1 00:00:00,973 --> 00:00:03,209 Би илтгэлээ бэлдэж байхдаа 2 00:00:03,209 --> 00:00:07,263 амьдралаа эргэн харж, миний энэ аялал 3 00:00:07,263 --> 00:00:12,187 яг хэзээнээс эхэлсэн тухай бодсон. 4 00:00:12,187 --> 00:00:14,834 Урт хугацаа өнгөрсөн тул 5 00:00:14,834 --> 00:00:17,806 энэ аяллын эхлэл, өрнөл, төгсгөлийг би олж чадаагүй. 6 00:00:17,806 --> 00:00:21,517 Урд нь би бодохдоо эхлэл нь 7 00:00:21,517 --> 00:00:24,897 ээж намайг 2 нас хүртлээ гурван удаа төлөвлөсөн гэрлэлтээс 8 00:00:24,897 --> 00:00:28,058 мултарсан тухай хэлэхэд байсан гэж боддог байсан. 9 00:00:28,278 --> 00:00:32,713 Эсвэл манай тосгонд 8 цагийн турш тог тасарч, 10 00:00:32,713 --> 00:00:34,965 аав минь биднийг тойруулан суугаад 11 00:00:34,965 --> 00:00:39,906 бага байхдаа хэрхэн сургуульд сурах гэж тэмцдэг байснаа, мөн аав нь түүнийг 12 00:00:39,906 --> 00:00:42,974 өөр шигээ тариачин болгохыг хүсдэг байсныг ярихад нь байсан байх. 13 00:00:42,974 --> 00:00:45,722 Эсвэл намайг 16 настай байхад нэг харанхуй шөнө 14 00:00:45,722 --> 00:00:50,139 гурван жаахан хүүхэд миний чихэнд 15 00:00:50,139 --> 00:00:54,866 найзыг минь "нэр төрийн" үхлээр нас барсныг шивнэхэд эхэлсэн. 16 00:00:56,106 --> 00:00:58,231 Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон нь 17 00:00:58,231 --> 00:01:01,948 эдгээр мөчүүд миний энэ аялалд 18 00:01:01,948 --> 00:01:03,548 нөлөө үзүүлсэн гэдгийг мэддэг ч, 19 00:01:03,548 --> 00:01:05,707 энэ бүхэн эхлэл нь байгаагүй. 20 00:01:05,707 --> 00:01:10,003 Жинхэнэ эхлэл нь шавран байшингийн урд, 21 00:01:10,003 --> 00:01:12,626 Пакистаны Синд мужид, 22 00:01:12,626 --> 00:01:15,482 аав минь 14 настай ээжийн минь гараас атган 23 00:01:15,482 --> 00:01:17,502 тосгоныг хамтдаа орхин 24 00:01:17,502 --> 00:01:20,962 хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой газар луу явахаар шийдэхэд эхэлсэн. 25 00:01:20,962 --> 00:01:23,168 Зарим талаараа миний амьдрал 26 00:01:23,168 --> 00:01:28,733 тэдний хийсэн зөв сонголтын үр дүнд бий болсон мэт надад санагддаг. 27 00:01:28,733 --> 00:01:31,759 Мөн өөр нэг ухаалаг шийдвэр нь 28 00:01:31,759 --> 00:01:34,986 биднийг гарал үндэстэй маань холбоотой байлгасан. 29 00:01:34,986 --> 00:01:38,825 Миний сайхнаар дурсдаг Рибабад буюу 30 00:01:38,825 --> 00:01:41,464 ядуучуудын тосгон гэдэг газар амьдардаг байхад 31 00:01:41,464 --> 00:01:45,156 аав маань холын төрсөн нутагт маань бас биднийг байшинтай байлгасан. 32 00:01:45,156 --> 00:01:48,780 Би Балочистан уулын уугуул омог болох 33 00:01:48,780 --> 00:01:50,520 Брахи омгоос гаралтай. 34 00:01:50,520 --> 00:01:55,688 Брахи буюу "Брохи" гэж ууланд амьдрагч гэсэн утгатай ба энэ нь миний эх хэл. 35 00:01:55,688 --> 00:01:59,924 Аавын ёс заншлаа хадгалдаг хатуу дүрмийн ачаар 36 00:01:59,924 --> 00:02:05,215 миний хүүхэд нас сайхан дуу, соёл уламжлал, үлгэр, уулс болон 37 00:02:05,215 --> 00:02:07,276 мөн хониор дүүрэн өнгөрсөн. 38 00:02:07,696 --> 00:02:10,365 Гэхдээ энэ хоёр туйл болох 39 00:02:10,365 --> 00:02:14,394 өөрийн соёлын уламжлал ба 40 00:02:14,394 --> 00:02:17,745 орчин үеийн боловсролыг хослуулах нь амар байгаагүй. 41 00:02:17,745 --> 00:02:22,089 Би ийм эрх чөлөөтэй ганц охин байсан. 42 00:02:22,089 --> 00:02:24,293 Энэ нь намайг буруутай мэт санагдуулдаг байсан. 43 00:02:24,293 --> 00:02:28,255 Намайг Карачи болон Хайдрабадад сурч байхад 44 00:02:28,255 --> 00:02:31,986 миний ихэнх үеэл, багын найзууд маань 45 00:02:31,986 --> 00:02:34,620 зарим нь хөгшин эртэй, зарим нь солионд, 46 00:02:34,620 --> 00:02:37,249 зарим нь хоёр дох эхнэр болж гэрлэцгээж байлаа. 47 00:02:37,249 --> 00:02:42,558 Би энэ гайхалтай соёлынхоо ид шидийг нүдний өмнө алга болохыг харж байсан. 48 00:02:42,558 --> 00:02:47,892 Учир нь дөнгөж төрсөн охин хүүхдийг гунигтайгаар угтан авч, 49 00:02:47,892 --> 00:02:52,659 эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол тэвчээр гэж зааж байсан. 50 00:02:52,659 --> 00:02:54,640 16 нас хүртлээ 51 00:02:54,640 --> 00:02:57,448 уйтгар гунигаа би уйлж арилгадаг байсан. 52 00:02:57,448 --> 00:02:59,634 Ихэнхдээ хүмүүсийг унтсан хойгуур 53 00:02:59,634 --> 00:03:01,950 дэрэндээ шигдээд уйлдаг байсан. 54 00:03:01,950 --> 00:03:05,297 Гэхдээ найзыгаа "нэр хүндийн төлөө" 55 00:03:05,297 --> 00:03:07,471 алагдсан гэдгийг мэдэх хүртэл. 56 00:03:08,381 --> 00:03:11,218 Энэхүү "нэр төрийн" үхэл нь заншил бөгөөд 57 00:03:11,218 --> 00:03:13,526 эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээс өмнө 58 00:03:13,526 --> 00:03:15,811 эсвэл гадуур харилцаатай байсан гэж сэжиглэгдвэл 59 00:03:15,811 --> 00:03:17,990 гэр бүл нь тэднийг хөнөөдөг. 60 00:03:17,990 --> 00:03:22,375 Ихэвчлэн ах, аав эсвэл авга ах нь үүнийг үйлддэг. 61 00:03:22,375 --> 00:03:27,007 НҮБ-ээс гаргасан судалгаагаар жил бүр Пакистанд 1000 аллага гардаг. 62 00:03:27,007 --> 00:03:29,445 Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. 63 00:03:29,445 --> 00:03:33,073 Бусдыг хөнөөх энэ заншил нь надад огт утгагүй санагдаж 64 00:03:33,073 --> 00:03:35,761 үүнийг өөрчлөх ёстойгоо тэгэхэд би мэдсэн. 65 00:03:35,761 --> 00:03:37,762 Би шөнө дахиж уйлахгүй. 66 00:03:37,762 --> 00:03:40,510 Үүнийг зогсоохын тулд юу ч хийхэд бэлэн байсан. 67 00:03:40,510 --> 00:03:42,726 16 насандаа би шүлэг бичиж эхэлсэн. 68 00:03:42,726 --> 00:03:45,954 Тэгээд айлын хаалга тогшин хүн бүрт энэ аллагын тухай сануулж 69 00:03:45,954 --> 00:03:48,149 яагаад энэ болдог, яагаад зогсоох ёстой талаар 70 00:03:48,149 --> 00:03:49,585 бусдад мэдээлэл түгээсээр 71 00:03:49,585 --> 00:03:54,162 үүнтэй тэмцэх илүү дээр арга бодож олсон. 72 00:03:54,841 --> 00:04:01,002 Тухайн үед бид Карачид жижигхэн, нэг өрөө байшинд амьдарч байсан. 73 00:04:01,002 --> 00:04:05,529 Жил бүр борооны улиралд байшин үерт автан, 74 00:04:05,529 --> 00:04:07,276 борооны болон бохирын ус дүүрч, 75 00:04:07,276 --> 00:04:10,368 аав, ээж хоёр усыг зайлуулдаг байв. 76 00:04:10,368 --> 00:04:15,467 Тэр үед аав маань гэрт маш том машин авчирсан нь компьютер байсан юм. 77 00:04:15,467 --> 00:04:20,364 Маш том зай эзлэх тэр машин ганц өрөөний талыг дүүргэх шиг болсон. 78 00:04:20,364 --> 00:04:23,864 Тэр бас олон хэсгээс бүрдсэн, олон утас холбох шаардлагатай байлаа. 79 00:04:23,864 --> 00:04:25,954 Гэхдээ энэ бидэнд тохиолдсон 80 00:04:25,954 --> 00:04:28,740 хамгийн сэтгэл догдлом зүйл байсан. 81 00:04:28,740 --> 00:04:32,850 Хамгийн том ах Али компьютерийг хариуцах болж, 82 00:04:32,850 --> 00:04:36,785 бид өдөр бүр 10-15 минут ашиглах эрхтэй болсон. 83 00:04:36,785 --> 00:04:39,850 Би найман хүүхдийн хамгийн том нь учир 84 00:04:39,850 --> 00:04:42,335 хамгийн сүүлд нь хэрэглэдэг байв. 85 00:04:42,335 --> 00:04:45,074 Би аяга тавгаа угааж, 86 00:04:45,074 --> 00:04:47,837 гэрээ цэвэрлэж, ээжтэй хамт оройн хоолоо хийж, 87 00:04:47,837 --> 00:04:50,529 газар хүн бүрийн хөнжлийг дэвсэн зассаны дараа, 88 00:04:50,529 --> 00:04:52,712 би компьютер луу гүйж очоод 89 00:04:52,712 --> 00:04:54,269 интернэтэд холбож, 90 00:04:54,269 --> 00:05:00,288 10-15 минут баяр хөөртэй байдаг байлаа. 91 00:05:00,288 --> 00:05:04,694 Тэр үед би Жүүгл гэдэг вебсайт олсон. 92 00:05:04,694 --> 00:05:07,760 [Гүүгл] (Инээд) 93 00:05:07,760 --> 00:05:11,474 Өнөөх заншлыг өөрчлөх хүсэлдээ автан, 94 00:05:11,474 --> 00:05:14,982 Гүүглийг ашиглан Фэйсбүүк хэмээх 95 00:05:14,982 --> 00:05:19,137 дэлхий дээрх хэнтэй ч холбогдож болох сайт олж, 96 00:05:19,137 --> 00:05:23,618 цементэн дээвэртэй Карачигийн жижигхэн өрөөнөөсөө 97 00:05:23,618 --> 00:05:27,568 Англи, Америк, Австрали, Канадад байгаа хүмүүстэй холбогдон, 98 00:05:27,568 --> 00:05:29,335 нэр төрийн аллагын эсрэг "Сэр" хэмээх 99 00:05:29,335 --> 00:05:32,228 кампанит ажил эхлүүлсэн. 100 00:05:32,228 --> 00:05:35,299 Хэдхэн сарын дотор маш том болж өргөжсөн. 101 00:05:35,299 --> 00:05:37,541 Дэлхийн өнцөг булан бүрээс их дэмжлэг авсан. 102 00:05:37,541 --> 00:05:39,752 Хэвлэл мэдээллийнхэн бидэнтэй холбогдож байсан. 103 00:05:39,752 --> 00:05:42,611 Маш их хүн холбогдон хамтдаа мэдээлэл түгээсэн. 104 00:05:42,611 --> 00:05:47,353 Энэ нь өргөжсөөр зөвхөн сүлжээгээр ч биш төрөлх хотын минь гудамжинд хүртэл 105 00:05:47,353 --> 00:05:49,697 эсэргүүцлийн жагсаал, суулт хийж 106 00:05:49,697 --> 00:05:53,169 Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцсэн. 107 00:05:53,169 --> 00:05:56,891 Тэр үед бүх зүйл сайхан байна гэж бодож байсан. 108 00:05:56,891 --> 00:06:00,768 Найзууд болон хөршүүдээс бүрдсэн баг маань 109 00:06:00,768 --> 00:06:02,858 бүхий л ажил сайн байна гэж бодсон. 110 00:06:02,858 --> 00:06:07,919 Хэн ч удахгүй болох том эсэргүүцлийг огт таамаглаагүй. 111 00:06:08,039 --> 00:06:10,174 Манай тосгоныхон биднийг эсэргүүцэн, 112 00:06:10,174 --> 00:06:13,891 биднийг лалын шашны эсрэг ухуулга хийлээ гэсэн. 113 00:06:13,891 --> 00:06:18,601 Бид хэдэн зууны настай заншлыг сөрөн зогссон. 114 00:06:18,601 --> 00:06:21,679 Аавд минь нэргүй нэгэн захиа ирж 115 00:06:21,679 --> 00:06:24,615 "Охин чинь барууны соёлыг 116 00:06:24,615 --> 00:06:26,341 ариун нийгэмд түгээж байна" гэсэн. 117 00:06:26,341 --> 00:06:28,887 Бидний машин руу чулуу шидсэн. 118 00:06:28,887 --> 00:06:32,787 Нэг өдөр ажил руугаа очиход бидний төмөр самбарыг 119 00:06:32,787 --> 00:06:37,589 хүмүүс хүнд юмаар цохисон бололтой эвдэлчихсэн байсан. 120 00:06:37,589 --> 00:06:41,216 Байдал дордсоор би заримдаа нуугдах хэрэгтэй болсон. 121 00:06:41,216 --> 00:06:44,293 Машиныхаа цонхыг хааж, 122 00:06:44,293 --> 00:06:48,225 нүүрээ битүүлэн, олон нийтийн газар чимээгүй байсан ч 123 00:06:48,225 --> 00:06:52,202 байдал дордсоор амь насанд заналхийлэхэд 124 00:06:52,202 --> 00:06:56,768 би Карачи руу буцан үйл ажиллагаагаа зогсоосон. 125 00:06:57,962 --> 00:07:01,335 Би 18 настайдаа Карачид буцаж ирээд 126 00:07:01,335 --> 00:07:06,101 амьдралынхаа хамгийн том бүтэлгүйтэлтэй учирсан гэж бодсон. 127 00:07:06,101 --> 00:07:08,011 Би маш их гутарсан. 128 00:07:08,011 --> 00:07:11,656 Өсвөр насны охин байсан тул болсон бүхэнд өөрийгөө буруутгасан. 129 00:07:11,656 --> 00:07:13,792 Бид алдаагаа эргэн харахад, 130 00:07:13,792 --> 00:07:19,666 энэ нь үнэхээр миний болон манай багийн буруу байсан. 131 00:07:19,666 --> 00:07:24,821 Бидний бүтэлгүйтэлд хоёр гол шалтгаан байсан. 132 00:07:24,821 --> 00:07:26,401 Эхнийх нь, 133 00:07:26,401 --> 00:07:30,310 бид хүмүүсийн үнэт зүйлсийн эсрэг тэмцсэн. 134 00:07:30,900 --> 00:07:34,412 Хүмүүст маш чухал зүйлийнх нь өөдөөс бид үгүй гэж хэлэн, 135 00:07:34,412 --> 00:07:36,759 тэдний нэр төрийг сорин, 136 00:07:36,759 --> 00:07:39,026 тэднийг гомдоосон юм. 137 00:07:39,026 --> 00:07:41,725 Хоёрдугаарт, сурах ёстой байсан, 138 00:07:41,725 --> 00:07:43,930 сайхан, бас гайхмаар зүйл нь 139 00:07:43,930 --> 00:07:47,111 бид жинхэнэ баатруудаа тэмцэлдээ оролцуулаагүйд байсан. 140 00:07:47,111 --> 00:07:49,317 Тэд өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой. 141 00:07:49,317 --> 00:07:53,274 Тосгоны эмэгтэйчүүд биднийг өөрсдийнх нь төлөө тэмцэж байгааг мэдээгүй байсан. 142 00:07:53,274 --> 00:07:54,711 Би харих бүртээ 143 00:07:54,711 --> 00:07:57,718 нүүрээ битүүлсэн үеэл, найзуудтайгаа таардаг байсан. 144 00:07:57,718 --> 00:07:59,512 "Яасан бэ?" гэхэд 145 00:07:59,512 --> 00:08:01,902 "Нөхөр маань намайг зодсон" гэдэг байв. 146 00:08:01,902 --> 00:08:04,781 Гэтэл бид гудамжинд та нарын төлөө тэмцэж байна шүү дээ. 147 00:08:04,781 --> 00:08:06,383 Бид дүрэм журмыг өөрчилж байна. 148 00:08:06,383 --> 00:08:09,355 Энэ нь яагаад биеллээ олохгүй байна вэ? 149 00:08:09,355 --> 00:08:14,206 Ингээд бид маш гайхалтай зүйлийг олж мэдсэн. 150 00:08:14,206 --> 00:08:16,856 Аль нэг улсын хууль дүрэм 151 00:08:16,856 --> 00:08:21,467 хөдөөгийн тосгон, овгуудад төдийлөн үйлчилдэггүй. 152 00:08:21,467 --> 00:08:25,771 Энэ нь маш их харамсмаар. Бид үүнийг өөрчилж болохгүй гэж үү? 153 00:08:25,771 --> 00:08:28,813 Ингэж л бид төрийн бодлого 154 00:08:28,813 --> 00:08:32,649 амьдрал дээр жинхэнээсээ буудаггүйг ойлгосон. 155 00:08:32,649 --> 00:08:35,961 Энэ удаад бид өөрөөр ажиллана гэсэн. 156 00:08:35,961 --> 00:08:37,710 Стратеги хэрэглэн, 157 00:08:37,710 --> 00:08:40,699 буцаж очоод уучлалт гуйхаар болсон. 158 00:08:40,699 --> 00:08:42,350 Тиймээ, уучлалт гуйна. 159 00:08:42,350 --> 00:08:43,863 Тосгонуудад буцаж очин 160 00:08:43,863 --> 00:08:47,111 хийсэн зүйлдээ ичиж буйгаа хэлсэн. 161 00:08:47,111 --> 00:08:51,681 Бид уучлалт гуйхаар, үнэндээ буруугаа залруулахаар ирлээ. 162 00:08:51,681 --> 00:08:53,251 Харин бид яаж үүнийг хийх вэ? 163 00:08:53,251 --> 00:08:56,217 Бид хамгийн чухал гурван соёлыг түгээн дэлгэрүүлнэ. 164 00:08:56,217 --> 00:08:59,799 Энэ нь хөгжим, хэл соёл, мөн хатгамал. 165 00:08:59,799 --> 00:09:01,325 Хэн ч бидэнд итгээгүй. 166 00:09:01,325 --> 00:09:04,063 Хэн ч бидэнтэй хамтрахыг хүсээгүй. 167 00:09:04,063 --> 00:09:07,618 Маш их ятгалга, хэлэлцээрийн дараа 168 00:09:07,618 --> 00:09:11,270 эдгээр омгуудын хэлийг сурталчилсан 169 00:09:11,270 --> 00:09:15,972 тэдний аман яриа, түүхийн ном гаргаж, 170 00:09:15,972 --> 00:09:18,544 мөн тэдний хөгжмийг түгээх 171 00:09:18,544 --> 00:09:24,055 омгийн хөгжим, бөмбөрийн аятай СD гаргасан. 172 00:09:24,055 --> 00:09:26,216 Гуравт, миний хамгийн дуртай нь. 173 00:09:26,216 --> 00:09:30,227 Тосгонд хатгамлын төв байгуулан 174 00:09:30,227 --> 00:09:33,362 эмэгтэйчүүд тэнд ажиллана. 175 00:09:34,064 --> 00:09:36,038 Ингээд л эхэлсэн. 176 00:09:36,038 --> 00:09:40,040 Эхний тосгонтой хамтран анхны төвөө байгуулсан. 177 00:09:40,770 --> 00:09:42,268 Сайхан өдөр байсан. 178 00:09:42,268 --> 00:09:43,372 Бид төвөө байгуулав. 179 00:09:43,372 --> 00:09:45,441 Эмэгтэйчүүд хатгамал хийхээр ирж 180 00:09:45,441 --> 00:09:49,055 амьдралыг нь өөрчлөх боловсрол эзэмшин, 181 00:09:49,055 --> 00:09:52,315 өөрсдийн эрхийг, мөн лалын шашинд тэдний эрхийг хэрхэн заадаг талаар, 182 00:09:52,315 --> 00:09:55,054 хэрхэн мөнгө олох, бизнесээ хөгжүүлэх, 183 00:09:55,054 --> 00:09:57,306 мөнгөө хэрхэн арвижуулах, 184 00:09:57,306 --> 00:10:01,184 олон зууны турш амьдралыг нь сүйрүүлсээр ирсэн заншлуудтай 185 00:10:01,184 --> 00:10:02,902 хэрхэн тэмцэх талаар суралцсан. 186 00:10:02,902 --> 00:10:04,758 Учир нь лалын шашинд үнэндээ 187 00:10:04,758 --> 00:10:08,373 эрчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш байхыг заадаг. 188 00:10:08,373 --> 00:10:11,445 Эмэгтэйчүүдэд бидний, бас тэдний сонсож байгаагүй 189 00:10:11,445 --> 00:10:13,938 маш олон эрх байдаг. 190 00:10:13,938 --> 00:10:16,956 Иймээс тэдэнд энэ эрхийг нь ойлгуулж 191 00:10:16,956 --> 00:10:19,696 хэрхэн эрхээ эдлэхэд нь сургахгүй бол 192 00:10:19,696 --> 00:10:22,021 бид хэзээ ч өмнөөс нь үүнийг хийж чадахгүй. 193 00:10:22,021 --> 00:10:24,993 Энэ бүтээл маш гайхалтай. 194 00:10:24,993 --> 00:10:27,526 Хатгамлаар дамжуулан бид соёлыг нь түгээсэн. 195 00:10:27,526 --> 00:10:30,237 Тосгонд очоод хүмүүсийг нь дайчилсан. 196 00:10:30,237 --> 00:10:33,257 Бид төвөө байгуулан 30 эмэгтэйг хамруулж 197 00:10:33,257 --> 00:10:37,365 6 сарын турш уламжлалт хатгамлаас гадна 198 00:10:37,365 --> 00:10:41,104 бизнес хөгжил, амьдрах ур чадвар, ерөнхий боловсрол, 199 00:10:41,104 --> 00:10:44,215 мөн тэдний эрхийг заан, бурангуй ёс заншлыг эсэргүүцэх, 200 00:10:44,215 --> 00:10:47,886 өөрсдийн болоод нийгмийнхээ манлайлагч болоход нь тусалсан. 201 00:10:47,886 --> 00:10:52,698 6 сарын дараа эдгээр эмэгтэйчүүдийг санхүүжилт болон зах зээлтэй холбож өгч, 202 00:10:52,698 --> 00:10:56,608 тосгондоо аж ахуй эрхлэхэд нь тусалсан. 203 00:10:56,608 --> 00:10:59,865 Энэ төслийг бид "Сугар" гэж нэрлэсэн. 204 00:10:59,865 --> 00:11:03,905 Энэ нь Пакистаны олон хэлэнд хэрэглэгддэг үг. 205 00:11:03,905 --> 00:11:07,341 чадвартай, өөртөө итгэлтэй эмэгтэй гэсэн утгатай. 206 00:11:07,341 --> 00:11:12,449 Эмэгтэй манлайлагчдыг бэлдэхийн тулд нэг л зүйл хийх хэрэгтэй гэж би итгэдэг. 207 00:11:12,449 --> 00:11:16,631 Тэдэнд манлайлагч болоход шаардлагатай бүх зүйл байгааг ойлгуулах. 208 00:11:16,631 --> 00:11:18,130 Эдгээр эмэгтэйчүүдэд 209 00:11:18,130 --> 00:11:22,573 манлайлах ур чадвар, ирээдүй байна. 210 00:11:22,573 --> 00:11:25,615 Тэднийг хүрээлэн буй саад бэрхшээлийг зайлуулахад л хангалттай. 211 00:11:25,615 --> 00:11:28,154 Иймээс бид үүнийг хийсэн. 212 00:11:28,154 --> 00:11:31,443 Ингээд бүх зүйл сайхан болж, 213 00:11:31,443 --> 00:11:34,043 гайхалтай байна гэж бодох үед 214 00:11:34,043 --> 00:11:36,110 дахиад дараагийн хүндрэлтэйгээ тулгарсан. 215 00:11:36,110 --> 00:11:39,279 Эрчүүд эхнэрээ өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн. 216 00:11:39,279 --> 00:11:41,420 Эхнэр нь илүү ярьж, шийдвэр гаргаж, 217 00:11:41,420 --> 00:11:44,109 гэр доторх бүгдийг хийж байлаа. 218 00:11:44,109 --> 00:11:48,578 Тиймээс хатгамлын төв рүү ирэхийг нь болиулсан. 219 00:11:48,578 --> 00:11:52,622 Ингээд бид хоёр дах төлөвлөгөөндөө орсон. 220 00:11:52,622 --> 00:11:54,710 Бид Пакистаны загварын салбарт орж 221 00:11:54,710 --> 00:11:58,493 тэнд юу болдгийг судалсан. 222 00:11:58,493 --> 00:12:03,480 Пакистанд хувцас загвар нь хурдацтай хөгжиж буйг бид анзаарсан. 223 00:12:03,480 --> 00:12:07,046 Гэхдээ овог аймгуудын оролцоо, 224 00:12:07,046 --> 00:12:10,001 тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо бага байсан. 225 00:12:10,001 --> 00:12:14,555 Иймээс бид овгийн эмэгтэйчүүдийн брэнд гаргахаар шийдсэн. 226 00:12:14,555 --> 00:12:17,185 "Нүүдэлчид" гэсэн нэртэй. 227 00:12:18,085 --> 00:12:20,267 Ингээд эмэгтэйчүүд илүү орлоготой болж, 228 00:12:20,267 --> 00:12:23,073 гэрийн санхүүд илүү нэмэрлэн, 229 00:12:23,073 --> 00:12:26,304 эрчүүд тэднийг хатгамлын төв рүү 230 00:12:26,304 --> 00:12:28,453 явахыг нь хориглож чадахааргүй болсон. 231 00:12:31,343 --> 00:12:34,106 (Алга ташилт) 232 00:12:34,106 --> 00:12:36,265 Баярлалаа, баярлалаа. 233 00:12:36,265 --> 00:12:41,442 2013 онд бид анхны Сугар Нэгдсэн төвөө байгуулсан. 234 00:12:41,442 --> 00:12:43,602 TripAdvisor аяллын хөтөчтэй хамтран 235 00:12:43,602 --> 00:12:47,514 тосгоны төвд цементэн барилга босгож 236 00:12:47,514 --> 00:12:51,602 бусад байгууллагуудыг орохыг урьсан. 237 00:12:51,602 --> 00:12:53,847 Бид ашгийн бус байгууллагуудыг нэгтгэн 238 00:12:53,847 --> 00:12:56,170 Сугарын шийдэж чадахгүй бусад асуудал дээр 239 00:12:56,170 --> 00:12:58,395 ажиллахаар болсон. 240 00:12:58,395 --> 00:13:02,259 Энэ нь тэдэнд сургалт явуулах байр, 241 00:13:02,259 --> 00:13:04,874 фермерийн сургууль, зах гээд л 242 00:13:04,874 --> 00:13:07,146 хүссэн зүйлдээ ашиглаж болох боломжийг олгож, 243 00:13:07,146 --> 00:13:09,259 тэд ч маш гайхалтай ажилласан. 244 00:13:09,259 --> 00:13:12,079 Өнөөг хүртэл бид нийтдээ 245 00:13:12,079 --> 00:13:16,039 Пакистаны 24 тосгоны 900 эмэгтэйг дэмжиж ажилласан. 246 00:13:16,039 --> 00:13:20,544 (Алга ташилт) 247 00:13:21,624 --> 00:13:24,568 Гэхдээ энэ нь миний эцсийн хүсэл биш. 248 00:13:26,758 --> 00:13:31,410 Миний мөрөөдөл бол дараагийн 10 жилд нэг сая эмэгтэйд хүрч 249 00:13:31,410 --> 00:13:33,059 үүнийгээ бодит ажил болгох. 250 00:13:33,059 --> 00:13:36,047 Энэ жил бид Сугар санг Америкт байгуулсан. 251 00:13:36,047 --> 00:13:40,811 Энэ нь зөвхөн Сугар биш бусад Пакистаны байгууллагуудыг санхүүжүүлж, 252 00:13:40,811 --> 00:13:43,020 санаагаа дэлгэрүүлэн, 253 00:13:43,020 --> 00:13:45,760 илүү шинэлэг арга замыг бий болгож 254 00:13:45,760 --> 00:13:49,591 Пакистаны эмэгтэйчүүдийн чадамжийг дээшлүүлэх зорилготой. 255 00:13:49,591 --> 00:13:51,564 Маш их баярлалаа. 256 00:13:51,564 --> 00:13:54,606 (Алга ташилт) 257 00:13:54,606 --> 00:13:57,336 Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. 258 00:13:59,056 --> 00:14:02,359 Крис Андерсон: Калида, чи бол маш хүчирхэг эмэгтэй. 259 00:14:02,359 --> 00:14:06,982 Чиний түүх итгэмээргүй юм. 260 00:14:06,982 --> 00:14:11,042 Ийм залуухан хүн энэ их зүйлсийг хийж, бүтээнэ гэдэг гайхалтай. 261 00:14:11,042 --> 00:14:13,900 Ийм их хүч, сэтгэл гаргаж. 262 00:14:13,900 --> 00:14:15,470 Тэгэхээр нэг асуулт байна. 263 00:14:15,470 --> 00:14:20,181 Нэг сая эмэгтэйд туслах гэдэг гайхалтай мөрөөдөл байна л даа. 264 00:14:20,181 --> 00:14:23,975 Одоогийн амжилтын чинь хэр их хувь нь чамаас, 265 00:14:23,975 --> 00:14:28,008 чиний энэ сэтгэл татам чанараас шалтгаалсан бэ? 266 00:14:28,008 --> 00:14:30,848 Хэд гэж бодож байна? 267 00:14:30,858 --> 00:14:35,014 Калида: Миний үүрэг бол бусдад урам зориг, 268 00:14:35,014 --> 00:14:36,945 мөрөөдөл өгөх гэж би боддог. 269 00:14:36,945 --> 00:14:40,487 Үүнийг хэрхэн хийхийг заах боломжгүй, учир нь маш олон арга зам бий. 270 00:14:40,487 --> 00:14:42,792 Бид зөвхөн гурвыг нь л туршиж үзсэн. 271 00:14:42,792 --> 00:14:46,195 Эмэгтэйчүүдийн чадамжийг нэмэх зуу зуун арга бий. 272 00:14:46,195 --> 00:14:48,263 Тэднийг зоригжуулах нь миний ажил. 273 00:14:48,263 --> 00:14:51,507 Би үүнийг үргэлжлүүлэн хийнэ. Сугар илүү өргөжнө. 274 00:14:51,507 --> 00:14:54,595 Бид дахин хоёр тосгонд хүрч ажиллахаар төлөвлөж байна. 275 00:14:54,595 --> 00:14:57,575 Удахгүй бид Пакистаныг тэр чигт нь 276 00:14:57,575 --> 00:15:00,361 мөн Өмнөд Ази болон цааш тэлнэ гэдэгт би итгэдэг. 277 00:15:00,361 --> 00:15:03,914 К.А: Илтгэлдээ өөрийн багийн тухай ярьсан чинь таалагдлаа. 278 00:15:03,914 --> 00:15:06,096 Чи дөнгөж 18 настай байсан шүү дээ. 279 00:15:06,096 --> 00:15:07,861 Баг чинь ямархуу байсан бэ? 280 00:15:07,861 --> 00:15:09,509 Сургуулийн найзууд чинь байсан уу? 281 00:15:09,509 --> 00:15:13,458 К.Б.: Энд байгаа хүмүүс намайг 282 00:15:13,458 --> 00:15:17,522 тосгондоо эмээ болох ёстой насан дээрээ байгаа гэдэгт итгэх үү? 283 00:15:17,522 --> 00:15:23,412 Ээж минь наймтайдаа гэрлэсэн, би хүнтэй гэрлээгүй, 284 00:15:23,412 --> 00:15:26,988 тосгондоо ажил хийдэггүй хамгийн хөгшин эмэгтэй. 285 00:15:26,988 --> 00:15:30,285 К.А: Хүлээгээч, юу ч хийдэггүй гэв үү? 286 00:15:30,285 --> 00:15:32,653 К.Б.: Үгүй ээ. К.А: Чиний зөв. 287 00:15:32,653 --> 00:15:35,556 К.Б.: Хүмүүс намайг их өрөвддөг юм. 288 00:15:35,556 --> 00:15:39,480 К.А.: Чи одоо Балочистанд хэр их цагийг өнгөрөөж байна вэ? 289 00:15:39,480 --> 00:15:41,367 К.Б.: Би тэнд амьдардаг. 290 00:15:41,367 --> 00:15:44,199 Бид одоо ч Карачи болон Балочистан хоёрт амьдардаг. 291 00:15:44,199 --> 00:15:46,983 Дүү нар маань сургуульд явдаг. 292 00:15:46,983 --> 00:15:49,424 Би найман хүүхдийн том нь хэвээрээ. 293 00:15:49,424 --> 00:15:53,784 К.А.: Гэхдээ чиний ажил тэндхийн зарим хүмүүст заналхийлэл шиг санагддаг. 294 00:15:53,784 --> 00:15:58,140 Чи аюулгүй байдлаа яаж зохицуулдаг вэ? Аюулгүй санагддаг уу? 295 00:15:58,140 --> 00:16:00,265 Асуудал гардаг уу? 296 00:16:00,265 --> 00:16:03,895 К.Б.: Үүнийг надаас их асуудаг л даа. 297 00:16:03,895 --> 00:16:10,390 "Айдас" гэдгийг сонсоод л орхидог, 298 00:16:10,390 --> 00:16:14,120 гэхдээ надад өөр нэг айдас бий. 299 00:16:14,120 --> 00:16:17,623 Хэрвээ би алагдах юм бол, надад хайртай хүмүүст 300 00:16:17,623 --> 00:16:19,608 юу тохиолдох бол гэдэг. 301 00:16:19,608 --> 00:16:23,840 Ээж минь намайг оройтож харихад хүлээж байдаг. 302 00:16:23,840 --> 00:16:26,585 Дүү нар маань надаас маш ихийг сурахыг хүсч байна, 303 00:16:26,585 --> 00:16:29,846 тосгонд маань надтай ярилцах, 304 00:16:29,846 --> 00:16:32,119 надаас асуулт асуух хүсэлтэй охид олон бий. 305 00:16:32,119 --> 00:16:34,910 Би саяхан сүй тавьсан. (Инээд) 306 00:16:34,910 --> 00:16:37,324 (Алга ташилт) 307 00:16:37,324 --> 00:16:40,552 К.А.: Тэр энд байгаа юу? Та босоорой. 308 00:16:40,552 --> 00:16:44,058 (Алга ташилт) 309 00:16:48,098 --> 00:16:51,720 К.Б.: Төлөвлөсөн гэрлэлтээс зайлсхийж би өөрөө 310 00:16:51,720 --> 00:16:56,178 дэлхийн нөгөө өнцөг Лос Анжелесээс нөхрөө олсон. 311 00:16:56,178 --> 00:16:59,444 Би бүтэн жил тэмцсэн. Энэ өөр түүх л дээ. 312 00:16:59,444 --> 00:17:04,189 Гэхдээ миний ганц айдас энэ л байна. 313 00:17:04,189 --> 00:17:09,933 Ээж минь шөнө хүлээгээд хүн ирэхгүй байх вий гэж айж байна. 314 00:17:09,933 --> 00:17:12,404 К.А.: Тэгэхээр чамд туслахыг хүссэн хүмүүс 315 00:17:12,404 --> 00:17:16,037 чиний авчирдаг Балочистанд урлаж хатгасан 316 00:17:16,037 --> 00:17:18,679 эдгээр хувцаснуудаас 317 00:17:18,679 --> 00:17:21,161 худалдаж авч болох нь ээ? 318 00:17:21,161 --> 00:17:22,369 К.Б.: Тийм ээ. 319 00:17:22,369 --> 00:17:24,573 К.А.: Эсвэл тэд санд чинь тусалж болох уу? 320 00:17:24,573 --> 00:17:27,639 К.Б.: Яг тийм. Бид аль чадахаараа хүмүүст хүрэхийг хичээж байгаа. 321 00:17:27,639 --> 00:17:31,117 Учир нь манай сан дөнгөж л эхэлж байна. 322 00:17:31,117 --> 00:17:33,708 Хэрхэн авч явах талаар их зүйл сурч байгаа. 323 00:17:33,708 --> 00:17:38,087 Хэрхэн санхүүжилт олох, бусад байгууллагуудтай хамтрах, 324 00:17:38,087 --> 00:17:41,245 мөн онлайн худалдаа гээд л энэ нь надад цоо шинэ зүйл. 325 00:17:41,245 --> 00:17:43,632 Би загварын хүн бишээ, надад итгээрэй. 326 00:17:43,632 --> 00:17:46,929 К.А.: Хүрэлцэн ирсэн чинь гайхалтай байлаа. 327 00:17:46,929 --> 00:17:51,944 Ийм зоригтой, ухаалаг хэвээрээ байж, мөн болгоомжтой байгаарай. 328 00:17:51,944 --> 00:17:58,188 К.Б.: Маш их баярлалаа. К.А.: Баярлалаа, Калида. (Алга ташилт)