1 00:00:01,720 --> 00:00:03,096 Сайн уу. 2 00:00:03,120 --> 00:00:04,320 Намайг Симон гэдэг. 3 00:00:05,280 --> 00:00:07,920 Тайзан дээр байхдаа сандарч байвал, 4 00:00:07,920 --> 00:00:10,190 үзэгчдийг нүцгэн байна гээд төсөөл 5 00:00:10,190 --> 00:00:11,310 гэсэн үг байдаг даа. 6 00:00:11,310 --> 00:00:14,496 Ингэж байж л сандрал алга болох юм шиг. 7 00:00:14,520 --> 00:00:15,776 Гэхдээ юу гээч? 8 00:00:15,800 --> 00:00:18,240 Та бүгдийг одоо 2018 онд 9 00:00:18,240 --> 00:00:21,240 нүцгэнээр төсөөлөх нь эвгүй бас буруу. 10 00:00:21,240 --> 00:00:24,270 Бид ийм хоцрогдсон зүйлсээс холдох гэж хичээж байгаа. 11 00:00:24,280 --> 00:00:26,896 Тиймээс бидэнд сандралтайгаа тэмцэх 12 00:00:26,920 --> 00:00:29,056 шинэ арга хэрэгтэй. 13 00:00:29,080 --> 00:00:31,090 Та нар над руу харж байгаа шиг 14 00:00:31,090 --> 00:00:33,320 би ч гэсэн та нар руу аль болох 15 00:00:33,320 --> 00:00:35,320 их харах хэрэгтэй гэдгийг ойлгосон. 16 00:00:35,320 --> 00:00:37,736 Жаахан ч гэсэн тэнцвэржүүлэхийн тулд. 17 00:00:37,760 --> 00:00:40,496 Би илүү олон нүдний алимтай байсан бол 18 00:00:40,520 --> 00:00:43,296 бид бүгдэд илүү амар байх байсан, тиймээ? 19 00:00:43,320 --> 00:00:45,360 Тэгээд энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд 20 00:00:45,360 --> 00:00:47,230 би өөртөө цамц хийсэн. 21 00:00:47,230 --> 00:00:50,230 (Шажигнах чимээ) 22 00:00:53,000 --> 00:00:54,920 (Инээх) 23 00:00:57,800 --> 00:01:00,776 Хиймэл нүднүүд. 24 00:01:00,800 --> 00:01:03,536 227 хиймэл нүднүүдийг холбохын тулд 25 00:01:03,536 --> 00:01:06,616 би 14 цаг зарцуулсан. 26 00:01:06,640 --> 00:01:09,330 Энэ цамцыг хийх шалтгааны зөвхөн тал нь 27 00:01:09,330 --> 00:01:12,216 та нар над руу харж байгаа шиг харах. 28 00:01:12,240 --> 00:01:14,176 Үлдсэн тал нь ингэхийн тулд. 29 00:01:14,200 --> 00:01:15,536 (Нүднүүдийн шажигнах чимээ) 30 00:01:15,560 --> 00:01:16,816 (Инээх) 31 00:01:16,840 --> 00:01:18,576 Би дээрх шиг олон зүйл хийдэг. 32 00:01:18,600 --> 00:01:22,416 Би асуудал гарахад шийдэл сэдэж олдог. 33 00:01:22,440 --> 00:01:24,256 Жишээл нь, шүд угаах. 34 00:01:24,280 --> 00:01:27,216 Бид бүгдийн хийх ёстой нэг төрлийн уйтгартай ажил, 35 00:01:27,240 --> 00:01:29,336 үнэндээ хэн ч шүдээ угаах дуртай биш. 36 00:01:29,360 --> 00:01:31,736 Үзэгчид дунд 7 настангууд байсан бол 37 00:01:31,760 --> 00:01:34,256 "Тийм ээ!" гэх байсан биз. 38 00:01:34,280 --> 00:01:37,120 Тэгвэл үүнийг таны өмнөөс хийж өгөх машин байвал ямар вэ? 39 00:01:42,800 --> 00:01:45,920 (Инээх) 40 00:01:46,720 --> 00:01:47,960 Би үүнийг... 41 00:01:50,360 --> 00:01:53,230 "Шүд угаагч дуулга" гэж нэрлэсэн. 42 00:01:53,230 --> 00:01:55,680 (Инээх) 43 00:01:57,480 --> 00:02:00,216 (Автомат гар дүнгэнэх) 44 00:02:00,240 --> 00:02:03,456 (Инээх) 45 00:02:03,480 --> 00:02:06,976 (Алга ташилт) 46 00:02:07,000 --> 00:02:11,560 Миний шүд угаагч дуулга шүдний эмч нараас 10-аас 0 гэсэн үнэлгээ авсан. 47 00:02:11,560 --> 00:02:15,736 Миний бүтээл нүүр ам судлалын салбарыг шинэчлээгүй нь ойлгомжтой. 48 00:02:15,760 --> 00:02:18,936 Гэхдээ энэ миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн юм. 49 00:02:18,960 --> 00:02:22,416 Би шүд угаагч дуулгаа 3 жилийн өмнө хийсэн. 50 00:02:22,440 --> 00:02:23,976 Би дуулгаа хийж дуусгаад, 51 00:02:24,000 --> 00:02:26,656 зочны өрөөнөөсөө камер аваад, 52 00:02:26,680 --> 00:02:29,160 дуулгаа ажиллуулж байгаа 7 секундын бичлэг хийсэн. 53 00:02:29,760 --> 00:02:30,970 Одоо бол 54 00:02:30,970 --> 00:02:33,510 нэг охин интернэтэд бичлэгээ байршуулаад, 55 00:02:33,510 --> 00:02:35,470 шуугиан дэгдээж, 56 00:02:35,470 --> 00:02:38,350 хэдэн мянган залуус ундран гарч ирээд, 57 00:02:38,350 --> 00:02:41,310 сэтгэгдэл үлдээх хэсэгт охиноос гэрлэхийг гуйх нь 58 00:02:41,310 --> 00:02:43,296 орчин цагийн энгийн л хайрын түүх болсон. 59 00:02:43,320 --> 00:02:44,336 (Инээх) 60 00:02:44,360 --> 00:02:46,696 Охин энэ бүгдийг үл тоон, YouTube суваг нээж 61 00:02:46,720 --> 00:02:48,360 роботууд зохион бүтээсээр. 62 00:02:49,120 --> 00:02:53,056 Тэр цагаас хойш би интернэтэд хэрэгцээгүй машин зохиогч гэсэн 63 00:02:53,080 --> 00:02:55,576 жижигхэн орон зайг бий болгосон. 64 00:02:55,600 --> 00:02:57,256 Бидний мэдэж байгаагаар 65 00:02:57,280 --> 00:02:59,890 салбартаа хамгийн шилдэг нь байхын тулд 66 00:02:59,890 --> 00:03:03,056 хамрах хүрээ нь маш жижигхэн салбар сонгох. 67 00:03:03,080 --> 00:03:05,296 (Инээх) 68 00:03:05,320 --> 00:03:09,656 (Алга ташилт) 69 00:03:09,680 --> 00:03:12,856 Би YouTube сувагтаа машинуудынхаа талаар бичлэг хийсэн. 70 00:03:12,880 --> 00:03:15,656 Жишээ нь: үс тайрдаг жолоочгүй онгоц (Drone). 71 00:03:15,680 --> 00:03:17,376 (Дроун дүнгэнэх) 72 00:03:17,400 --> 00:03:19,776 (Инээх) 73 00:03:19,800 --> 00:03:20,856 (Дроун унах) 74 00:03:20,880 --> 00:03:22,296 (Инээх) 75 00:03:22,320 --> 00:03:23,946 (Дроун дүнгэнэх) 76 00:03:23,946 --> 00:03:25,336 (Инээх) 77 00:03:25,360 --> 00:03:27,456 (Алга ташилт) 78 00:03:27,480 --> 00:03:30,216 Өглөө босоход тус болдог машин. 79 00:03:30,240 --> 00:03:32,176 (Сэрүүлэгтэй цаг) 80 00:03:32,200 --> 00:03:34,600 (Инээх) 81 00:03:37,200 --> 00:03:38,936 (Бичлэг) Симон: Ёо! 82 00:03:38,960 --> 00:03:41,536 Ногоо хэрчихэд тусалдаг машин. 83 00:03:41,560 --> 00:03:44,000 (Хутга цавчлах) 84 00:03:45,200 --> 00:03:46,456 Би инженер биш. 85 00:03:46,480 --> 00:03:48,816 Би инженерийн сургуульд сураагүй. 86 00:03:48,840 --> 00:03:52,416 Гэхдээ би их хичээнгүй сурагч байсан. 87 00:03:52,440 --> 00:03:54,936 Дунд болох ахлах ангидаа үргэлж А авч, 88 00:03:54,960 --> 00:03:57,176 төгсөхдөө оны шилдэг сурагч болж байсан. 89 00:03:57,200 --> 00:03:58,456 Гэхдээ хөшигний ард би 90 00:03:58,480 --> 00:04:02,176 бүгдийг сайн хийх гэж маш их түгшиж, санаа зовдог байсан. 91 00:04:02,200 --> 00:04:05,216 Тэр үед ах руугаа бичсэн и-мэйл маань энд байна. 92 00:04:05,240 --> 00:04:07,910 "Надад үүнийг хэлэхэд, хүлээн зөвшөөрөхөд 93 00:04:07,910 --> 00:04:09,456 ямар хэцүү байгааг та ойлгохгүй. 94 00:04:09,456 --> 00:04:10,776 Би үнэхээр их ичиж байна. 95 00:04:10,800 --> 00:04:13,246 Хүмүүс намайг тэнэг гэж бодоосой гэж хүсэхгүй байна. 96 00:04:13,246 --> 00:04:14,616 Би одоо яг уйлах нь ээ. 97 00:04:14,640 --> 00:04:16,096 Новш гэж." 98 00:04:16,120 --> 00:04:19,656 Үгүй ээ, би аав ээжийнхээ байшинг санаандгүй шатаагаагүй. 99 00:04:19,680 --> 00:04:23,976 Энэ и-мэйлд юуны талаар бичсэн бэ гэхээр, юунд тэгтлээ бухимдаад байсан бэ гэхээр, 100 00:04:24,000 --> 00:04:27,350 би тооны шалгалтандаа В авсан юм. 101 00:04:27,480 --> 00:04:30,680 Энэ хоёр явдлын хооронд ямар нэг зүйл болсон нь тодорхой. 102 00:04:31,600 --> 00:04:36,016 (Инээх) 103 00:04:36,040 --> 00:04:38,216 Тэдгээрийн нэг нь шилжилтийн нас байсан. 104 00:04:38,240 --> 00:04:39,616 (Инээх) 105 00:04:39,640 --> 00:04:41,016 Маргаангүй сайхан үе. 106 00:04:41,040 --> 00:04:42,376 Дээр нь би 107 00:04:42,400 --> 00:04:44,536 автомат машинуудыг сонирхож, 108 00:04:44,560 --> 00:04:47,816 техник хангамжийн талаар өөрөө судалж эхэлсэн. 109 00:04:47,840 --> 00:04:51,336 Техник хэрэгсэл хийх, ялангуяа өөрөө бие дааж сурах 110 00:04:51,360 --> 00:04:53,736 маш их хүндрэлтэй байдаг. 111 00:04:53,760 --> 00:04:55,656 Бүтэлгүйтэх магадлал маш их, 112 00:04:55,680 --> 00:04:56,896 мөн түүнчлэн 113 00:04:56,920 --> 00:04:59,470 чи өөрийгөө тэнэг гэж бодох магадлал өндөр. 114 00:04:59,470 --> 00:05:02,840 Тэр үед энэ нь миний хамгийн том айдас байсан юм. 115 00:05:02,840 --> 00:05:08,896 Тэгээд би 100% хүрч чадах зорилт өөртөө тавьсан. 116 00:05:08,920 --> 00:05:12,296 Миний энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх ямар ч боломжгүй. 117 00:05:12,320 --> 00:05:15,296 Тэгэхээр энэ төлөвлөгөө нь би бүтэлгүйтэх, алдахын төлөө 118 00:05:15,320 --> 00:05:17,880 аливаа зүйл бүтээж, хийж эхэлсэн. 119 00:05:19,360 --> 00:05:21,616 Би тухайн үед тэнэг зүйлс зохион бүтээх нь 120 00:05:21,640 --> 00:05:25,576 үнэндээ их ухаалаг алхам болохыг анзаараагүй байсан. 121 00:05:25,600 --> 00:05:28,256 Техник хангамжийн талаар сурч байхдаа 122 00:05:28,280 --> 00:05:29,736 би амьдралдаа анх удаа 123 00:05:29,760 --> 00:05:33,490 хэр мундаг даалгавар гүйцэтгэж байгаадаа санаа зовоогүй. 124 00:05:33,490 --> 00:05:36,576 Өөрийгөө бүх хүлээлтээс чөлөөлмөгц 125 00:05:36,600 --> 00:05:39,570 тэр дарамт урам зоригоор солигдож, 126 00:05:39,570 --> 00:05:42,570 надад зүгээр л цагийг зугаатай өнгөрөөх боломж өгсөн. 127 00:05:42,880 --> 00:05:44,070 Би зохион бүтээгчийн хувьд 128 00:05:44,070 --> 00:05:46,646 хүмүүсийг зовоож байгаа зүйлсэд анхаарлаа хандуулдаг. 129 00:05:46,646 --> 00:05:50,050 Энэ асуудал жижиг, том эсвэл дунд хэмжээтэй ч байж болно. 130 00:05:50,050 --> 00:05:52,468 Жишээлбэл TED-д илтгэл тавих нь 131 00:05:52,468 --> 00:05:53,970 миний шийдэж болох 132 00:05:53,970 --> 00:05:56,426 цоо шинэ хэд хэдэн асуудлуудыг гаргаж өгч байна. 133 00:05:56,426 --> 00:05:59,086 Хэрэгцээгүй машин зохион бүтээхийн тулд эхлээд 134 00:05:59,086 --> 00:06:01,378 ямар асуудал байгааг илрүүлэх хэрэгтэй. 135 00:06:01,520 --> 00:06:03,056 Тэгээд би энд ирэхээсээ өмнө 136 00:06:03,080 --> 00:06:06,656 энд илтгэл уншиж байх үед гарч болох асуудлуудын талаар бодсон. 137 00:06:08,720 --> 00:06:10,700 Юу хэлэх гэж байснаа мартах, 138 00:06:11,480 --> 00:06:12,776 эсвэл хүмүүс инээхгүй байх. 139 00:06:12,800 --> 00:06:14,000 Та нарыг хэлж байна. 140 00:06:15,010 --> 00:06:16,296 Эсвэл бүр муугаар бодоход 141 00:06:16,320 --> 00:06:18,240 хүмүүс буруу зүйл дээр инээж шоолох. 142 00:06:19,330 --> 00:06:21,246 Саяынх инээхэд ЗҮГЭЭР гэсэн хэсэг байсан. 143 00:06:21,246 --> 00:06:22,296 Баярлалаа. 144 00:06:22,320 --> 00:06:23,336 (Инээх) 145 00:06:23,360 --> 00:06:25,736 Эсвэл сандарсан үед гар минь салгалж эхэлдэг ба 146 00:06:25,760 --> 00:06:27,816 би үүндээ их санаа зовдог. 147 00:06:27,840 --> 00:06:30,630 Эсвэл энэ бүх хугацаанд миний өмдний цахилгаан онгорхой, 148 00:06:30,630 --> 00:06:33,150 та нар бүгд анзаарсан гэхдээ би мэдээгүй байх ч юм уу. 149 00:06:33,150 --> 00:06:36,136 Онгорхой биш байна, болж дээ. 150 00:06:36,160 --> 00:06:39,616 Үнэндээ миний хамгийн их сандарч байгаа асуудал нь миний гар салганах. 151 00:06:39,640 --> 00:06:43,650 Хүүхэд байхдаа сургууль дээр илтгэл тавих үедээ би 152 00:06:43,650 --> 00:06:48,796 цаасан дээр тэмдэглэл бичээд, ард нь дэвтэр давхарлаж барьдаг байсан. 153 00:06:48,796 --> 00:06:52,416 Дэвтэр барьчихвал хүмүүс миний гар чичрэхийг харахгүй. 154 00:06:52,440 --> 00:06:54,160 Би маш их илтгэл тавьдаг. 155 00:06:55,000 --> 00:06:58,120 "Хэрэгцээгүй машин зохион бүтээх нь их хөгжилтэй юм, 156 00:06:58,120 --> 00:07:01,656 гэхдээ энэ бизнэс гэж үү?" гэж үзэгчид та нарын тал нь 157 00:07:01,656 --> 00:07:03,540 гайхаж байгааг би мэдэж байна. 158 00:07:03,540 --> 00:07:05,696 Энэ талаар илтгэл тавих нь үүний нэг хэсэг нь. 159 00:07:05,720 --> 00:07:08,770 Тэгээд туслах ажилчид үргэлж тайзан дээр аяга ус тавьдаг, 160 00:07:08,770 --> 00:07:12,146 тэгэхээр цангасан үед та уух зүйлтэй байна гэсэн үг. 161 00:07:12,146 --> 00:07:15,056 Би энэ уснаас уухыг үнэхээр их хүсдэг. 162 00:07:15,080 --> 00:07:16,936 Гэхдээ би аягатай усаа авч чаддаггүй, 163 00:07:16,960 --> 00:07:20,256 авчихвал хүмүүс миний салганаж байгаа гарыг харчихна. 164 00:07:20,280 --> 00:07:24,376 Тэгвэл надад ус авч өгдөг машин байвал ямар вэ? 165 00:07:24,400 --> 00:07:27,576 Гүйдэг нүдтэй цамц өмссөн, сандруу охинд зарчих байсан. 166 00:07:27,600 --> 00:07:30,600 Одоо цамцаа тайлахгүй бол болохгүй нь... 167 00:07:31,440 --> 00:07:34,320 (Гүйдэг нүд шажигнах) 168 00:07:39,400 --> 00:07:40,816 Өө. 169 00:07:40,840 --> 00:07:42,336 (Тас хийх) 170 00:07:42,360 --> 00:07:45,120 (Инээх) 171 00:07:53,480 --> 00:07:56,456 Би энийг юу гэж нэрлэхээ одоо ч бодож олоогүй байгаа, 172 00:07:56,480 --> 00:07:59,370 ямар нэг "толгой тойрдог хэрэгсэл" ч гэх юм уу. 173 00:08:00,040 --> 00:08:02,678 Яагаад гэвэл чамайг тойроод тавцан эргэлдэнэ, 174 00:08:02,678 --> 00:08:04,430 тавцан дээр юу ч тавьж болно. 175 00:08:04,430 --> 00:08:07,806 Камер тавиад толгойныхоо бүтэн зургийг авч болно. 176 00:08:08,756 --> 00:08:11,820 Энэ үнэхээр.. олон чадвартай машин шүү. 177 00:08:12,360 --> 00:08:14,056 (Инээх) 178 00:08:15,810 --> 00:08:17,670 Жишээ нь, хүсвэл үүн дээр 179 00:08:17,670 --> 00:08:19,696 хөнгөн зууш тавьж болно. 180 00:08:19,720 --> 00:08:21,536 Надад жаахан попкорн байна. 181 00:08:21,560 --> 00:08:26,040 Ингээд бага зэргийг тавьчихъя. 182 00:08:27,900 --> 00:08:30,860 Шинжлэх ухаанд золиос хэрэгтэй, 183 00:08:30,860 --> 00:08:34,456 хэсэг попкорн шалан дээр унах гээд л. 184 00:08:34,480 --> 00:08:35,895 Тойруулаад эргүүлчихье. 185 00:08:35,919 --> 00:08:37,616 (Машин дүнгэнэх) 186 00:08:37,640 --> 00:08:39,416 (Инээх) 187 00:08:39,440 --> 00:08:41,109 Энд жижигхэн гар байгаа, 188 00:08:41,109 --> 00:08:42,710 мөрөө хавчаад тавцанг 189 00:08:42,710 --> 00:08:44,486 арай өндөр болгочихож болно. 190 00:08:44,486 --> 00:08:46,376 (Инээх) 191 00:08:46,400 --> 00:08:47,616 (Алга ташилт) 192 00:08:47,640 --> 00:08:48,896 Жижигхэн гар байна. 193 00:08:48,920 --> 00:08:50,136 (Гар хүчтэй алгадах) 194 00:08:50,160 --> 00:08:51,376 (Инээх) 195 00:08:51,400 --> 00:08:54,960 (Алга ташилт) 196 00:08:59,480 --> 00:09:01,860 Би микрофоноо цохьчихлоо, 197 00:09:01,860 --> 00:09:04,120 гэхдээ зүгээр юм шиг байна. 198 00:09:05,240 --> 00:09:07,400 Бас би попкорноо зажлах хэрэгтэй, 199 00:09:07,400 --> 00:09:10,616 тийм болохоор та бүхэн хэсэг алга ташиж байгаарай. 200 00:09:10,640 --> 00:09:14,736 (Алга ташилт) 201 00:09:14,760 --> 00:09:17,250 Энэ яг л хувийн нарны систем гэсэн үг. 202 00:09:17,250 --> 00:09:19,496 Би 21-р зуунд төрсөн залуу хүн тул 203 00:09:19,520 --> 00:09:21,976 юм бүхэн намайг тойрч эргэхэд дуртай. 204 00:09:22,000 --> 00:09:24,860 (Инээх) 205 00:09:24,860 --> 00:09:27,696 Буцаад аягатай ус руугаа оръё, анхны зорилго маань байсан шүү дээ. 206 00:09:29,180 --> 00:09:31,376 Аяга хоосон л доо, 207 00:09:31,400 --> 00:09:32,896 уучлаарай. 208 00:09:32,920 --> 00:09:37,496 Аягаа заавал өөрийн гараар тавцан дээр тавих ёстой, 209 00:09:37,520 --> 00:09:40,776 тэгэхээр машинаа дахиад сайн хөгжүүлэх л хэрэгтэй байгаа. 210 00:09:40,800 --> 00:09:42,816 Гэхдээ одоо миний гар чичирсэн ч 211 00:09:42,840 --> 00:09:44,096 хэн ч үүнийг анзаарахгүй. 212 00:09:44,120 --> 00:09:47,016 Ийм анхаарал татмаар өмсгөлтэй байхад хэн ч анзаарахгүй. 213 00:09:47,040 --> 00:09:48,456 Маш сайн. 214 00:09:48,480 --> 00:09:49,680 За... 215 00:09:50,146 --> 00:09:51,296 (Машин дүнгэнэх) 216 00:09:51,320 --> 00:09:52,760 (Дуулж байна) 217 00:09:53,800 --> 00:09:56,296 Өө үгүй ээ, энэ гацчихлаа. 218 00:09:56,320 --> 00:09:58,720 Машин хүртэл тайзан дээр байхдаа сандарч байгаа нь 219 00:09:58,720 --> 00:10:00,200 тайвширмаар биш гэж үү? 220 00:10:00,200 --> 00:10:02,040 Дахиад бага зэрэг гацчихлаа. 221 00:10:03,480 --> 00:10:04,960 Яг хүн шиг юм. 222 00:10:05,880 --> 00:10:08,496 Байзаарай, жаахан буцаагаад, 223 00:10:08,520 --> 00:10:09,736 тэгээд 224 00:10:09,760 --> 00:10:10,976 (Аяга унах) 225 00:10:11,000 --> 00:10:13,176 (Инээх) 226 00:10:13,200 --> 00:10:15,656 Амьд явахад сайхан цаг биш гэж үү? 227 00:10:15,680 --> 00:10:17,936 (Инээх) 228 00:10:17,960 --> 00:10:22,560 (Алга ташилт) 229 00:10:24,680 --> 00:10:29,296 Миний бүтээсэн машинууд бүдүүлэг, энгийн хийцтэй ч 230 00:10:29,320 --> 00:10:32,736 би эндээс том зүйлийг олж нээсэн. 231 00:10:32,760 --> 00:10:37,450 Инженэрчлэлийг баяр баясал, сэтгэл уналттай холбох нь ховор ч 232 00:10:37,450 --> 00:10:40,306 миний хувьд энэ бол гарч болох үр дүнд санаа зоволгүйгээр 233 00:10:40,306 --> 00:10:43,040 техник хэрэгслийн талаар судлах гайхалтай арга байсан. 234 00:10:44,040 --> 00:10:47,656 Намайг ямар нэг хэрэгтэй зүйл зохион бүтээх үү гэж их асуудаг. 235 00:10:47,680 --> 00:10:49,200 Хэзээ нэг өдөр магадгүй л юм. 236 00:10:50,840 --> 00:10:53,156 Миний бодлоор би аль хэдийнээ 237 00:10:53,156 --> 00:10:55,440 өөртөө энэ ажлыг зохион бүтээсэн. 238 00:10:56,320 --> 00:11:00,286 Үүнийг би хэзээ ч төлөвлөж... 239 00:11:00,440 --> 00:11:04,560 (Алга ташилт) 240 00:11:06,000 --> 00:11:09,040 Энэ бол миний хэзээ ч төлөвлөж чадахааргүй байсан зүйл. 241 00:11:09,040 --> 00:11:12,720 Би хийж буй зүйлээсээ урам авч, үүнийгээ бусадтай хуваалцахад 242 00:11:12,720 --> 00:11:14,736 энэ зүйл аяндаа л бий болсон. 243 00:11:14,760 --> 00:11:18,136 Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн гайхамшиг юм. 244 00:11:18,160 --> 00:11:19,500 Яагаад гэвэл чи үргэлж 245 00:11:19,500 --> 00:11:22,810 хамгийн сайн хариултыг мэдэх албагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. 246 00:11:23,160 --> 00:11:25,496 Хорвоо ертөнц ямар байх ёстойг 247 00:11:25,520 --> 00:11:28,976 дотроос чинь хэлдэг тэр дуу хоолойг чимээгүй болгодог. 248 00:11:29,000 --> 00:11:31,230 Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ 249 00:11:31,230 --> 00:11:33,846 та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж асуулт асууж байна. 250 00:11:33,846 --> 00:11:34,656 Баярлалаа. 251 00:11:34,656 --> 00:11:38,600 (Алга ташилт)