< Return to Video

Цагаа хэрхэн илүү үр бүтээлтэй өнгөрөөх вэ?- Браин Кристиан

  • 0:14 - 0:16
    1997 оны зун
  • 0:16 - 0:21
    NASA-н Pathfinder сансрын хөлөг
    Ангараг гараг дээр газардаж,
  • 0:21 - 0:25
    дэлхий рүү гайхамшигтай зургуудыг
    явуулж эхэлсэн.
  • 0:25 - 0:28
    Гэвч хэдэн өдрийн дараа
    зүйл буруугаар эргэжээ.
  • 0:28 - 0:31
    Тэрээр зураг явуулахаа зогссон байна.
  • 0:31 - 0:34
    Үнэндээ Pathfinder
    ажлаа хойш тавьж байлаа:
  • 0:34 - 0:40
    өөрийгөө ажилтай байлгаж байсан ч
    хамгийн чухал ажлаа орхигдуулсан юм.
  • 0:40 - 0:41
    Юу тохиолдсон бэ?
  • 0:41 - 0:45
    Түүний цаг хуваарилалт дээр эвдрэл гарчээ.
  • 0:45 - 0:48
    Үйлдлийн систем бүр
    цаг хуваарилагчтай байдаг
  • 0:48 - 0:53
    бөгөөд энэ нь нэгж даалгавар дээр
    ямар хугацаа зарцуулахыг CPU-д хэлж өгч,
  • 0:53 - 0:54
    дараа нь ямар ажил руу шилжихийг заана.
  • 0:54 - 0:59
    Зөв хийсэн бол компьютер
    бүх зүйлийг зэрэг хийх мэт
  • 0:59 - 1:02
    олон үүргийн хооронд торох зүйлгүй шилжин,
    өө сэвгүй гүйцэтгэдэг.
  • 1:02 - 1:06
    Гэвч зүйл буруугаар эргэхэд
    юу болохыг бид мэднэ.
  • 1:06 - 1:10
    Энэ нь бидэнд бага ч гэсэн
    тайвшрал өгөх болов уу.
  • 1:10 - 1:14
    Юу гэхээр компьютер хүртэл
    хааяа цөхөрдөг байна.
  • 1:14 - 1:17
    Магад компьютерын
    цаг хуваарилалтыг судлах нь
  • 1:17 - 1:21
    бидний цагаа зохицуулахдаа гаргадаг
    алдаануудыг олж харахад нэмэртэй байх.
  • 1:21 - 1:26
    Эхний ойлголт нь бидний
    ажлаа ангилж буй цаг нь
  • 1:26 - 1:29
    ажлаа хийхэд зарцуулах цаг биш юм.
  • 1:29 - 1:33
    Жишээлбэл, та шуудангаа шалгаад,
  • 1:33 - 1:35
    хамгийн чухлыг нь сонгож байна гэж бодъё.
  • 1:35 - 1:38
    Үүнийг зохицуулж дуусчхаад
    дахиад л давтана.
  • 1:38 - 1:40
    Зөв мэт боловч үүнд асуудал бий.
  • 1:40 - 1:44
    Энэ нь квадрат цагийн алгоритм гэж
    нэрлэдэг зүйл байдаг.
  • 1:44 - 1:49
    Хоёр дахин дүүрэн шууданг шалгахад
  • 1:49 - 1:52
    хоёр дахин их цаг орж,
  • 1:52 - 1:55
    дөрөв дахин их ажил хийх хэрэгтэй болно.
  • 1:55 - 1:58
    Linux үйлдлийн системийн программчид
  • 1:58 - 2:01
    2003 онд адил асуудалтай тулгарсан.
  • 2:01 - 2:06
    Linux бүх даалгавраа нэг бүрчлэн
    хамгийн чухлаар нь эрэмбэлдэг бөгөөд
  • 2:06 - 2:10
    заримдаа даалгаврыг гүйцэтгэхээсээ
    эрэмбэлэх ажилд илүү цаг зарцуулжээ
  • 2:10 - 2:15
    Программ зохиогчид сонирхолтой шийдэл
    олсон нь эрэмбэлэх үйлдлийг
  • 2:15 - 2:18
    цөөн тооны эрэмбэтэй
    "хувин"-гаар солих байлаа.
  • 2:18 - 2:21
    Систем дараагийн ээлжид
    юу хийхээ сайн мэдэхгүй болсон ч
  • 2:21 - 2:26
    даалгаврыг гүйцэтгэж, ахиц гаргахад
    илүү цаг зарцуулах болов.
  • 2:26 - 2:31
    Цахим зурвасын хувьд хамгийн чухлыг нь
    түрүүнд хийх гэж зүтгэх нь
  • 2:31 - 2:33
    таныг туйлдуулж болзошгүй.
  • 2:33 - 2:36
    Байдгаасаа гурав дахин олон
    зурвасаар дүүрсэн хайрцгийг
  • 2:36 - 2:39
    янзлахад ес дахин их цаг
    шаардагдаж магадгүй юм.
  • 2:39 - 2:44
    Үсгийн дарааллаар, эсвэл санамсаргүй
    сонгоод хариулах нь дээр ч байж болох юм.
  • 2:44 - 2:48
    Сонирхолтой нь төгс дарааллаар
    хийхээс татгалзах нь
  • 2:48 - 2:51
    аливаа ажлыг хийж амжуулах
    түлхүүр байж болох юм.
  • 2:51 - 2:54
    Компьютерын хуваарилалтаас
    ойлгож авсан өөр нэг зүйл бол
  • 2:54 - 2:59
    орчин үеийн амьдралын салшгүй хэсэг
    болсон сатааралттай холбоотой.
  • 2:59 - 3:02
    Компьютер нэг ажлаас нөгөө рүү шилжихдээ
  • 3:02 - 3:05
    агуулгын шилжилт гэх зүйлийг хийх ёстой.
  • 3:05 - 3:07
    Энэ нь нэг ажил дахь явцаа тэмдэглээд,
  • 3:07 - 3:11
    хуучин датаг санах ойноосоо арчин,
    оронд шинэ дата оруулдаг.
  • 3:11 - 3:14
    Энэ үйлдэл болгон нь зардалтай.
  • 3:14 - 3:17
    Эндээс ойлгох гол зүйл юу вэ гэхээр
  • 3:17 - 3:20
    хариу үйлдэл, бүтээмж хоёр
    хоорондоо урвуу хамааралтай байдаг.
  • 3:20 - 3:24
    Ажлыг чанартай хийж гүйцэтгэхийн тулд
    агуулгын шилжилт хамгийн бага байх ёстой.
  • 3:24 - 3:29
    Хариу үйлдэл үзүүлэх зарчим нь
    асуудал гарангуут хариулахыг хэлнэ.
  • 3:29 - 3:32
    Энэ хоёр зарчим хоорондоо
    үндсээрээ зөрчилтэй.
  • 3:32 - 3:35
    Энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөх нь
  • 3:35 - 3:38
    бид ямар үед аль зарчмыг
    түлхүү хэрэглэхээ шийдэхэд хэрэгтэй.
  • 3:38 - 3:42
    Хамгийн илэрхий шийдэл бол
    сатаарлыг аль болох багасгах.
  • 3:42 - 3:45
    Тийм ч илэрхий бус шийдэл
    бол тэдгээрийг бүлэглэх.
  • 3:45 - 3:49
    Хэрэв цахим зурвасын мэдэгдэл нь
  • 3:49 - 3:52
    нэг цагаас богино хугацаанд
    хариулахыг шаардаж байвал
  • 3:52 - 3:57
    та цаг болгон мэйлээ шалгах хэрэгтэй.
    Илүү хэрэггүй.
  • 3:57 - 4:02
    Компьютерын ухаанд энэ ойлголтыг
    саатлын нэгдэл гэдэг.
  • 4:02 - 4:05
    Асуудал болгоныг тухай бүр
    шийдэх гэснээс -
  • 4:05 - 4:06
    Хулгана хөдөлсөн үү?
  • 4:06 - 4:07
    Товчлуур дарагдсан уу?
  • 4:07 - 4:09
    Илүү олон файл татагдсан уу? -
  • 4:09 - 4:12
    Систем эдгээр саатлыг хэр удаан
    хүлээгдэх боломжтойгоор
  • 4:12 - 4:15
    бүлэглэж, багцалдаг.
  • 4:15 - 4:18
    2013 онд саатлын нэгдэл
  • 4:18 - 4:22
    зөөврийн компьютерын цэнэгийн хэрэглээнд
    том дэвшил авчирсан.
  • 4:22 - 4:27
    Саатлуудыг хойшлуулснаар систем
    бүх зүйлийг нэг дор шалгаад
  • 4:27 - 4:31
    бага цэнэгийн горим руу
    буцаад хурдан ордог байна.
  • 4:31 - 4:33
    Компьютерт гэлтгүй хүнд энд адил үйлчилнэ.
  • 4:33 - 4:36
    Адил арга хэрэглэх нь
  • 4:36 - 4:39
    хэрэглэгч бидэнд
    өөрсдийн анхаарлаа гамнаснаар
  • 4:39 - 4:45
    орчин үед маш ховор зүйл болох
    амралтыг олж авахад тусалж магадгүй.
Title:
Цагаа хэрхэн илүү үр бүтээлтэй өнгөрөөх вэ?- Браин Кристиан
Speaker:
Brian Christian
Description:

Бүтэн хичээлийг: https://ed.ted.com/lessons/how-to-manage-your-time-more-effectively-according-to-machines-brian-christian

Хүн болон компьютер хязгаарлагдмал цагт хэрхэн ихийг амжуулах вэ гэх асуудалтай тулгардаг. Сүүлийн тавиад жилд компьютерын шинжлэх ухаанчид цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нэлээд их стратеги сурсан. Мөн тэд яавал буруутдаг талаар маш их туршлагатай. Браин Кристиан амьдралаа үр бүтээлтэй байлгахын тулд эдгээр ойлголтуудын заримыг нь хэрхэн ашиглах болох талаар хуваалцаж байна.

Хичээлийг Браин Кристиан, дуут дүрсийг Adriatic Animation.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:10

Mongolian subtitles

Revisions