Дахин тавтай морилно уу! Энэ сургалтын гол зорилго бол таны өөрийн болон багийн чинь хүчин чармайлтыг нийлүүлж орлогын боломжуудаа алдалгүй ашиглахад туслах явдал юм. Идэвхтэй Түншийн хувьд танд дараах 5 төрлийн орлогын эх үүсвэр байна: Идэвхжүүлэх урамшуулал Долоо хоногийн тохируулах урамшуулал Багийн манлайллын урамшуулал Давтамжит орлого Билдерс Бэйс урамшуулал Та хувьчлан буюу Гишүүдийг "өөрөө" идэвхжүүлж орлого олох боломжтой. Түүнчлэн, таны Түнш баг Гишүүн идэвхжүүлэхэд мөн орлого олох боломжтой. Нэг чухал зүйл бий, энэ сургалтанд болон бусад орлогын тухай материалд дурдаж буй мөнгөн дүн Ам. доллараар (USD) байгаа болно. Орлого олох эхний арга бол Идэвхжүүлэх урамшуулал юм. Идэвхжүүлэлт гэдэг нь Клубын Гишүүнээр бүртгэх эсвэл элсүүлэх үйл явцыг хэлнэ. Гишүүн болон Түнш-Гишүүнийг урамшуулал тооцох зорилгоор адилхан авч үздэг юм. Одоо буй Гишүүд дээд хувилбар руу ахиулалт хийхэд мөн орлого авах идэвхжүүлэлт гэж тооцно. Та хоёр төрлийн Идэвхжүүлэх урамшуулал авах боломжтой. Нэгдүгээрт, Өдөр бүрийн идэвхжүүлэх урамшуулал (DAB), хоёрдугаарт, Сарын идэвхжүүлэх урамшуулал (MAB). Та хувьчлан Гишүүн шууд идэвхжүүлэх бүрт өөрийн Гишүүнчлэлийн хувилбараас хамаарах урамшуулал авна. Урамшуулал нь ихэвчлэн 24 цагийн дотор таны inCruises-ийн түрийвчинд орно. Орлого тань хэтэвчинд шилжмэгц энэ тухай танд имэйлээр мэдэгдэнэ. Мөн бүх Идэвхжүүлэх урамшууллын баримтуудыг өөрийн арын оффис хуудасны Өдөр бүрийн идэвхжүүлэлт хэсгээс харах боломжтой. Та тухайн сарын дотор гишүүнчлэлийн тодорхой хувилбараас нийт хоёроос дээш гишүүн идэвхжүүлсэн тохиолдолд өөрийн хувьчлан идэвхжүүлсэн Classic болон Premium идэвхжүүлэлтүүдээс нэмэлт урамшуулал авах боломжтой. Жишээ нь: Хэрэв та нэг сарын дотор гурван Classic Гишүүн болон гурван Premium Гишүүн идэвхжүүлбэл, та $60 авах болно. Энэ бол 3 удаагийн $20 буюу, гурван Classic идэвхжүүлэлтийн сарын идэвхжүүлэх урамшуулал юм. Түүнчлэн, 3 удаагийн $50 буюу $150-ыг гурван Premium идэвхжүүлэлтийн сарын идэвхжүүлэх урамшуулал юм. Нийтдээ, та Өдөр бүрийн урамшуулал дээр нэмээд сарын идэвхжүүлэх урамшуулалтай хамт $210-ыг авч байгаа юм. Өдөр бүрийн болон Сарын идэвхжүүлэх урамшуулал авах бүрд Имэйлээр мэдэгдэл хүлээн авахаас гадна өөрийн арын оффис хуудаснаас өөрийн идэвхжүүлэх явцыг хянах боломжтой юм. Таны шагнал урамшууллын хуудас Өдөр бүрийн болон Сарын урамшууллын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэрэгтэй мэдээлэл рүү нэвтрэхийн тулд та холбогдох товчийг дарах хэрэгтэй. Хувьчлан идэвхжүүлэлт бол багийн ажиллагаатай холбоотой бусад урамшууллуудыг авах гол түлхүүр бөгөөд бид энэ тухай дараагийн сургалтаар үзэх болно. Бид энэхүү чухал сэдвийг сурсан учраас ойлголтоо шалгаад бяцхан тест өгцгөөе.