Дахин тавтай морилно уу! Энэ сургалтын гол зорилго бол таны өөрийн болон багийн чинь хүчин чармайлтыг нийлүүлэн орлогын боломжуудаа алдалгүй ашиглахад туслах явдал юм. Идэвхтэй Түншийн хувьд танд дараах 5 төрлийн орлогын эх үүсвэр байна. Үүнд: Идэвхжүүлэх урамшуулал, Долоо хоногийн тохируулах урамшуулал, Багийн манлайллын урамшуулал, Давтамжит орлого, Билдерс Бэйс урамшуулал зэрэг болно. Та хувьчлан буюу Гишүүдийг "өөрөө" идэвхжүүлж орлого олох боломжтой. Түүнчлэн, таны Түншийн багууд Гишүүн идэвхжүүлэхэд мөн орлого олох боломжтой юм. Нэг чухал зүйл бий, энэ сургалтанд болон бусад орлогын тухай материалуудад дурдаж буй бүх мөнгөн дүн Ам. доллараар (USD) байгаа болно. Орлого олох эхний арга бол Идэвхжүүлэх урамшуулал юм. Идэвхжүүлэлт гэдэг нь Клубын Гишүүнээр бүртгэх эсвэл элсүүлэх үйл явцыг хэлнэ. Гишүүн болон Түнш-Гишүүнийг урамшуулал авах зорилгоор адилхан авч үздэг юм. Одоо буй Гишүүд дараагийн хувилбар руу ахиулалт хийхэд мөн орлого авах идэвхжүүлэлт гэж тооцно. Та хоёр төрлийн Идэвхжүүлэх урамшуулал авах боломжтой. Нэгдүгээрт, Өдөр бүрийн идэвхжүүлэх урамшуулал (DAB), хоёрдугаарт, Сарын идэвхжүүлэх урамшуулал (MAB). Та хувьчлан Гишүүн идэвхжүүлэх бүрт өөрийн Гишүүнчлэлийн хувилбараас хамаарах урамшуулал авна. Урамшуулал нь ихэвчлэн 24 цагийн дотор таны inCruises-ийн түрийвчинд орно. Орлого таний хэтэвчинд орох бүрд энэ тухай имэйл танд очно. Мөн бүх Идэвхжүүлэх урамшууллын баримтуудыг өөрийн арын оффис хуудасны Өдөр бүрийн идэвхжүүлэлт хэсгээс харж болно. Та тухайн сарын дотор гишүүнчлэлийн тодорхой хувилбараас шалтгаанлан нийт хоёроос дээш гишүүн идэвхжүүлсэн тохиолдолд өөрийн хувьчлан идэвхжүүлсэн Classic болон Premium идэвхжүүлэлтүүдээс нэмэлт урамшуулал авах боломжтой. Жишээ нь: Та нэг сарын дотор гурван Classic Гишүүн болон гурван Premium Гишүүн идэвхжүүлсэн. Та $60-ыг, энэ бол $20-оор 3 удаа гэсэн үг, гурван Classic идэвхжүүлэлтийн сарын идэвхжүүлэх урамшуулалд авна. Түүнчлэн, $50-оор 3 удаа буюу $150-ыг гурван Premium идэвхжүүлэлтийн сарын идэвхжүүлэх урамшуулалд авна. Нийтдээ, та Өдөр бүрийн урамшуулал дээр нэмээд сарын идэвхжүүлэх урамшуулалтай хамт $210-ыг авч байгаа юм. Өдөр бүрийн болон Сарын идэвхжүүлэх урамшуулал авах бүрд танд имэйлээр мэдэгдэл очих ба арын оффис хуудаснаас өөрийн идэвхжүүлэх явцыг хянах боломжтой юм. Та шагнал урамшууллын хуудаснаас Өдөр бүрийн болон Сарын урамшууллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Хэрэгтэй мэдээлэл рүү нэвтрэхийн тулд та холбогдох товчийг дарах хэрэгтэй. Хувьчлан идэвхжүүлэлт бол багийн ажиллагаатай холбоотой бусад урамшууллуудыг авах гол түлхүүр бөгөөд бид энэ тухай дараагийн сургалтаар үзэх болно. Бид энэхүү чухал сэдвийг сурсан учраас ойлголтоо шалгаад бяцхан тест өгцгөөе.