Пирамид схемийг хэрхэн таних вэ? - Стейси Босли
-
0:07 - 0:092004 онд
-
0:09 - 0:11Вемма Хүнс Тэжээл нэртэй шинэ компани
-
0:11 - 0:13цагийн ажил хийж
бүтэн цагийн цалинтай дүйцэх -
0:13 - 0:17орлого олох гайхалтай боломжийг
хүмүүст санал болгожээ. -
0:17 - 0:19Веммагын энэхүү санал
боловсрол, туршлага -
0:19 - 0:23үл харгалзан хүн бүрт нээлттэй байлаа.
-
0:23 - 0:25Орлого олж эхлэхийн тулд
ердөө 2 алхам хийнэ: -
0:25 - 0:29шингэн тэжээлийн бүтээгдэхүүнээс нь
500-600 долларт худалдан авч, -
0:29 - 0:33хоёр гишүүн шинээр элсүүлж
яг ижил зүйл хийлгүүлэх. -
0:33 - 0:35Вемма Хүнс Тэжээлийн компани
хурдацтай өсөж, -
0:35 - 0:37оргил сардаа 30,000 шинэ
гишүүн элсүүлсэн ба -
0:37 - 0:41дэлхий нийтэд үйл ажиллагаагаа
явуулах болсон. -
0:41 - 0:43Ганц асуудал байсан нь --
-
0:43 - 0:492013 онд жилийн ашиг нь
200 сая доллар хүрсэн хэдий ч -
0:49 - 0:53ихэнх гишүүд нь анх төлснөөсөө ч
бага орлого олсон байна. -
0:53 - 0:56Вемма пирамид схем
ашигласан нь тогтоогдсон ба -
0:56 - 0:58илүү олон хүн элсүүлэх замаар
-
0:58 - 1:00мөнгө олох залилангийн
-
1:00 - 1:02нэг төрлийн хэрэг юм.
-
1:02 - 1:05Ихэвчлэн үүсгэн байгуулагч нь
бүлэг хүмүүсийг энэхүү -
1:05 - 1:07схемд оруулж, цааш
сурталчлахыг ухуулдаг. -
1:07 - 1:09Тэдгээр нь өөр хүмүүсийг элсүүлэх үед
-
1:09 - 1:12оруулсан мөнгөний
тодорхой хэсгийг амладаг ба -
1:12 - 1:15үүсгэн байгуулагч ч мөн үүнээс
ашиг хүртдэг. -
1:15 - 1:18Шинэ бүлэг үүсэх бүрт
энэ үйл явц давтагдах ба -
1:18 - 1:22сүүлд ирсэн хүнээс авсан мөнгө
тэднийг элсүүлсэн хүнд очих болно. -
1:22 - 1:24Энэ нь Понзи схем буюу
-
1:24 - 1:26үүсгэн байгуулагч шинэ гишүүн элсүүлж
-
1:26 - 1:29хуучин гишүүддээ тэр мөнгийг
хууль ёсны хөрөнгө оруулалтаас -
1:29 - 1:32олсон орлого хэмээн итгүүлэн
өгдгөөс ялгаатай. -
1:32 - 1:34Пирамид схем өсөхийн хэрээр
-
1:34 - 1:38шинэ гишүүн элсүүлж мөнгө олох нь
улам бүр хэцүү болдог. -
1:38 - 1:42Элсэгчдийн тоо илтгэгч зэргээр
нэмэгддэг учраас тэр. -
1:42 - 1:47Ашиг олохын тулд хүн бүр 6 хүн
элсүүлэх шаардлагатай гэж үзвэл. -
1:47 - 1:49Үүсгэн байгуулагч эхлээд 6 хүн элсүүлэхэд,
-
1:49 - 1:52хүн тус бүр дахин 6 хүн элсүүлэх болно.
-
1:52 - 1:55Хоёрдугаар шатанд 36 хүн болсон байх ба
-
1:55 - 1:57хүн бүр 6 хүн элсүүлсэнээр --
-
1:57 - 2:01нийт 216 шинэ хүн элсэх болно.
-
2:01 - 2:03Ийм байдлаар 20 шатын дараа
-
2:03 - 2:072,1 тэрбум хүн ашиг олохын тулд
-
2:07 - 2:11нийт 13 тэрбум гаруй хүн шинээр
элсүүлэх шаардлагатай болно- -
2:11 - 2:14дэлхийн хүн амаас ч их тоо гэсэн үг.
-
2:14 - 2:15Энэ хувилбараар хамгийн
-
2:15 - 2:17сүүлд элссэн хүмүүс буюу
-
2:17 - 2:20схемийн 80-аас илүү хувь нь
-
2:20 - 2:22төлсөн мөнгөө бүгдийг нь алддаг байна.
-
2:22 - 2:24Мөн бодит байдал дээр
-
2:24 - 2:27эрт элссэн хүмүүс ч мөн
мөнгөө алддаг. -
2:27 - 2:30Пирамид схем ихэнх оронд
хууль бус хэдий ч -
2:30 - 2:32олж илрүүлэхэд хэцүү байдаг.
-
2:32 - 2:34Тэд олон төрлийн халхавч хэрэглэдэг ба
-
2:34 - 2:36үүнд бэлэг өгөх групп,
-
2:36 - 2:40хөрөнгө оруулалтын клуб болон
сүлжээний бизнес зэрэг орно. -
2:40 - 2:44Пирамид схем болон хууль ёсны
сүлжээний бизнесийн ялгааг -
2:44 - 2:46олж харахад амаргүй байдаг.
-
2:46 - 2:48Онолын хувьд ялгаа нь
-
2:48 - 2:50сүлжээний бизнесийн гишүүд
-
2:50 - 2:53бүтээгдэхүүн болон үйлчилгээг
худалдан авагчдад борлуулж -
2:53 - 2:56түүнээс ашиг олдог бол
харин пирамид схем -
2:56 - 3:01шинэ гишүүн элсүүлж түүнээсээ
нөхөн олговор авдаг байна. -
3:01 - 3:02Гэхдээ бодит байдал дээр
-
3:02 - 3:06олон сүлжээний бизнесүүд аль алийг нь
хийдэг ба гишүүд -
3:06 - 3:08дан ганц борлуулалтаас
ашиг олно гэдэг боломжгүй юм. -
3:08 - 3:11Олон пирамид схем
өөрсдийгөө хууль ёсны гэж -
3:11 - 3:15итгүүлэхийн тулд мөнгө авж
гишүүн элсүүлэх бүтцээ нууж, -
3:15 - 3:20бүтээгдэхүүн үйлчилгээ
санал болгодог байна. -
3:20 - 3:25Мөн олон пирамид схемүүд сүм хийд,
цагаачлалын бүлэг болон -
3:25 - 3:29бусад нийгмийн бүлгүүдтэй
харилцаа тогтоосон байдаг. -
3:29 - 3:32Эхний хэдэн гишүүдийг ашгаа
авахаас нь ч өмнө -
3:32 - 3:35сайн үнэлгээ өгөхийг шаарддаг байна.
-
3:35 - 3:37Бусад нь тэдний жишээг даган
-
3:37 - 3:39ихэнх нь ашигтай эсэх нь
тодорхой биш байхад -
3:39 - 3:44схемийг хөөрөгддөг байна.
-
3:44 - 3:47Ихэвчлэн хохирогчид чимээгүй
өнгөрдөг. -
3:47 - 3:51Пирамид схем хүмүүст боломж,
эрх мэдэл амладаг. -
3:51 - 3:54Хэрэв гишүүд мөнгө олж чадаагүй бол
-
3:54 - 3:57энэхүү схемээс илүүтэйгээр
өөрсдийгөө буруутгаж -
3:57 - 4:00амласан үр дүндээ хүртэл хангалттай
чармайлттай байж чадсангүй гэж боддог. -
4:00 - 4:02Зарим хохирогчид үргэлжлүүлэн
-
4:02 - 4:04хэд хэдэн схемд орох ба
-
4:04 - 4:07тухай бүртээ мөнгөө алдсаар байдаг.
-
4:07 - 4:08Энэ бүгдийг үл харгалзан
-
4:08 - 4:11пирамид схемийг таних аргууд байдаг.
-
4:11 - 4:14Цаг хугацаагаар дарамтлах нь эхний дохио.
-
4:14 - 4:19"Амьдралд ганц тохиох боломжийг бүү алд"
зөвлөмжөөс болгоомжлох. -
4:19 - 4:24Амьдралыг тань өөрчлөх их хэмжээний
мөнгө амлах нь ч бас сэжигтэй үйлдэл. -
4:24 - 4:28Эцэст нь хууль ёсны сүлжээний бизнес
өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг -
4:28 - 4:33зарж борлуулах хүнээс төлбөр төлөхийг
шаардах ёсгүй. -
4:33 - 4:37Пирамид схем нь хувь хүн, олон нийт
тэр ч байтугай -
4:37 - 4:41улс оронд хүртэл ноцтой аюул
учруулж болзошгүй. -
4:41 - 4:43Гэхдээ та хорыг хороор гэдэг шиг
-
4:43 - 4:46энэ видеог өөрийн мэддэг 3 хүнд илгээж
-
4:45 - 4:49тэднийг ч мөн ижил зүйл хийхэд
уриалж болох юм.
- Title:
- Пирамид схемийг хэрхэн таних вэ? - Стейси Босли
- Speaker:
- Стейси Босли
- Description:
-
Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/how-to-spot-a-pyramid-scheme-stacie-bosley
2004 онд хүнс тэжээлийн компани цагийн ажил хийгээд бүтэн цагийн ажил хийсэнтэй тэнцэхүйц орлого олох ховорхон боломжийг санал болгожээ. Үүний тулд ердөө 2 алхам хийнэ: 500 долларын худалдан авалт хийж, 2 хүн гишүүнээр элсүүлэх шаардлагатай. 2013 он гэхэд компани 200 сая долларын ашиг олсон байна. Гэхдээ нэг асуудал нь гишүүдийн ихэнх нь анх төлсөн мөнгөө олж авч чадаагүй байлаа. Стейси Босли пирамид схем гэж юу болох мөн үүнийг хэрхэн таних тухай тайлбарлах болно.
Стейси Бослийн хичээл, Модон Онгоц Продакшн найруулав.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:49
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme | |
![]() |
Buyantogtoh Batjargal edited Mongolian subtitles for How to spot a pyramid scheme |