< Return to Video

Шинэ үг хаанаас гаралтай байдаг бэ? - Марсел Данеси

  • 0:07 - 0:12
    Жил бүр ойролцоогоор 1000 гаруй шинэ үг
    Оксфорд толь бичигт нэмэгддэг.
  • 0:13 - 0:14
    Эдгээр үгс хаанаас үүсч,
  • 0:14 - 0:18
    бидний өдөр тутмын амьдралд
    нэвтэрдэг юм бэ?
  • 0:18 - 0:22
    170 мянга гаруй үг хэллэг Англи хэлэнд
    тогтмол хэрэглэгддэг.
  • 0:22 - 0:25
    Энэ нь хангалттай их мэт
    санагдаж байгаа байх.
  • 0:26 - 0:28
    Манай дэлхий өөрчлөгдөж байгаа учраас
  • 0:28 - 0:30
    шинэ санаа болон бүтээлүүд,
  • 0:30 - 0:32
    шинжлэх ухааны дэвшилтүүд
    гарахад
  • 0:32 - 0:36
    одоо байгаа үгийн баялаг бидний юу
    хэлэх гээд байгааг орхигдуулах нь бий.
  • 0:36 - 0:39
    Бид энэхүү хэсгийг нөхөхийн
    тулд хэд хэдэн
  • 0:39 - 0:40
    ухаалаг, практик,
  • 0:40 - 0:43
    заримдаа онцгой аргуудыг ашигладаг.
  • 0:44 - 0:47
    Үг бүтээх нэг арга нь өөр өөр хэлний
    үгийг нэгтгэх юм.
  • 0:48 - 0:51
    Түүхэн явцад англи хэлний үгийн
    сангийн бараг тал нь
  • 0:51 - 0:55
    бусад хэлнээс маш олон үгийг
    шууд зээлсэн байдаг.
  • 0:57 - 0:59
    Заримдаа зээлсэн үг нь тухайн
    зүйлийг дүрсэлж байдаг тул
  • 1:00 - 1:02
    зээлэх нь хялбар байдаг.
  • 1:02 - 1:05
    Ром, Францаас хуулийн болон
    шашны ойлголттой холбоотой үгс болох
  • 1:06 - 1:08
    сүм хийд, шүүх засаглалын гэх мэт
    үгийг зээлсэн.
  • 1:09 - 1:11
    Дундаж зууны Англи улсад
    худалдаа арилжаагаар дамжин
  • 1:11 - 1:13
    хоол хүнс, буудай тариа
    авчрахдаа
  • 1:13 - 1:14
    Араб кофе, Итали гоймон,
  • 1:14 - 1:17
    Энэтхэг амтлагч гэх мэт үгийг зээлсэн.
  • 1:17 - 1:20
    Гэвч заримдаа өөр хэлэнд
    ойлгомжгүй санаа бодол,
  • 1:20 - 1:22
    сэтгэл хөдлөлийг илэрхийлэх
    оновчтой үг байдаг.
  • 1:22 - 1:24
    Жишээ нь, "naïveté"
    [гэнэн байдал],
  • 1:24 - 1:25
    "machismo"
    [дарангуйлан захирагч],
  • 1:25 - 1:27
    "schadenfreude"
    [бусдын зовлонгоор жаргал хийх].
  • 1:27 - 1:31
    Эрдэмтэд мөн шинэ ухагдахуунуудыг
    тайлбарлахдаа классик хэлнээс зээлдэг.
  • 1:31 - 1:36
    Жишээ нь, "clone" гэдэг үг нь эртний
    грек хэлний саваа гэсэн үгнээс гаралтай ба
  • 1:36 - 1:40
    өмнө байсан төрлөөс шинэ төрлийн
    ургамал гаргаж авахыг дүрсэлдэг.
  • 1:41 - 1:44
    Өнөөдөр энэ процесс
    аль аль чиглэлд явагддаг бөгөөд
  • 1:45 - 1:49
    англи хэлнээс яг л "програм" гэдэг үг шиг
    олон орны хэлэнд үг зээлүүлж байна.
  • 1:50 - 1:54
    Үгийн санг бүрдүүлэх өөр нэг алдартай
    арга нь
  • 1:54 - 1:59
    шинэ ухагдахууныг илэрхийлэхүйц
    үгнүүдийг нэгтгэх байдаг.
  • 1:59 - 2:03
    Энэ нь хоёр үгийг бүхэлд нь
    нийлмэл үг болгон нэгтгэдэг:
  • 2:03 - 2:05
    "airport"
    [онгоцны буудал]
  • 2:05 - 2:06
    ''starfish"
    [далайн од] гэх мэт.
  • 2:06 - 2:10
    Эсвэл үг товчлох болон үгийн хэсгийг
    хооронд нь нэгтгэдэг.
  • 2:10 - 2:13
    Жишээ нь, "spork" [халбаган сэрээ],
    "brunch" [бага үдийн зоог], '"internet".
  • 2:13 - 2:16
    Энэ аргачлал бусад хэлнээс
    үг зээлэхээс ялгаатай нь
  • 2:16 - 2:20
    үгийг анх сонсоход л ойлгомжтой
    байдаг.
  • 2:21 - 2:23
    Заримдаа шинэ үг нь
    огтхон ч шинэ байдаггүй.
  • 2:24 - 2:28
    Хуучирсан үг шинэ утга санааг
    гаргахын тулд хэрэглээнд дахин нэвтэрдэг.
  • 2:28 - 2:32
    "Villain" гэдэг үг анх эгэл тариачин
    гэсэн утгатай үг байсан ч,
  • 2:32 - 2:38
    язгууртанд хамааралгүй байдал нь
    тэрслэгч мэтээр ойлгогдох болсноор
  • 2:38 - 2:40
    одоо "муу хүн" гэсэн утгатай болсон.
  • 2:41 - 2:45
    "Geek" гэдэг нь багт наадамд
    үзүүлбэр үзүүлдэг хүнийг хэлдэг байсан ч,
  • 2:45 - 2:46
    танил биш хүн,
  • 2:46 - 2:49
    цаашлаад эв хавгүй ч "толгой сайтай"
    хүнийг хэлэх болсон.
  • 2:50 - 2:54
    Зарим тохиолдолд үгс нь егөөдөл,
    зүйрлэл, буруу хэрэглээнээс үүдэн
  • 2:54 - 2:57
    эсрэг утгыг илэрхийлдэг
    болсон нь ч бий.
  • 2:58 - 3:02
    Ямар нэгэн зүйлийг гайхалтай гэхдээ
    "sick" [өвчтэй], "wicked" [лайтай] зэрэг
  • 3:02 - 3:04
    угтаа сөрөг үгсийг хэрэглэдэг.
  • 3:04 - 3:07
    Гэхдээ үгсийг ийм олон төрлөөр
    шинээр бүтээдэг байхад
  • 3:07 - 3:11
    зарим нь ихээр хэрэглэгдэж,
    зарим нь мартагдан үлдэж
  • 3:11 - 3:14
    эсвэл хэзээ ч хэрэглээнд
    нэвтэрдэггүй юм бэ?
  • 3:14 - 3:16
    Заримдаа хариулт маш энгийн байдаг.
  • 3:16 - 3:20
    Эрдэмтэд, компаниуд нь шинэ нээлт
    эсвэл технологийг олж нээхдээ
  • 3:20 - 3:22
    албан ёсны нэрийг өгдөг.
  • 3:22 - 3:27
    Мөн зарим оронд хэл шинжээчид
    үгийг хэрэглэх эсэхийг шийддэг.
  • 3:28 - 3:31
    Гэхдээ хамгийн гол шалтгаан нь
    толь бичиг зэрэг албан баримт бичиг
  • 3:31 - 3:34
    үгийн тухайн үеийн хэрэглээг л
    баримтжуулдаг.
  • 3:34 - 3:39
    Шинэ үгсийг өмнө дурдсан хүмүүс биш,
    энгийн хүмүүс
  • 3:39 - 3:41
    хялбар, чихэнд сонсголонтой байдлаар
  • 3:42 - 3:44
    хэрэглэж дадсанаар
    хэрэглээнд нэвтрүүлдэг.
  • 3:45 - 3:46
    "Meme" гэдэг үгийг жишээ нь
  • 3:46 - 3:50
    1970-аад онд социологич Ричард Докинс
  • 3:50 - 3:54
    эртний грек хэлний "дуурайх" гэсэн
    үгнээс бүтээжээ.
  • 3:55 - 3:59
    Тэрээр аливаа үзэл санаа,
    билэгдэл нь соёлоор дамжих үйл явцыг
  • 3:59 - 4:02
    хүн амын дунд ген дамжихтай
    адил хэмээн тайлбарласан.
  • 4:02 - 4:04
    Интернэт бий болсноор
  • 4:04 - 4:08
    энэ үйл явц нь тоглоом шоглоом,
    зургаар дамжин
  • 4:08 - 4:11
    гэрлийн хурдаар тарж буйг
    бид шууд харж байгаа билээ.
  • 4:11 - 4:15
    Удалгүй энэ үг нь тодорхой дүр
    зургийг илэрхийлэх болсон.
  • 4:16 - 4:20
    Меме нь үг хэрхэн соёлын нэг хэсэг
    болж байгааг тодорхойлоод зогсохгүй,
  • 4:20 - 4:22
    өөрөө "meme"-н нэг жишээ юм.
  • 4:23 - 4:27
    Өөрөө өөрийгөө дүрсэлдэг үгсийг
    тодорхойлж байгааг
  • 4:28 - 4:30
    "autological" [автологик] гэнэ.
  • 4:30 - 4:33
    Шинэ үг бүр эн тэнцүү үүсдэггүй.
  • 4:33 - 4:35
    Зарим нь зуун жилийн турш
    хэрэглэгддэг,
  • 4:35 - 4:37
    зарим нь цаг хугацааны эрхээр
    өөрчлөгддөг,
  • 4:37 - 4:39
    зарим нь устдаг.
  • 4:39 - 4:41
    Зарим нь мэдээллийг хүргэж,
  • 4:41 - 4:43
    зарим нь хөрвүүлж байдаг ч
  • 4:43 - 4:46
    үг хэрхэн бүтэх, хэрхэн
    бидний хэрэглээнд нэвтрэх нь
  • 4:46 - 4:50
    бидний бүтээж буй ертөнц болон
    хэрхэн хоорондоо харилцаж байгааг
  • 4:50 - 4:53
    илтгэх нэгэн чухал хэлбэр юм.
Title:
Шинэ үг хаанаас гаралтай байдаг бэ? - Марсел Данеси
Description:

Веназуларийн нууц цувралыг үзэх: https://ed.ted.com/mysteries-of-vernacular

Хичээлийг бүтнээр нь үзэх: https://ed.ted.com/lessons/where-do-new-words-come-from-marcel-danesi

Англи хэлэнд одоогоор 170.000 гаруй үгнүүд идэвхтэй хэрэглэгдсээр байдаг. Жил болгон ойролцоогоор мянга гаруй шинэ үг Оксфордын толь бичигт нэмэгддэг. Шинэ үг хаанаас гаралтай болон өдөр тутмын амьдралд хэрхэн ашигладаг бэ? Марсел Данеси аливаа хэлэнд шинэ үг хэрхэн бий болдгийг тайлбарлана.

Хичээлийг Марсел Данеси, анимейшнийг ХАМТДАА бүтээв.

Та бүхнийг туслалцаа, дэмжлэггүйгээр энэхүү бичлэг боломжгүй байлаа.
Латора Слидел, Сидней Эванс, Виктор Э Kарел, Бернардо Пауло, Эйстейн Гүднасон, Мэтт Шопен, Рубая Бинтэ Хуссейн, Оливь Бринэл, Андреа Фелиз, Наталья Рико, Жош Энжил, Барбара Назаре, Густаво Мендоза, Зин Шань, Хьюго Лэгорита

TED-ED-ийн албан ёсны хуудсаар зочилоорой: https://www.patreon.com/teded

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:44

Mongolian subtitles

Revisions