< Return to Video

Яагаад ямар ч хэрэгцээгүй зүйлс хийх хэрэгтэй гэж?

  • 0:02 - 0:03
    Сайн уу.
  • 0:03 - 0:04
    Намайг Симон гэдэг.
  • 0:05 - 0:08
    Тайзан дээр байхдаа сандарч байвал,
  • 0:08 - 0:10
    үзэгчдийг нүцгэн байна гээд төсөөл
  • 0:10 - 0:11
    гэсэн үг байдаг даа.
  • 0:11 - 0:14
    Ингэж байж л сандрал алга болох юм шиг.
  • 0:15 - 0:16
    Гэхдээ юу гээч?
  • 0:16 - 0:18
    Та бүгдийг одоо 2018 онд
  • 0:18 - 0:21
    нүцгэнээр төсөөлөх нь эвгүй бас буруу.
  • 0:21 - 0:24
    Бид ийм хоцрогдсон зүйлсээс
    холдох гэж хичээж байгаа.
  • 0:24 - 0:27
    Тиймээс бидэнд сандралтайгаа тэмцэх
  • 0:27 - 0:29
    шинэ арга хэрэгтэй.
  • 0:29 - 0:31
    Та нар над руу харж байгаа шиг
  • 0:31 - 0:33
    би ч гэсэн та нар руу аль болох
  • 0:33 - 0:35
    их харах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
  • 0:35 - 0:38
    Жаахан ч гэсэн тэнцвэржүүлэхийн тулд.
  • 0:38 - 0:40
    Би илүү олон нүдний алимтай байсан бол
  • 0:41 - 0:43
    бид бүгдэд илүү амар байх байсан, тиймээ?
  • 0:43 - 0:45
    Тэгээд энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд
  • 0:45 - 0:47
    би өөртөө цамц хийсэн.
  • 0:47 - 0:50
    (Шажигнах чимээ)
  • 0:53 - 0:55
    (Инээх)
  • 0:58 - 1:01
    Хиймэл нүднүүд.
  • 1:01 - 1:04
    227 хиймэл нүднүүдийг
    холбохын тулд
  • 1:04 - 1:07
    би 14 цаг зарцуулсан.
  • 1:07 - 1:09
    Энэ цамцыг хийх шалтгааны
    зөвхөн тал нь
  • 1:09 - 1:12
    та нар над руу харж байгаа шиг
    харах.
  • 1:12 - 1:14
    Үлдсэн тал нь
    ингэхийн тулд.
  • 1:14 - 1:16
    (Нүднүүдийн шажигнах чимээ)
  • 1:16 - 1:17
    (Инээх)
  • 1:17 - 1:19
    Би дээрх шиг олон зүйл хийдэг.
  • 1:19 - 1:22
    Би асуудал гарахад шийдэл сэдэж олдог.
  • 1:22 - 1:24
    Жишээл нь, шүд угаах.
  • 1:24 - 1:27
    Бид бүгдийн хийх ёстой нэг төрлийн
    уйтгартай ажил,
  • 1:27 - 1:29
    үнэндээ хэн ч шүдээ
    угаах дуртай биш.
  • 1:29 - 1:32
    Үзэгчид дунд 7 настангууд байсан бол
  • 1:32 - 1:34
    "Тийм ээ!" гэх байсан биз.
  • 1:34 - 1:37
    Тэгвэл үүнийг таны өмнөөс хийж өгөх
    машин байвал ямар вэ?
  • 1:43 - 1:46
    (Инээх)
  • 1:47 - 1:48
    Би үүнийг...
  • 1:50 - 1:53
    "Шүд угаагч дуулга" гэж нэрлэсэн.
  • 1:53 - 1:56
    (Инээх)
  • 1:57 - 2:00
    (Автомат гар дүнгэнэх)
  • 2:00 - 2:03
    (Инээх)
  • 2:03 - 2:07
    (Алга ташилт)
  • 2:07 - 2:12
    Миний шүд угаагч дуулга шүдний эмч нараас
    10-аас 0 гэсэн үнэлгээ авсан.
  • 2:12 - 2:16
    Миний бүтээл нүүр ам судлалын салбарыг
    шинэчлээгүй нь ойлгомжтой.
  • 2:16 - 2:19
    Гэхдээ энэ миний амьдралыг
    үндсээр нь өөрчилсөн юм.
  • 2:19 - 2:22
    Би шүд угаагч дуулгаа 3 жилийн өмнө
    хийсэн.
  • 2:22 - 2:24
    Би дуулгаа хийж дуусгаад,
  • 2:24 - 2:27
    зочны өрөөнөөсөө
    камер аваад,
  • 2:27 - 2:29
    дуулгаа ажиллуулж байгаа 7 секундын
    бичлэг хийсэн.
  • 2:30 - 2:31
    Одоо бол
  • 2:31 - 2:34
    нэг охин интернэтэд
    бичлэгээ байршуулаад,
  • 2:34 - 2:35
    шуугиан дэгдээж,
  • 2:35 - 2:38
    хэдэн мянган залуус ундран гарч ирээд,
  • 2:38 - 2:41
    сэтгэгдэл үлдээх хэсэгт
    охиноос гэрлэхийг гуйх нь
  • 2:41 - 2:43
    орчин цагийн энгийн л
    хайрын түүх болсон.
  • 2:43 - 2:44
    (Инээх)
  • 2:44 - 2:47
    Охин энэ бүгдийг үл тоон,
    YouTube суваг нээж
  • 2:47 - 2:48
    роботууд зохион бүтээсээр.
  • 2:49 - 2:53
    Тэр цагаас хойш би интернэтэд
    хэрэгцээгүй машин зохиогч гэсэн
  • 2:53 - 2:56
    жижигхэн орон зайг бий болгосон.
  • 2:56 - 2:57
    Бидний мэдэж байгаагаар
  • 2:57 - 3:00
    салбартаа хамгийн шилдэг нь
    байхын тулд
  • 3:00 - 3:03
    хамрах хүрээ нь маш жижигхэн
    салбар сонгох.
  • 3:03 - 3:05
    (Инээх)
  • 3:05 - 3:10
    (Алга ташилт)
  • 3:10 - 3:13
    Би YouTube сувагтаа машинуудынхаа
    талаар бичлэг хийсэн.
  • 3:13 - 3:16
    Жишээ нь: үс тайрдаг
    жолоочгүй онгоц (Drone).
  • 3:16 - 3:17
    (Дроун дүнгэнэх)
  • 3:17 - 3:20
    (Инээх)
  • 3:20 - 3:21
    (Дроун унах)
  • 3:21 - 3:22
    (Инээх)
  • 3:22 - 3:24
    (Дроун дүнгэнэх)
  • 3:24 - 3:25
    (Инээх)
  • 3:25 - 3:27
    (Алга ташилт)
  • 3:27 - 3:30
    Өглөө босоход тус болдог машин.
  • 3:30 - 3:32
    (Сэрүүлэгтэй цаг)
  • 3:32 - 3:35
    (Инээх)
  • 3:37 - 3:39
    (Бичлэг) Симон: Ёо!
  • 3:39 - 3:42
    Ногоо хэрчихэд тусалдаг машин.
  • 3:42 - 3:44
    (Хутга цавчлах)
  • 3:45 - 3:46
    Би инженер биш.
  • 3:46 - 3:49
    Би инженерийн сургуульд сураагүй.
  • 3:49 - 3:52
    Гэхдээ би их хичээнгүй сурагч байсан.
  • 3:52 - 3:55
    Дунд болох ахлах ангидаа
    үргэлж А авч,
  • 3:55 - 3:57
    төгсөхдөө оны шилдэг
    сурагч болж байсан.
  • 3:57 - 3:58
    Гэхдээ хөшигний ард би
  • 3:58 - 4:02
    бүгдийг сайн хийх гэж
    маш их түгшиж, санаа зовдог байсан.
  • 4:02 - 4:05
    Тэр үед ах руугаа бичсэн
    и-мэйл маань энд байна.
  • 4:05 - 4:08
    "Надад үүнийг хэлэхэд, хүлээн зөвшөөрөхөд
  • 4:08 - 4:09
    ямар хэцүү байгааг та ойлгохгүй.
  • 4:09 - 4:11
    Би үнэхээр их ичиж байна.
  • 4:11 - 4:13
    Хүмүүс намайг тэнэг гэж бодоосой гэж
    хүсэхгүй байна.
  • 4:13 - 4:15
    Би одоо яг уйлах нь ээ.
  • 4:15 - 4:16
    Новш гэж."
  • 4:16 - 4:20
    Үгүй ээ, би аав ээжийнхээ байшинг
    санаандгүй шатаагаагүй.
  • 4:20 - 4:24
    Энэ и-мэйлд юуны талаар бичсэн бэ гэхээр,
    юунд тэгтлээ бухимдаад байсан бэ гэхээр,
  • 4:24 - 4:27
    би тооны шалгалтандаа В авсан юм.
  • 4:27 - 4:31
    Энэ хоёр явдлын хооронд
    ямар нэг зүйл болсон нь тодорхой.
  • 4:32 - 4:36
    (Инээх)
  • 4:36 - 4:38
    Тэдгээрийн нэг нь шилжилтийн нас байсан.
  • 4:38 - 4:40
    (Инээх)
  • 4:40 - 4:41
    Маргаангүй сайхан үе.
  • 4:41 - 4:42
    Дээр нь би
  • 4:42 - 4:45
    автомат машинуудыг сонирхож,
  • 4:45 - 4:48
    техник хангамжийн талаар өөрөө
    судалж эхэлсэн.
  • 4:48 - 4:51
    Техник хэрэгсэл хийх, ялангуяа
    өөрөө бие дааж сурах
  • 4:51 - 4:54
    маш их хүндрэлтэй байдаг.
  • 4:54 - 4:56
    Бүтэлгүйтэх магадлал маш их,
  • 4:56 - 4:57
    мөн түүнчлэн
  • 4:57 - 4:59
    чи өөрийгөө тэнэг гэж бодох
    магадлал өндөр.
  • 4:59 - 5:03
    Тэр үед энэ нь миний
    хамгийн том айдас байсан юм.
  • 5:03 - 5:09
    Тэгээд би 100% хүрч чадах
    зорилт өөртөө тавьсан.
  • 5:09 - 5:12
    Миний энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх
    ямар ч боломжгүй.
  • 5:12 - 5:15
    Тэгэхээр энэ төлөвлөгөө нь би
    бүтэлгүйтэх, алдахын төлөө
  • 5:15 - 5:18
    аливаа зүйл бүтээж,
    хийж эхэлсэн.
  • 5:19 - 5:22
    Би тухайн үед тэнэг зүйлс
    зохион бүтээх нь
  • 5:22 - 5:26
    үнэндээ их ухаалаг алхам болохыг
    анзаараагүй байсан.
  • 5:26 - 5:28
    Техник хангамжийн
    талаар сурч байхдаа
  • 5:28 - 5:30
    би амьдралдаа анх удаа
  • 5:30 - 5:33
    хэр мундаг даалгавар гүйцэтгэж
    байгаадаа санаа зовоогүй.
  • 5:33 - 5:37
    Өөрийгөө бүх хүлээлтээс чөлөөлмөгц
  • 5:37 - 5:40
    тэр дарамт урам зоригоор солигдож,
  • 5:40 - 5:43
    надад зүгээр л цагийг зугаатай
    өнгөрөөх боломж өгсөн.
  • 5:43 - 5:44
    Би зохион бүтээгчийн
    хувьд
  • 5:44 - 5:47
    хүмүүсийг зовоож байгаа зүйлсэд
    анхаарлаа хандуулдаг.
  • 5:47 - 5:50
    Энэ асуудал жижиг, том эсвэл
    дунд хэмжээтэй ч байж болно.
  • 5:50 - 5:52
    Жишээлбэл TED-д илтгэл тавих нь
  • 5:52 - 5:54
    миний шийдэж болох
  • 5:54 - 5:56
    цоо шинэ хэд хэдэн асуудлуудыг
    гаргаж өгч байна.
  • 5:56 - 5:59
    Хэрэгцээгүй машин зохион
    бүтээхийн тулд эхлээд
  • 5:59 - 6:01
    ямар асуудал байгааг илрүүлэх хэрэгтэй.
  • 6:02 - 6:03
    Тэгээд би энд ирэхээсээ өмнө
  • 6:03 - 6:07
    энд илтгэл уншиж байх үед гарч болох
    асуудлуудын талаар бодсон.
  • 6:09 - 6:11
    Юу хэлэх гэж байснаа мартах,
  • 6:11 - 6:13
    эсвэл хүмүүс инээхгүй байх.
  • 6:13 - 6:14
    Та нарыг хэлж байна.
  • 6:15 - 6:16
    Эсвэл бүр муугаар бодоход
  • 6:16 - 6:18
    хүмүүс буруу зүйл дээр инээж шоолох.
  • 6:19 - 6:21
    Саяынх инээхэд ЗҮГЭЭР гэсэн
    хэсэг байсан.
  • 6:21 - 6:22
    Баярлалаа.
  • 6:22 - 6:23
    (Инээх)
  • 6:23 - 6:26
    Эсвэл сандарсан үед гар минь
    салгалж эхэлдэг ба
  • 6:26 - 6:28
    би үүндээ их санаа зовдог.
  • 6:28 - 6:31
    Эсвэл энэ бүх хугацаанд миний
    өмдний цахилгаан онгорхой,
  • 6:31 - 6:33
    та нар бүгд анзаарсан гэхдээ
    би мэдээгүй байх ч юм уу.
  • 6:33 - 6:36
    Онгорхой биш байна,
    болж дээ.
  • 6:36 - 6:40
    Үнэндээ миний хамгийн их сандарч байгаа
    асуудал нь миний гар салганах.
  • 6:40 - 6:44
    Хүүхэд байхдаа сургууль дээр
    илтгэл тавих үедээ би
  • 6:44 - 6:49
    цаасан дээр тэмдэглэл бичээд,
    ард нь дэвтэр давхарлаж барьдаг байсан.
  • 6:49 - 6:52
    Дэвтэр барьчихвал хүмүүс миний гар
    чичрэхийг харахгүй.
  • 6:52 - 6:54
    Би маш их илтгэл тавьдаг.
  • 6:55 - 6:58
    "Хэрэгцээгүй машин зохион бүтээх нь
    их хөгжилтэй юм,
  • 6:58 - 7:02
    гэхдээ энэ бизнэс гэж үү?" гэж
    үзэгчид та нарын тал нь
  • 7:02 - 7:04
    гайхаж байгааг би мэдэж байна.
  • 7:04 - 7:06
    Энэ талаар илтгэл тавих нь үүний
    нэг хэсэг нь.
  • 7:06 - 7:09
    Тэгээд туслах ажилчид үргэлж тайзан дээр
    аяга ус тавьдаг,
  • 7:09 - 7:12
    тэгэхээр цангасан үед та уух зүйлтэй
    байна гэсэн үг.
  • 7:12 - 7:15
    Би энэ уснаас уухыг үнэхээр их хүсдэг.
  • 7:15 - 7:17
    Гэхдээ би аягатай усаа авч чаддаггүй,
  • 7:17 - 7:20
    авчихвал хүмүүс миний салганаж байгаа
    гарыг харчихна.
  • 7:20 - 7:24
    Тэгвэл надад ус авч өгдөг машин байвал
    ямар вэ?
  • 7:24 - 7:28
    Гүйдэг нүдтэй цамц өмссөн,
    сандруу охинд зарчих байсан.
  • 7:28 - 7:31
    Одоо цамцаа тайлахгүй бол
    болохгүй нь...
  • 7:31 - 7:34
    (Гүйдэг нүд шажигнах)
  • 7:39 - 7:41
    Өө.
  • 7:41 - 7:42
    (Тас хийх)
  • 7:42 - 7:45
    (Инээх)
  • 7:53 - 7:56
    Би энийг юу гэж нэрлэхээ одоо ч
    бодож олоогүй байгаа,
  • 7:56 - 7:59
    ямар нэг "толгой тойрдог хэрэгсэл" ч
    гэх юм уу.
  • 8:00 - 8:03
    Яагаад гэвэл чамайг тойроод
    тавцан эргэлдэнэ,
  • 8:03 - 8:04
    тавцан дээр юу ч тавьж болно.
  • 8:04 - 8:08
    Камер тавиад толгойныхоо
    бүтэн зургийг авч болно.
  • 8:09 - 8:12
    Энэ үнэхээр..
    олон чадвартай машин шүү.
  • 8:12 - 8:14
    (Инээх)
  • 8:16 - 8:18
    Жишээ нь, хүсвэл үүн дээр
  • 8:18 - 8:20
    хөнгөн зууш тавьж болно.
  • 8:20 - 8:22
    Надад жаахан попкорн байна.
  • 8:22 - 8:26
    Ингээд бага зэргийг тавьчихъя.
  • 8:28 - 8:31
    Шинжлэх ухаанд золиос хэрэгтэй,
  • 8:31 - 8:34
    хэсэг попкорн шалан дээр унах гээд л.
  • 8:34 - 8:36
    Тойруулаад эргүүлчихье.
  • 8:36 - 8:38
    (Машин дүнгэнэх)
  • 8:38 - 8:39
    (Инээх)
  • 8:39 - 8:41
    Энд жижигхэн гар байгаа,
  • 8:41 - 8:43
    мөрөө хавчаад тавцанг
  • 8:43 - 8:44
    арай өндөр болгочихож болно.
  • 8:44 - 8:46
    (Инээх)
  • 8:46 - 8:48
    (Алга ташилт)
  • 8:48 - 8:49
    Жижигхэн гар байна.
  • 8:49 - 8:50
    (Гар хүчтэй алгадах)
  • 8:50 - 8:51
    (Инээх)
  • 8:51 - 8:55
    (Алга ташилт)
  • 8:59 - 9:02
    Би микрофоноо цохьчихлоо,
  • 9:02 - 9:04
    гэхдээ зүгээр юм шиг байна.
  • 9:05 - 9:07
    Бас би попкорноо зажлах хэрэгтэй,
  • 9:07 - 9:11
    тийм болохоор та бүхэн
    хэсэг алга ташиж байгаарай.
  • 9:11 - 9:15
    (Алга ташилт)
  • 9:15 - 9:17
    Энэ яг л хувийн нарны систем
    гэсэн үг.
  • 9:17 - 9:19
    Би 21-р зуунд төрсөн
    залуу хүн тул
  • 9:20 - 9:22
    юм бүхэн намайг
    тойрч эргэхэд дуртай.
  • 9:22 - 9:25
    (Инээх)
  • 9:25 - 9:28
    Буцаад аягатай ус руугаа оръё,
    анхны зорилго маань байсан шүү дээ.
  • 9:29 - 9:31
    Аяга хоосон л доо,
  • 9:31 - 9:33
    уучлаарай.
  • 9:33 - 9:37
    Аягаа заавал өөрийн гараар
    тавцан дээр тавих ёстой,
  • 9:38 - 9:41
    тэгэхээр машинаа дахиад сайн
    хөгжүүлэх л хэрэгтэй байгаа.
  • 9:41 - 9:43
    Гэхдээ одоо миний гар чичирсэн ч
  • 9:43 - 9:44
    хэн ч үүнийг анзаарахгүй.
  • 9:44 - 9:47
    Ийм анхаарал татмаар өмсгөлтэй
    байхад хэн ч анзаарахгүй.
  • 9:47 - 9:48
    Маш сайн.
  • 9:48 - 9:50
    За...
  • 9:50 - 9:51
    (Машин дүнгэнэх)
  • 9:51 - 9:53
    (Дуулж байна)
  • 9:54 - 9:56
    Өө үгүй ээ, энэ гацчихлаа.
  • 9:56 - 9:59
    Машин хүртэл тайзан дээр байхдаа
    сандарч байгаа нь
  • 9:59 - 10:00
    тайвширмаар биш гэж үү?
  • 10:00 - 10:02
    Дахиад бага зэрэг гацчихлаа.
  • 10:03 - 10:05
    Яг хүн шиг юм.
  • 10:06 - 10:08
    Байзаарай, жаахан буцаагаад,
  • 10:09 - 10:10
    тэгээд
  • 10:10 - 10:11
    (Аяга унах)
  • 10:11 - 10:13
    (Инээх)
  • 10:13 - 10:16
    Амьд явахад сайхан цаг биш гэж үү?
  • 10:16 - 10:18
    (Инээх)
  • 10:18 - 10:23
    (Алга ташилт)
  • 10:25 - 10:29
    Миний бүтээсэн машинууд
    бүдүүлэг, энгийн хийцтэй ч
  • 10:29 - 10:33
    би эндээс том зүйлийг олж нээсэн.
  • 10:33 - 10:37
    Инженэрчлэлийг баяр баясал,
    сэтгэл уналттай холбох нь ховор ч
  • 10:37 - 10:40
    миний хувьд энэ бол гарч болох
    үр дүнд санаа зоволгүйгээр
  • 10:40 - 10:43
    техник хэрэгслийн талаар судлах
    гайхалтай арга байсан.
  • 10:44 - 10:48
    Намайг ямар нэг хэрэгтэй зүйл
    зохион бүтээх үү гэж их асуудаг.
  • 10:48 - 10:49
    Хэзээ нэг өдөр магадгүй л юм.
  • 10:51 - 10:53
    Миний бодлоор би аль хэдийнээ
  • 10:53 - 10:55
    өөртөө энэ ажлыг
    зохион бүтээсэн.
  • 10:56 - 11:00
    Үүнийг би хэзээ ч
    төлөвлөж...
  • 11:00 - 11:05
    (Алга ташилт)
  • 11:06 - 11:09
    Энэ бол миний хэзээ ч төлөвлөж
    чадахааргүй байсан зүйл.
  • 11:09 - 11:13
    Би хийж буй зүйлээсээ урам авч,
    үүнийгээ бусадтай хуваалцахад
  • 11:13 - 11:15
    энэ зүйл аяндаа л бий болсон.
  • 11:15 - 11:18
    Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн
    гайхамшиг юм.
  • 11:18 - 11:20
    Яагаад гэвэл чи үргэлж
  • 11:20 - 11:23
    хамгийн сайн хариултыг мэдэх албагүй
    гэдгээ хүлээн зөвшөөрнө.
  • 11:23 - 11:25
    Хорвоо ертөнц ямар байх ёстойг
  • 11:26 - 11:29
    дотроос чинь хэлдэг
    тэр дуу хоолойг чимээгүй болгодог.
  • 11:29 - 11:31
    Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ
  • 11:31 - 11:34
    та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж
    асуулт асууж байна.
  • 11:34 - 11:35
    Баярлалаа.
  • 11:35 - 11:39
    (Алга ташилт)
Title:
Яагаад ямар ч хэрэгцээгүй зүйлс хийх хэрэгтэй гэж?
Speaker:
Симон Гертс
Description:

Энэхүү хөгжөөнтэй, чин сэтгэлээ дэлгэсэн илтгэлд Симон Гертс өөрийн хийсэн хачин жигтэй машинуудын үзүүлэнг хуваалцлаа: хэрэгцээгүй машинууд.
Түүний бүтээлүүд болох ногоо хэрчигч, үс тайрагч, уруулын будаг түрхэгч гэх мэт зүйлс бараг л амжилттай болж байгаагүй зүйлс. Гэхдээ амжилтгүй болох нь гол зорилго нь байсан юм. "Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн гайхамшиг юм. Яагаад гэвэл чи үргэлж хамгийн оновчтой хариултыг мэдэж байх албагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ нь хорвоо ертөнц ямар байх ёстойг дотроос чинь хэлдэг тэр дуу хоолойг чимээгүй болгодог. Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж асуулт асууж чадаж байна." гэж Симон Гертс хэлсэн.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:57
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Why you should make useless things
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Why you should make useless things
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things
Show all

Mongolian subtitles

Revisions