0:00:00.760,0:00:03.710 Биднийг чухам юу амьдралын турш 0:00:03.710,0:00:05.720 эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? 0:00:06.520,0:00:09.016 Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд 0:00:09.040,0:00:11.096 яг одоо хөрөнгө оруулалт хийвэл 0:00:11.120,0:00:14.390 цаг заваа юунд зориулах байсан бэ? 0:00:15.120,0:00:17.536 Саяхны нэг судалгаагаар 0:00:17.560,0:00:22.736 шинэ мянганы залуусаас амьдралынх нь[br]гол зорилгыг асуухад 0:00:22.760,0:00:26.496 80 гаруй хувь нь 0:00:26.496,0:00:28.936 баян болох гэж хариулсан байна. 0:00:28.960,0:00:33.296 Мөн тэдгээр залуусын 50 хувь нь 0:00:33.320,0:00:35.856 тэдний өөр нэг чухал зорилго бол 0:00:35.880,0:00:38.020 алдартай болох гэжээ. 0:00:38.960,0:00:40.176 (Инээд) 0:00:40.200,0:00:46.856 Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их[br]амжилтанд хүр гэсэн зүйлсийг 0:00:46.880,0:00:48.936 бид байнга сонсдог. 0:00:48.960,0:00:51.180 Сайхан амьдрахын тулд 0:00:51.180,0:00:54.456 эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт[br]ойлгодог. 0:00:54.480,0:00:56.696 Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл 0:00:56.720,0:01:01.936 хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар[br]тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж 0:01:01.960,0:01:05.480 байгааг тодорхойлно гэдэг бараг л[br]боломжгүй зүйл. 0:01:06.080,0:01:09.136 Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ 0:01:09.160,0:01:12.616 өнгөрсөн үеийн[br]дурсамжаас нь мэдэж авдаг. 0:01:12.640,0:01:17.416 Харин ой санамж хэзээ ч[br]100 хувь бодит байж чаддаггүй. 0:01:17.440,0:01:21.136 Бид маш их зүйлийг мартаж, 0:01:21.160,0:01:24.040 ой санамж маань заримдаа бүр[br]эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. 0:01:24.800,0:01:29.176 Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг[br]цаг хугацаа өнгөрөхийн хирээр 0:01:29.200,0:01:32.056 хэрхэн өрнөхийг харах боломж[br]олдвол ямар вэ? 0:01:32.080,0:01:36.056 Хүмүүсийг юу аз жаргалтай [br]болгодгийг мэдэхийн тулд тэднийг 0:01:36.080,0:01:38.816 өсвөр настайгаас нь эхлээд[br]хөгшрөх хүртэл нь 0:01:38.840,0:01:42.200 судалбал ямар вэ? 0:01:43.560,0:01:44.760 Бид яг үүнийг хийсэн. 0:01:45.640,0:01:47.856 Харвардын Насанд Хүрэгсдийн[br]Хөгжлийн Судалгаа 0:01:47.880,0:01:52.640 насанд хүрэгчдийн амьдралыг судалсан[br]хамгийн урт судалгаа байх. 0:01:53.720,0:01:59.840 Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн[br]амьдралыг судалсан. 0:02:01.360,0:02:05.856 Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл,[br]эрүүл мэндийн талаар асуулт асууна. 0:02:05.880,0:02:10.256 Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх[br]хэрхэн өрнөхийг 0:02:10.280,0:02:11.720 мэдээ ч үгүй байсан. 0:02:13.280,0:02:16.896 Энэ төрлийн судалгаа үнэндээ маш[br]ховор л доо. 0:02:16.920,0:02:20.976 Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. 0:02:21.000,0:02:24.176 Учир нь ихэнх оролцогчид[br]судалгаанаас гарах, 0:02:24.200,0:02:27.096 санхүүжилт зогсох, 0:02:27.120,0:02:29.376 судлаачид нь өөр ажилд сатаарах 0:02:29.400,0:02:33.480 эсвэл нас барснаар судалгааг цааш[br]үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. 0:02:34.280,0:02:36.536 Харин бидний хувьд, 0:02:36.560,0:02:40.256 аз тохиол, мөн үе үеийн судлаачдын[br]шургуу байдлын ачаар 0:02:40.280,0:02:42.510 судалгаа маань эдгээрийг[br]даван туулж чадсан. 0:02:42.520,0:02:46.760 Анхны 724 оролцогчдын[br]60 орчим нь 0:02:46.760,0:02:48.336 амьд сэрүүн төдийгүй, 0:02:48.360,0:02:50.536 судалгаандаа ч оролцсон хэвээр ба 0:02:50.560,0:02:52.600 90 гаруй настай болжээ. 0:02:53.560,0:02:55.456 Харин одоо тэдний 0:02:55.480,0:02:58.840 2000 гаруй үр хүүхдийг[br]судалж эхэлж байна. 0:02:59.680,0:03:02.000 Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 0:03:03.400,0:03:08.136 1938 оноос хойш бид залуусын[br]2 бүлгийг судалсан. 0:03:08.160,0:03:10.826 Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын 0:03:10.826,0:03:13.016 оюутан байхдаа элссэн. 0:03:13.040,0:03:15.856 Дэлхийн 2-р дайны үеэр бүгд[br]сургуулиа төгсч, 0:03:15.880,0:03:18.320 улмаар ихэнх нь дайнд явсан. 0:03:19.280,0:03:21.416 Харин 2 дахь бүлгийн залуус бол 0:03:21.440,0:03:25.616 Бостоны хамгийн ядуу хороололд [br]амьдардаг хөвгүүд байсан юм. 0:03:25.640,0:03:27.656 Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь 0:03:27.680,0:03:31.016 тэд 1930-аад оны Бостоны [br]хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн 0:03:31.040,0:03:33.676 гэр бүлүүдээс гаралтай байсанд 0:03:33.676,0:03:35.656 оршиж байгаа юм. 0:03:35.680,0:03:40.280 Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй[br]нийтийн байранд амьдарч байсан. 0:03:42.520,0:03:44.886 Тэднийг судалгаанд элсэж ороход 0:03:44.886,0:03:47.376 бүгдээс нь ярилцлага авсан. 0:03:47.400,0:03:49.616 Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. 0:03:49.640,0:03:53.176 Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл[br]ярилцлага хийсэн. 0:03:53.200,0:03:55.576 Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж 0:03:55.600,0:03:58.016 амьдралын янз бүрийн замаар явцгаасан. 0:03:58.040,0:04:04.136 Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго [br]өрөгч, эмч болж, 0:04:04.160,0:04:06.520 нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. 0:04:08.160,0:04:12.400 Зарим нь архинд донтож,[br]цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. 0:04:13.320,0:04:15.616 Зарим нь нийгмийн доод давхаргаас 0:04:15.640,0:04:18.856 хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, 0:04:18.880,0:04:22.160 харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. 0:04:23.520,0:04:26.456 Энэхүү судалгааг анх санаачлагчид 0:04:26.480,0:04:28.496 75 жилийн дараа намайг энд зогсоод 0:04:28.520,0:04:33.056 одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр[br]байгаа тухай ярина гэж 0:04:33.080,0:04:36.160 зүүдлээ ч үгүй байх. 0:04:37.280,0:04:40.896 Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй[br]судлаачид маань 0:04:40.920,0:04:43.976 оролцогчид руугаа залгаж, 0:04:44.000,0:04:47.530 тэдний амьдралын талаар дахиад хэдэн[br]асуулт асууж болох эсэхийг лавладаг. 0:04:48.040,0:04:51.616 Бостоны олон залуус биднээс[br]"Та нар яагаад одоо хүртэл намайг 0:04:51.640,0:04:55.520 судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм[br]сонирхолтой биш шүү дээ." гэж асуудаг. 0:04:56.600,0:04:58.976 Харин Харвардын оюутнууд[br]хэзээ ч тэгж асуудаггүй. 0:04:59.000,0:05:04.200 (Инээд) 0:05:08.920,0:05:11.776 Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд 0:05:11.800,0:05:14.736 зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, 0:05:14.760,0:05:17.216 зочны өрөөнд нь сууж ярилцлага хийн 0:05:17.240,0:05:20.176 эмч нараас нь өвчний түүхийг авч, 0:05:20.200,0:05:22.696 мөн цусны шинжилгээ, тархины зураг авч, 0:05:22.720,0:05:24.416 хүүхдүүдтэй нь ярилцдаг. 0:05:24.440,0:05:29.696 Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог[br]зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. 0:05:29.720,0:05:33.256 Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь 0:05:33.280,0:05:35.656 судалгаанд маань[br]оролцож чадах эсэхийг асуухад 0:05:35.680,0:05:38.376 "Тийм байлгүй дээ, цаг нь болсон доо"[br]гэж билээ. 0:05:38.400,0:05:39.456 (Инээд) 0:05:39.480,0:05:41.176 Ингээд бид юу олж мэдэв? 0:05:41.200,0:05:46.416 Бидний цуглуулсан[br]хэдэн арван мянган хуудас 0:05:46.440,0:05:49.496 хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс 0:05:49.520,0:05:50.920 ямар сургамж олж авсан бэ? 0:05:51.720,0:05:57.320 Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр[br]эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. 0:05:58.520,0:06:04.816 Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад[br]нэг л тодорхой зүйл байна. 0:06:04.840,0:06:10.040 Сайн харилцаа биднийг аз жаргалтай,[br]эрүүл байлгадаг. Ердөө л энэ. 0:06:11.000,0:06:14.816 Бид харилцааны талаар гурван чухал[br]зүйл мэдэж авсан. 0:06:14.840,0:06:18.936 Нэгт, нийгмийн харилцаа нь[br]бидэнд маш тустай, 0:06:18.960,0:06:21.456 харин ганцаардал биднийг үгүй хийдэг. 0:06:21.480,0:06:25.136 Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ 0:06:25.160,0:06:28.256 илүү ойр байдаг хүмүүс 0:06:28.280,0:06:32.976 илүү жаргалтай, эрүүл байж,[br]урт насалдаг нь 0:06:33.000,0:06:36.376 судалгаагаар тогтоогдсон. 0:06:36.400,0:06:39.816 Ганцаардал нь хор хөнөөлтэй[br]болох нь ч мөн харагдсан. 0:06:39.840,0:06:44.976 Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож[br]чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс 0:06:45.000,0:06:48.216 аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, 0:06:48.240,0:06:51.176 эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн[br]эрт муудаж, 0:06:51.200,0:06:53.416 мөн тархины үйл ажиллагаа нь 0:06:53.440,0:06:57.000 хурдан муудаж, богино насалдаг. 0:06:58.040,0:07:01.256 Харамсалтай нь, ямар ч цаг үед 0:07:01.280,0:07:05.880 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь[br]өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. 0:07:07.040,0:07:09.696 Олны дунд, гэрлэлтэд ганцаардах 0:07:09.720,0:07:12.376 тохиолдол байдгийг бид мэднэ. 0:07:12.400,0:07:14.536 Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол 0:07:14.560,0:07:17.656 таны хэдэн найзтай байх 0:07:17.680,0:07:21.176 эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаатай[br]байх эсэх нь чухал биш, 0:07:21.200,0:07:25.840 харин таны дотно харилцааны[br]чанар нь л чухал. 0:07:26.560,0:07:31.336 Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд[br]маш муу нөлөөтэй. 0:07:31.360,0:07:35.336 Жишээ нь, хайр сэтгэлгүй,[br]байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь 0:07:35.360,0:07:41.136 эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар[br]нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. 0:07:41.160,0:07:45.936 Харин халуун дулаан, сайн харилцаатай[br]амьдрах нь биднийг хамгаалдаг. 0:07:45.960,0:07:49.056 Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь[br]судалсныхаа дараа бид 0:07:49.080,0:07:52.096 тэдний дунд насыг эргэн харж,[br]хэн нь ахмад насандаа 0:07:52.120,0:07:53.696 эрүүл, жаргалтай, 0:07:53.720,0:07:57.696 харин хэн эсрэгээрээ байхыг[br]таамаглаж болох эсэхийг 0:07:57.720,0:07:58.920 мэдэхийг хүссэн юм. 0:07:59.680,0:08:03.896 Тэгээд тэдний 50 настай үеийн[br]бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд 0:08:03.920,0:08:05.280 дунд настай үеийнх нь 0:08:06.080,0:08:08.616 холестерины хэмжээ цаашид 0:08:08.640,0:08:11.536 тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. 0:08:11.560,0:08:15.016 Харин нийгмийн харилцаандаа[br]хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 0:08:15.040,0:08:19.936 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун[br]харилцаатай байсан хүмүүс 0:08:19.960,0:08:22.360 80 насандаа хамгийн эрүүл байсан. 0:08:23.680,0:08:26.856 Сайн, дотны харилцаа нь 0:08:26.880,0:08:29.640 биднийг хөгшрөлтийн зарим аюулаас[br]хамгаалдаг байна. 0:08:30.480,0:08:34.456 Манай хамгийн жаргалтай хосууд маань 0:08:34.480,0:08:36.535 80 насандаа хэдийгээр 0:08:36.559,0:08:39.496 бие эрхтний хувьд зовиуртай байсан ч,[br]сэтгэл санааны хувьд 0:08:39.520,0:08:41.480 адилхан жаргалтай байдаг гэсэн юм. 0:08:42.400,0:08:45.656 Харин тааруухан харилцаанд[br]байсан хүмүүс хэлэхдээ, 0:08:45.680,0:08:48.616 тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны[br]зовиур нь 0:08:48.640,0:08:51.680 улам дордуулдаг гэжээ. 0:08:52.360,0:08:56.736 Дотно харилцаа болон эрүүл мэндийн[br]талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь 0:08:56.760,0:09:00.016 сайн харилцаа зөвхөн бидний биеийг[br]хамгаалаад зогсохгүй, 0:09:00.040,0:09:01.520 тархийг ч мөн хамгаалдаг. 0:09:02.440,0:09:07.096 80 насандаа өөр хэн нэгэнтэй 0:09:07.120,0:09:11.016 дотно, сайн харилцаанд байх нь[br]хамгаалалт болдог. 0:09:11.040,0:09:13.016 Тэд дотно харилцаанд байхдаа 0:09:13.040,0:09:17.176 хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн[br]итгэл даахыг мэдрэх нь 0:09:17.200,0:09:20.896 ой санамжийг хурц байлгадаг. 0:09:20.920,0:09:22.416 Харин итгэлцэлгүй харилцаанд 0:09:22.440,0:09:25.576 байдаг хүмүүсийн хувьд 0:09:25.600,0:09:29.480 ой санамж нь эрт мууддаг. 0:09:30.520,0:09:33.976 Гэхдээ сайн харилцаа гэдэг нь[br]саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. 0:09:34.000,0:09:37.576 Манай зарим 80 настангууд 0:09:37.600,0:09:39.336 хоорондоо маргах үе бишгүй гарна. 0:09:39.360,0:09:42.536 Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ 0:09:42.560,0:09:44.376 итгэж болохыг мэддэг л бол 0:09:44.400,0:09:48.000 тэдгээр маргаан ой тогтоолтод[br]огтхон ч нөлөөлөхгүй. 0:09:49.600,0:09:52.336 Тэгэхээр сайн, дотно харилцаа 0:09:52.360,0:09:58.056 бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай[br]гэдэг ойлголт бол 0:09:58.080,0:10:01.016 эртний мэргэн ухаан. 0:10:01.040,0:10:04.880 Гэтэл яагаад бид үүнийг[br]үл ойшооход ийм амархан юм бол? 0:10:05.560,0:10:07.016 Учир нь бид бол хүн төрөлхтөн. 0:10:07.040,0:10:09.856 Бид амар шийдэл, 0:10:09.880,0:10:11.576 биднийг сайн сайхан чигээр байлгах 0:10:11.600,0:10:14.360 тийм л зүйлд дуртай. 0:10:15.320,0:10:18.656 Урт хугацааны харилцаа бол[br]ээдрээтэй, 0:10:18.680,0:10:22.496 гэр бүл, найз нөхдөө анхаарах нь[br]их ажил шаарддаг, 0:10:22.520,0:10:25.176 тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. 0:10:25.200,0:10:28.536 Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа[br]дуусах учиргүй. 0:10:28.560,0:10:33.616 Энэ 75 жилийн судалгаанаас харахад,[br]хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан 0:10:33.640,0:10:39.456 хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор[br]солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. 0:10:39.480,0:10:42.456 Яг л өнөөх судалгаанд оролцсон[br]шинэ мянганы залуус шиг 0:10:42.480,0:10:46.096 манай судалгааны олон эрчүүд залуу [br]ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, 0:10:46.120,0:10:50.136 ажлын амжилт зэргийг сайхан амьдралын[br]хэмжүүр гэж 0:10:50.160,0:10:54.096 итгэцгээж байсан. 0:10:54.120,0:10:58.296 Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү [br]судалгаагаар 0:10:58.320,0:11:03.976 хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол[br]гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа 0:11:04.000,0:11:07.240 илүү анхаарсан хүмүүс гэдэг нь[br]удаа дараа тогтоогдсон. 0:11:09.080,0:11:11.056 Харин та юу гэж бодож байна? 0:11:11.080,0:11:14.840 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. 0:11:15.800,0:11:18.760 Харилцаандаа илүү анхаарна гэж[br]яана гэсэн үг юм бол? 0:11:19.760,0:11:22.880 Боломжууд нь дуусашгүй олон. 0:11:23.600,0:11:29.696 Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа[br]хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, 0:11:29.720,0:11:34.176 эсвэл хуучирсан харилцаагаа[br]хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, 0:11:34.200,0:11:36.400 хамтдаа алхах, болзоонд явах, 0:11:37.360,0:11:42.216 эсвэл удаан яриагүй хамаатан руугаа[br]залгах ч байж болно. 0:11:42.240,0:11:45.736 Учир нь маш их тохиолддог[br]гэр бүлийн хагарал 0:11:45.760,0:11:47.976 атаа хорсол санасан нэгэнд 0:11:48.000,0:11:50.080 хамгийн муугаар нөлөөлдөг. 0:11:52.000,0:11:55.920 Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр[br]яриагаа дуусгая. 0:11:57.280,0:11:59.656 Зуун жилийн тэртээ, 0:11:59.680,0:12:02.296 тэрээр амьдралаа эргэж хараад 0:12:02.320,0:12:03.600 ийнхүү бичжээ. 0:12:04.840,0:12:08.536 "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, 0:12:08.560,0:12:13.720 уучлал гуйх, зүрхээ шархлуулах,[br]буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. 0:12:14.720,0:12:17.536 Зөвхөн хүнийг хайрлах 0:12:17.560,0:12:21.280 хором төдий л цаг бий." 0:12:22.760,0:12:27.136 Сайхан амьдрал[br]сайн харилцаан дээр тогтдог. 0:12:27.160,0:12:28.376 Баярлалаа. 0:12:29.882,0:12:33.882 (Алга ташилт)