Сайн байцгаана уу? За бүгдээрээ логарифмийн чанаруудыг авч үзэцгээе. Тэгэхээр, логарифм ер нь юу болохыг дахин тоймлон харцгаая. За, logXA бол n-тэй тэнцүү гээд үзье л дээ. Энэ юуг илэрхийлж байгаа билээ? Энэ нь зүгээр л Xn бол A-тай тэнцүү гэж байгаа юм. Миний бодлоор бид үүнийг аль хэдийнээ мэдэх байх. Бид үүнийг логарифмын бичлэгээс үзсэн шүү дээ. Логарифм илэрхийлэл тодорхойлохдоо хамгийн чухал нь, жишээ нь logXA-н хариулт бол зэрэг дэвшүүлэгч юм. Энэ n бол зүгээр л зэрэг дэвшүүлэгч юм. Энэ бол үүнтэй тэнцүү. Үүнийг зүгээр л ингээд бичиж болох юм. Үүнийг зүгээр л, учир нь n үүнтэй тэнцүү болохоор XlogxA -г A-тай тэнцүү гээд бичихэд болох юм. Бидний хийсэн зүйл бол зүгээр л n-г аваад үүний оронд тавьчихсан юм. Би үүнийг ингэж бичихийг хүссэн юм. Яагаад гэвэл та нарыг логарифмыг тодорхойлоход зүгээр л зэрэг дэвшүүлэгч байдгийг ойлгуулах гэсэн юм. Бид энэ ухагдахууныг ойлгосноор логарифмын чанаруудыг ч ойлгох боломжтой юм. За тэгэхээр логарифмын чанаруудыг жаахан нээцгээе. Дараа нь сайхан эмхэтгээд өгнө өө. Хүмүүс ер нь яаж үүнийг олж илрүүлснийг харуулья. За тэгэхээр X нь, би өнгөө солиодохъё, сонирхолтой байлгахын үүднээс. За тэгэхээр XL-г A-тай тэнцүү гэж үзье. Үүнийг логарифмаар илэрхийлье гэвэл logXA=L гэж бичих биз дээ, тийм ээ? Би зүгээр л дээр бичсэн зүйлээ дахин бичлээ. За, өнгөө солиодохъё. Хэрвээ Xm=B гэвэл мөн л яг ижил зүйл бөгөөд би зүгээр л үсэгнүүдийг нь солисон. Энэ нь logXB-г m-тэй тэнцүү гэсэн үг шүү дээ. Би эхд хийсэнтэйгээ яг адилхан л зүйл хийлээ. Зүгээр үсэгнүүдийг л өөрчилсөн. За тэгэхээр юу болохыг харцгаая. За би өнгөө солиодохъё. За тэгэхээр Xn-г харцгаая Xn = AxB Xn нь AxB-тай тэнцүү гэе. Энэ тэгээд бол logX AxB-тэй тэнцүү гэсэн үг юм. За тэгэхээр үүгээр юу хийж болох билээ? За үүнээс эхэлцгээе. Xn бол AxB-тай тэнцүү. Үүнийг яаж дахин бичих үү? За тэгэхээр A бол энэ гээд, B-г энэ гээд дахин бичицгээе. Бид Xn-г A-тай тэнцүүг мэдэж байгаа. A бол энэ. Xl Xl. B юу билээ? Үржих нь B. B бол Xm биз дээ, тиймээ? Энгийнээр бичиж байна. Гэхдээ Xl x Xm юу вэ? За бид зэрэг дэвшүүлэгчээс мэдэх байх, ижил суурьтай 2 өөр зэрэгтэй тоог үржүүлэхдээ зүгээр л зэргүүдийг хооронд нь нэмдэг. За тэгэхээр энэ нь, өнгөө өөрчлөөдөхье. Ижил суурьтай 2 тоог үржүүлэхдээ зэргүүдийг хооронд нь нэмэхэд хангалттай юм. Энэ нь. өнгөө өөрчилсөөл байцгаая, Энэ хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ нь X l+m -тэнцүү юм. Өнгөө байнга өөрчлөөд байх нь жаахан төвөгтэй байгаа ч намайг ойлгож байгаа болохоор зүгээрээ. За тэгэхээр Xn нь X l+m-тэй тэнцүү юм. Х-г энд тавьчихъя. Өө үүнийг ногоон өнгөөр биччихье. X l+m. За тэгэхээр бид юу мэдэх билээ? Бид Xn бол X l+m -тэй тэнцүү гэдгийг мэдэж байгаа. Тийм ээ? Ижил ёуурьтай байна. Тэгэхээр энэ зэргүүд бие биетэйгээ тэнцүү байх учиртай. За тэгэхээр бид n нь l+m-тэй тэнцүү гэдгийг мэдлээ. Энэ юуг илэрхийлж байиа вэ? Логарифиын тухай бага зэрэг тайлбарлалаа. Ойлгож байна уу? Тэгж байгаа байх гэж бодож байна. За тэгвэл n-г өөрөөр яаж бичиж болох вэ? За, Xn чинь AxB-тэй тэнцүү гэхээр өө энд нэг юм мартчихсан байна. За тэгэхээр эргээд Xn бол AxB-тэй тэнцүү. Энэ нь logX AxB нь N-тэй тэнцүү гэсэн үг юм. Мэдэж байсан биз дээ? , Би эргэж буцсан юм биш шүү. Зүгээр л бичихээ мартчихсан байж. За N юу вэ? N-г өөрөөр яаж бичиж болох вэ? N-г өөрөөр бичиж болох арга нь энэ байна. LogX AxB. Бид N-г үүгээр орлуулж бичээд, LogX AxB. Энэ юутай тэнцүү билээ? Энэ L-тэй тэнцүү шүү дээ. L-г өөрөөр ингэж энэ дээл байгаагаар бичиж болох юм. Энэ нь logxA, нэмэх нь m. M юу билээ? М яг энд байна. LogxB. Ингээд бидний хамгийн анхны логарифмын чанар бол энэ. logX AxB нь logxA + logxB юм. Энэ нь батлан өгч байгаа юм. Логарифм бол зүгээр л зэргүүд гэж байгаа юм. За ингээд орхиё. Дараагийн бичлэгтээ логарифмын өөр чанарын тухай ярилцах болно. Баяртай.