байна? 00:13:32.380 --> 00:13:36.140 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. 00:13:37.100 --> 00:13:40.060 Харилцаандаа илүү анхаарна гэж яана гэсэн үг юм бол? 00:13:41.060 --> 00:13:44.180 Боломжууд нь дуусашгүй олон. 00:13:44.900 --> 00:13:50.996 Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, 00:13:51.020 --> 00:13:55.476 эсвэл хуучирсан харилцаагаа хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, 00:13:55.500 --> 00:13:57.700 хамтдаа алхах, болзоонд явах, 00:13:58.660 --> 00:14:03.516 эсвэл удаан яриагүй хамаатан руугаа залгах ч байж болно. 00:14:03.540 --> 00:14:07.036 Учир нь маш их тохиолддог гэр бүлийн хагарал 00:14:07.060 --> 00:14:09.276 атаа хорсол санасан нэгэнд 00:14:09.300 --> 00:14:11.380 хамгийн муугаар нөлөөлдөг. 00:14:13.300 --> 00:14:17.220 Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр яриагаа дуусгая. 00:14:18.880 --> 00:14:21.256 Зуун жилийн тэртээ, 00:14:21.280 --> 00:14:23.896 тэрээр амьдралаа эргэж хараад 00:14:23.920 --> 00:14:25.200 ийнхүү бичжээ. 00:14:26.440 --> 00:14:30.136 "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, 00:14:30.160 --> 00:14:35.320 уучлал гуйх, зүрхээ шархлуулах, буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. 00:14:36.320 --> 00:14:39.136 Зөвхөн хүнийг хайрлах 00:14:39.160 --> 00:14:42.880 хором төдий л цаг бий." 00:14:44.360 --> 00:14:48.736 Сайхан амьдрал сайн харилцаан дээр тогтдог. 00:14:48.785 --> 00:14:51.159 Тийм ч учраас энэ нь олон хүнд хэрэгтэй санаа юм. 00:14:51.180 --> 00:14:52.396 Баярлалаа. 00:14:52.417 --> 00:14:58.040 (Алга ташилт)