1 00:00:03,491 --> 00:00:05,407 [К. Саргсян] Би анх Уиллиам Камкуамба-ын 2 00:00:05,407 --> 00:00:09,066 мөрөөдлөө биелүүлэх тухай илтгэлийг сонсоод TEDTalk орчуулах болсон. 3 00:00:09,066 --> 00:00:11,438 Тэгээд би энэ илтгэлийн тухай хүүдээ хэлсэн. 4 00:00:11,438 --> 00:00:14,056 Тэр итгэхгүй "Тэр сургуулиаса гарсан шүү дээ" гэсэн. 5 00:00:14,056 --> 00:00:16,365 "Тэр англи хэл мэдэхгүй. Яаж үүнийг хийх юм бэ?" 6 00:00:16,365 --> 00:00:18,229 "Би үүнийг орчуулна" гэж хэлсэн. 7 00:00:18,229 --> 00:00:20,417 "Би түүнийг үсэг бүрийг 8 00:00:20,417 --> 00:00:22,605 уншаасай гэж хүсч байна." 9 00:00:22,605 --> 00:00:24,793 [В. Дэвис] Хэл гэдэг бол зөвхөн үгийн сан, 10 00:00:24,793 --> 00:00:26,757 эсвэл дүрмийн цогц биш юм. 11 00:00:26,757 --> 00:00:29,274 Хэл бол хүний сэтгэлийн илрэл. 12 00:00:29,274 --> 00:00:31,341 Энэ бол соёл болгоны амин сүнс 13 00:00:31,341 --> 00:00:33,627 материаллаг ертөнцөд орж ирэх хэрэгсэл. 14 00:00:33,627 --> 00:00:37,016 TED-ийн хийдэг бүх зүйлс нэг л зорилготой: 15 00:00:37,016 --> 00:00:39,099 санаануудыг түгээн дэлгэрүүлэх. 16 00:00:39,099 --> 00:00:41,628 Хэрвээ чиний зорилго үүнтэй ижил бол 17 00:00:41,628 --> 00:00:44,431 зөвхөн Англи хэл мэддэг нь саад болж эхэлдэг. 18 00:00:44,431 --> 00:00:47,887 Бидний хийдэг бүх зүйлсийн уг үндэс нь "холбоотой байх". 19 00:00:47,887 --> 00:00:50,467 Хүн болгоны ирээдүйг сайнаар бүтээлцэхэд 20 00:00:50,467 --> 00:00:52,167 маш олон хүн гар бие оролцож чадна. 21 00:00:52,167 --> 00:00:54,984 Тэднийг орхино гэдэг байж болшгүй зүйл. 22 00:00:54,984 --> 00:00:56,819 [K. Апарта] Би эдгээр илтгэлүүд 23 00:00:56,819 --> 00:00:58,559 сонсголын бэрхшээлтэй болон 24 00:00:58,559 --> 00:01:01,634 бусад орны хүмүүст зориулан орчуулгатай байх хэрэгтэй гэсэн. 25 00:01:01,634 --> 00:01:03,404 Ямар ч тохиолдолд аль нэг илтгэлд 26 00:01:03,404 --> 00:01:05,982 маш их дуртай, тэр нь өөрийнх нь хэл дээр 27 00:01:05,982 --> 00:01:09,402 орчуулагдаасай гэж хүсдэг нэг хүн заавал байдаг. 28 00:01:09,402 --> 00:01:12,089 Би анх дүүдээ зориулан орчуулж эхэлсэн. 29 00:01:12,089 --> 00:01:14,558 Тэр аав ээжтэй хамт миний төрж өссөн 30 00:01:14,558 --> 00:01:16,866 Казахстаны нэгэн жижиг тосгонд амьдардаг. 31 00:01:16,866 --> 00:01:20,639 Түүнд ертөнцийг таньж мэдэх олон боломжууд байдаггүй л дээ. 32 00:01:20,639 --> 00:01:23,886 Дараа нь би зөвхөн миний гэр бүл биш маш олон хүн байгааг ойлгосон. 33 00:01:23,886 --> 00:01:27,674 Энэ нь узбэкээр ярьдаг хүн болгонд ач тусаа өгч болно. 34 00:01:27,674 --> 00:01:32,666 [M. Пагель] Шувуудыг агаарт дүүлэн нис гэж далавч нь дэлгэгддэгийн адилаар 35 00:01:32,666 --> 00:01:36,479 хүмүүсийг хамтран нэгд гэж хэл заяасан юм. 36 00:01:36,479 --> 00:01:39,287 Илтгэгчид маань салбарынхаа эцэст нь тулсан хүмүүс байдаг, 37 00:01:39,287 --> 00:01:41,207 тэдний хэллэг хүртэл тийм л байдаг. 38 00:01:41,207 --> 00:01:44,745 Тиймээс ч тэдний хэллэгүүдийг толь бичгээс хайгаад олохгүй. 39 00:01:44,745 --> 00:01:48,466 TEDTalk-ыг зөв орчуулахад маш их судалгаа шаардагддаг. 40 00:01:48,466 --> 00:01:51,241 Хэр мэргэжлийн, хэдэн үгийг толь бичгээс харахаас хамаараад 41 00:01:51,241 --> 00:01:52,668 10 хүртэл цаг зарцуулж болдог. 42 00:01:52,668 --> 00:01:55,923 Би илтгэгчийн тухай, түүний ном зэргийг уншиж 43 00:01:55,923 --> 00:01:57,931 бүрэн агуулгыг нь ойлгохыг хичээдэг. 44 00:01:57,931 --> 00:02:00,095 Эдгээр орчуулагчдын ачаар 45 00:02:00,095 --> 00:02:03,298 үнэ цэнэтэй санаануудыг аль ч хэлээр ярьдаг хүмүүсээс олох, 46 00:02:03,298 --> 00:02:05,096 цаашлаад тэдгээрийг 47 00:02:05,096 --> 00:02:08,229 Англи хэл дээр төдийгүй бүхий л хэлээр 48 00:02:08,229 --> 00:02:10,223 түгээн дэлгэрүүлэх боломжтой болсон. 49 00:02:23,133 --> 00:02:28,104 Би эдгээр санаанууд маш олон хүнд хүрээсэй гэж хүсдэг учраас орчуулдаг. 50 00:02:28,104 --> 00:02:30,522 Энэ бол маш олон хүмүүст мэдлэгийг хуваалцах 51 00:02:30,522 --> 00:02:32,946 харамгүй өгөөмөр сэтгэлийн илрэл юм. 52 00:02:32,946 --> 00:02:36,469 Бусдад урам зориг, итгэл найдвар төрүүлэхийн тулд. 53 00:02:36,469 --> 00:02:39,959 Дэлхий ертөнц дээрх маш олон зүйлсийг энэ өөрчилж чадна.