Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ
-
0:01 - 0:03Би илтгэлээ бэлдэж байхдаа
-
0:03 - 0:07амьдралаа эргэн харж,
миний энэ аялал -
0:07 - 0:12яг хэзээнээс эхэлсэн тухай бодсон.
-
0:12 - 0:15Урт хугацаа өнгөрсөн тул
-
0:15 - 0:18энэ аяллын эхлэл, өрнөл, төгсгөлийг
би олж чадаагүй. -
0:18 - 0:22Урд нь би бодохдоо эхлэл нь
-
0:22 - 0:25ээж намайг 2 нас хүртлээ гурван удаа
төлөвлөсөн гэрлэлтээс -
0:25 - 0:28мултарсан тухай хэлэхэд
байсан гэж боддог байсан. -
0:28 - 0:33Эсвэл манай тосгонд 8 цагийн турш
тог тасарч, -
0:33 - 0:35аав минь биднийг тойруулан суугаад
-
0:35 - 0:40бага байхдаа хэрхэн сургуульд сурах гэж
тэмцдэг байснаа, мөн аав нь түүнийг -
0:40 - 0:43өөр шигээ тариачин болгохыг хүсдэг
байсныг ярихад нь байсан байх. -
0:43 - 0:46Эсвэл намайг 16 настай байхад
нэг харанхуй шөнө -
0:46 - 0:50гурван жаахан хүүхэд миний чихэнд
-
0:50 - 0:55найзыг минь "нэр төрийн" үхлээр
нас барсныг шивнэхэд эхэлсэн. -
0:56 - 0:58Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон нь
-
0:58 - 1:02эдгээр мөчүүд миний энэ аялалд
-
1:02 - 1:04нөлөө үзүүлсэн гэдгийг мэддэг ч,
-
1:04 - 1:06энэ бүхэн эхлэл нь байгаагүй.
-
1:06 - 1:10Жинхэнэ эхлэл нь
шавран байшингийн урд, -
1:10 - 1:13Пакистаны Синд мужид,
-
1:13 - 1:15аав минь 14 настай ээжийн минь
гараас атган -
1:15 - 1:18тосгоныг хамтдаа орхин
-
1:18 - 1:21хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой
газар луу явахаар шийдэхэд эхэлсэн. -
1:21 - 1:23Зарим талаараа миний амьдрал
-
1:23 - 1:29тэдний хийсэн зөв сонголтын үр дүнд
бий болсон мэт надад санагддаг. -
1:29 - 1:32Мөн өөр нэг ухаалаг шийдвэр нь
-
1:32 - 1:35биднийг гарал үндэстэй маань
холбоотой байлгасан. -
1:35 - 1:39Миний сайхнаар дурсдаг Рибабад буюу
-
1:39 - 1:41ядуучуудын тосгон гэдэг
газар амьдардаг байхад -
1:41 - 1:45аав маань холын төрсөн нутагт маань
бас биднийг байшинтай байлгасан. -
1:45 - 1:49Би Балочистан уулын уугуул омог болох
-
1:49 - 1:51Брахи омгоос гаралтай.
-
1:51 - 1:56Брахи буюу "Брохи" гэж ууланд амьдрагч
гэсэн утгатай ба энэ нь миний эх хэл. -
1:56 - 2:00Аавын ёс заншлаа хадгалдаг
хатуу дүрмийн ачаар -
2:00 - 2:05миний хүүхэд нас сайхан дуу,
соёл уламжлал, үлгэр, уулс болон -
2:05 - 2:07мөн хониор дүүрэн өнгөрсөн.
-
2:08 - 2:10Гэхдээ энэ хоёр туйл болох
-
2:10 - 2:14өөрийн соёлын уламжлал ба
-
2:14 - 2:18орчин үеийн боловсролыг хослуулах нь
амар байгаагүй. -
2:18 - 2:22Би ийм эрх чөлөөтэй ганц охин байсан.
-
2:22 - 2:24Энэ нь намайг буруутай
мэт санагдуулдаг байсан. -
2:24 - 2:28Намайг Карачи болон
Хайдрабадад сурч байхад -
2:28 - 2:32миний ихэнх үеэл, багын найзууд маань
-
2:32 - 2:35зарим нь хөгшин эртэй,
зарим нь солионд, -
2:35 - 2:37зарим нь хоёр дох эхнэр болж
гэрлэцгээж байлаа. -
2:37 - 2:43Би энэ гайхалтай соёлынхоо ид шидийг
нүдний өмнө алга болохыг харж байсан. -
2:43 - 2:48Учир нь дөнгөж төрсөн охин хүүхдийг
гунигтайгаар угтан авч, -
2:48 - 2:53эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол
тэвчээр гэж зааж байсан. -
2:53 - 2:5516 нас хүртлээ
-
2:55 - 2:57уйтгар гунигаа би уйлж арилгадаг байсан.
-
2:57 - 3:00Ихэнхдээ хүмүүсийг унтсан хойгуур
-
3:00 - 3:02дэрэндээ шигдээд уйлдаг байсан.
-
3:02 - 3:05Гэхдээ найзыгаа "нэр хүндийн төлөө"
-
3:05 - 3:07алагдсан гэдгийг мэдэх хүртэл.
-
3:08 - 3:11Энэхүү "нэр төрийн" үхэл нь заншил бөгөөд
-
3:11 - 3:14эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээс өмнө
-
3:14 - 3:16эсвэл гадуур харилцаатай
байсан гэж сэжиглэгдвэл -
3:16 - 3:18гэр бүл нь тэднийг хөнөөдөг.
-
3:18 - 3:22Ихэвчлэн ах, аав эсвэл
авга ах нь үүнийг үйлддэг. -
3:22 - 3:27НҮБ-ээс гаргасан судалгаагаар жил бүр
Пакистанд 1000 аллага гардаг. -
3:27 - 3:29Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо баримт.
-
3:29 - 3:33Бусдыг хөнөөх энэ заншил нь
надад огт утгагүй санагдаж -
3:33 - 3:36үүнийг өөрчлөх ёстойгоо тэгэхэд би мэдсэн.
-
3:36 - 3:38Би шөнө дахиж уйлахгүй.
-
3:38 - 3:41Үүнийг зогсоохын тулд
юу ч хийхэд бэлэн байсан. -
3:41 - 3:4316 насандаа би шүлэг бичиж эхэлсэн.
-
3:43 - 3:46Тэгээд айлын хаалга тогшин
хүн бүрт энэ аллагын тухай сануулж -
3:46 - 3:48яагаад энэ болдог,
яагаад зогсоох ёстой талаар -
3:48 - 3:50бусдад мэдээлэл түгээсээр
-
3:50 - 3:54үүнтэй тэмцэх илүү дээр арга бодож олсон.
-
3:55 - 4:01Тухайн үед бид Карачид жижигхэн,
нэг өрөө байшинд амьдарч байсан. -
4:01 - 4:06Жил бүр борооны улиралд
байшин үерт автан, -
4:06 - 4:07борооны болон бохирын ус дүүрч,
-
4:07 - 4:10аав, ээж хоёр усыг зайлуулдаг байв.
-
4:10 - 4:15Тэр үед аав маань гэрт маш том машин
авчирсан нь компьютер байсан юм. -
4:15 - 4:20Маш том зай эзлэх тэр машин ганц
өрөөний талыг дүүргэх шиг болсон. -
4:20 - 4:24Тэр бас олон хэсгээс бүрдсэн, олон утас
холбох шаардлагатай байлаа. -
4:24 - 4:26Гэхдээ энэ бидэнд тохиолдсон
-
4:26 - 4:29хамгийн сэтгэл догдлом зүйл байсан.
-
4:29 - 4:33Хамгийн том ах Али компьютерийг
хариуцах болж, -
4:33 - 4:37бид өдөр бүр 10-15 минут ашиглах
эрхтэй болсон. -
4:37 - 4:40Би найман хүүхдийн хамгийн том нь учир
-
4:40 - 4:42хамгийн сүүлд нь хэрэглэдэг байв.
-
4:42 - 4:45Би аяга тавгаа угааж,
-
4:45 - 4:48гэрээ цэвэрлэж,
ээжтэй хамт оройн хоолоо хийж, -
4:48 - 4:51газар хүн бүрийн хөнжлийг дэвсэн
зассаны дараа, -
4:51 - 4:53би компьютер луу гүйж очоод
-
4:53 - 4:54интернэтэд холбож,
-
4:54 - 5:0010-15 минут баяр хөөртэй байдаг байлаа.
-
5:00 - 5:05Тэр үед би Жүүгл гэдэг вебсайт олсон.
-
5:05 - 5:08[Гүүгл] (Инээд)
-
5:08 - 5:11Өнөөх заншлыг өөрчлөх хүсэлдээ автан,
-
5:11 - 5:15Гүүглийг ашиглан Фэйсбүүк хэмээх
-
5:15 - 5:19дэлхий дээрх хэнтэй ч холбогдож болох
сайт олж, -
5:19 - 5:24цементэн дээвэртэй Карачигийн
жижигхэн өрөөнөөсөө -
5:24 - 5:28Англи, Америк, Австрали, Канадад байгаа
хүмүүстэй холбогдон, -
5:28 - 5:29нэр төрийн аллагын эсрэг "Сэр" хэмээх
-
5:29 - 5:32кампанит ажил эхлүүлсэн.
-
5:32 - 5:35Хэдхэн сарын дотор
маш том болж өргөжсөн. -
5:35 - 5:38Дэлхийн өнцөг булан бүрээс
их дэмжлэг авсан. -
5:38 - 5:40Хэвлэл мэдээллийнхэн
бидэнтэй холбогдож байсан. -
5:40 - 5:43Маш их хүн холбогдон
хамтдаа мэдээлэл түгээсэн. -
5:43 - 5:47Энэ нь өргөжсөөр зөвхөн сүлжээгээр ч биш
төрөлх хотын минь гудамжинд хүртэл -
5:47 - 5:50эсэргүүцлийн жагсаал, суулт хийж
-
5:50 - 5:53Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийг
нэмэгдүүлэхийн төлөө тэмцсэн. -
5:53 - 5:57Тэр үед бүх зүйл сайхан байна
гэж бодож байсан. -
5:57 - 6:01Найзууд болон хөршүүдээс бүрдсэн баг маань
-
6:01 - 6:03бүхий л ажил сайн байна гэж бодсон.
-
6:03 - 6:08Хэн ч удахгүй болох том эсэргүүцлийг
огт таамаглаагүй. -
6:08 - 6:10Манай тосгоныхон биднийг эсэргүүцэн,
-
6:10 - 6:14биднийг лалын шашны эсрэг
ухуулга хийлээ гэсэн. -
6:14 - 6:19Бид хэдэн зууны настай заншлыг
сөрөн зогссон. -
6:19 - 6:22Аавд минь нэргүй нэгэн захиа ирж
-
6:22 - 6:25"Охин чинь барууны соёлыг
-
6:25 - 6:26ариун нийгэмд түгээж байна" гэсэн.
-
6:26 - 6:29Бидний машин руу чулуу шидсэн.
-
6:29 - 6:33Нэг өдөр ажил руугаа очиход
бидний төмөр самбарыг -
6:33 - 6:38хүмүүс хүнд юмаар цохисон бололтой
эвдэлчихсэн байсан. -
6:38 - 6:41Байдал дордсоор би заримдаа
нуугдах хэрэгтэй болсон. -
6:41 - 6:44Машиныхаа цонхыг хааж,
-
6:44 - 6:48нүүрээ битүүлэн,
олон нийтийн газар чимээгүй байсан ч -
6:48 - 6:52байдал дордсоор
амь насанд заналхийлэхэд -
6:52 - 6:57би Карачи руу буцан
үйл ажиллагаагаа зогсоосон. -
6:58 - 7:01Би 18 настайдаа Карачид буцаж ирээд
-
7:01 - 7:06амьдралынхаа хамгийн том
бүтэлгүйтэлтэй учирсан гэж бодсон. -
7:06 - 7:08Би маш их гутарсан.
-
7:08 - 7:12Өсвөр насны охин байсан тул
болсон бүхэнд өөрийгөө буруутгасан. -
7:12 - 7:14Бид алдаагаа эргэн харахад,
-
7:14 - 7:20энэ нь үнэхээр миний болон
манай багийн буруу байсан. -
7:20 - 7:25Бидний бүтэлгүйтэлд хоёр
гол шалтгаан байсан. -
7:25 - 7:26Эхнийх нь,
-
7:26 - 7:30бид хүмүүсийн үнэт зүйлсийн
эсрэг тэмцсэн. -
7:31 - 7:34Хүмүүст маш чухал зүйлийнх нь
өөдөөс бид үгүй гэж хэлэн, -
7:34 - 7:37тэдний нэр төрийг сорин,
-
7:37 - 7:39тэднийг гомдоосон юм.
-
7:39 - 7:42Хоёрдугаарт, сурах ёстой байсан,
-
7:42 - 7:44сайхан, бас гайхмаар зүйл нь
-
7:44 - 7:47бид жинхэнэ баатруудаа тэмцэлдээ
оролцуулаагүйд байсан. -
7:47 - 7:49Тэд өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой.
-
7:49 - 7:53Тосгоны эмэгтэйчүүд биднийг өөрсдийнх нь
төлөө тэмцэж байгааг мэдээгүй байсан. -
7:53 - 7:55Би харих бүртээ
-
7:55 - 7:58нүүрээ битүүлсэн үеэл,
найзуудтайгаа таардаг байсан. -
7:58 - 8:00"Яасан бэ?" гэхэд
-
8:00 - 8:02"Нөхөр маань намайг зодсон" гэдэг байв.
-
8:02 - 8:05Гэтэл бид гудамжинд та нарын төлөө
тэмцэж байна шүү дээ. -
8:05 - 8:06Бид дүрэм журмыг өөрчилж байна.
-
8:06 - 8:09Энэ нь яагаад биеллээ олохгүй байна вэ?
-
8:09 - 8:14Ингээд бид маш гайхалтай зүйлийг
олж мэдсэн. -
8:14 - 8:17Аль нэг улсын хууль дүрэм
-
8:17 - 8:21хөдөөгийн тосгон, овгуудад
төдийлөн үйлчилдэггүй. -
8:21 - 8:26Энэ нь маш их харамсмаар.
Бид үүнийг өөрчилж болохгүй гэж үү? -
8:26 - 8:29Ингэж л бид төрийн бодлого
-
8:29 - 8:33амьдрал дээр жинхэнээсээ
буудаггүйг ойлгосон. -
8:33 - 8:36Энэ удаад бид өөрөөр ажиллана гэсэн.
-
8:36 - 8:38Стратеги хэрэглэн,
-
8:38 - 8:41буцаж очоод уучлалт гуйхаар болсон.
-
8:41 - 8:42Тиймээ, уучлалт гуйна.
-
8:42 - 8:44Тосгонуудад буцаж очин
-
8:44 - 8:47хийсэн зүйлдээ ичиж буйгаа хэлсэн.
-
8:47 - 8:52Бид уучлалт гуйхаар, үнэндээ
буруугаа залруулахаар ирлээ. -
8:52 - 8:53Харин бид яаж үүнийг хийх вэ?
-
8:53 - 8:56Бид хамгийн чухал гурван соёлыг
түгээн дэлгэрүүлнэ. -
8:56 - 9:00Энэ нь хөгжим, хэл соёл, мөн хатгамал.
-
9:00 - 9:01Хэн ч бидэнд итгээгүй.
-
9:01 - 9:04Хэн ч бидэнтэй хамтрахыг хүсээгүй.
-
9:04 - 9:08Маш их ятгалга, хэлэлцээрийн дараа
-
9:08 - 9:11эдгээр омгуудын хэлийг сурталчилсан
-
9:11 - 9:16тэдний аман яриа, түүхийн
ном гаргаж, -
9:16 - 9:19мөн тэдний хөгжмийг түгээх
-
9:19 - 9:24омгийн хөгжим, бөмбөрийн аятай
СD гаргасан. -
9:24 - 9:26Гуравт, миний хамгийн дуртай нь.
-
9:26 - 9:30Тосгонд хатгамлын төв байгуулан
-
9:30 - 9:33эмэгтэйчүүд тэнд ажиллана.
-
9:34 - 9:36Ингээд л эхэлсэн.
-
9:36 - 9:40Эхний тосгонтой хамтран
анхны төвөө байгуулсан. -
9:41 - 9:42Сайхан өдөр байсан.
-
9:42 - 9:43Бид төвөө байгуулав.
-
9:43 - 9:45Эмэгтэйчүүд хатгамал хийхээр ирж
-
9:45 - 9:49амьдралыг нь өөрчлөх боловсрол эзэмшин,
-
9:49 - 9:52өөрсдийн эрхийг, мөн лалын шашинд
тэдний эрхийг хэрхэн заадаг талаар, -
9:52 - 9:55хэрхэн мөнгө олох, бизнесээ хөгжүүлэх,
-
9:55 - 9:57мөнгөө хэрхэн арвижуулах,
-
9:57 - 10:01олон зууны турш амьдралыг нь
сүйрүүлсээр ирсэн заншлуудтай -
10:01 - 10:03хэрхэн тэмцэх талаар суралцсан.
-
10:03 - 10:05Учир нь лалын шашинд үнэндээ
-
10:05 - 10:08эрчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш
байхыг заадаг. -
10:08 - 10:11Эмэгтэйчүүдэд бидний,
бас тэдний сонсож байгаагүй -
10:11 - 10:14маш олон эрх байдаг.
-
10:14 - 10:17Иймээс тэдэнд энэ эрхийг нь ойлгуулж
-
10:17 - 10:20хэрхэн эрхээ эдлэхэд нь сургахгүй бол
-
10:20 - 10:22бид хэзээ ч өмнөөс нь
үүнийг хийж чадахгүй. -
10:22 - 10:25Энэ бүтээл маш гайхалтай.
-
10:25 - 10:28Хатгамлаар дамжуулан
бид соёлыг нь түгээсэн. -
10:28 - 10:30Тосгонд очоод хүмүүсийг нь дайчилсан.
-
10:30 - 10:33Бид төвөө байгуулан
30 эмэгтэйг хамруулж -
10:33 - 10:376 сарын турш уламжлалт
хатгамлаас гадна -
10:37 - 10:41бизнес хөгжил, амьдрах ур чадвар,
ерөнхий боловсрол, -
10:41 - 10:44мөн тэдний эрхийг заан,
бурангуй ёс заншлыг эсэргүүцэх, -
10:44 - 10:48өөрсдийн болоод нийгмийнхээ
манлайлагч болоход нь тусалсан. -
10:48 - 10:536 сарын дараа эдгээр эмэгтэйчүүдийг
санхүүжилт болон зах зээлтэй холбож өгч, -
10:53 - 10:57тосгондоо аж ахуй эрхлэхэд нь тусалсан.
-
10:57 - 11:00Энэ төслийг бид "Сугар" гэж нэрлэсэн.
-
11:00 - 11:04Энэ нь Пакистаны олон хэлэнд
хэрэглэгддэг үг. -
11:04 - 11:07чадвартай, өөртөө итгэлтэй
эмэгтэй гэсэн утгатай. -
11:07 - 11:12Эмэгтэй манлайлагчдыг бэлдэхийн тулд
нэг л зүйл хийх хэрэгтэй гэж би итгэдэг. -
11:12 - 11:17Тэдэнд манлайлагч болоход шаардлагатай
бүх зүйл байгааг ойлгуулах. -
11:17 - 11:18Эдгээр эмэгтэйчүүдэд
-
11:18 - 11:23манлайлах ур чадвар, ирээдүй байна.
-
11:23 - 11:26Тэднийг хүрээлэн буй саад бэрхшээлийг
зайлуулахад л хангалттай. -
11:26 - 11:28Иймээс бид үүнийг хийсэн.
-
11:28 - 11:31Ингээд бүх зүйл сайхан болж,
-
11:31 - 11:34гайхалтай байна гэж бодох үед
-
11:34 - 11:36дахиад дараагийн хүндрэлтэйгээ тулгарсан.
-
11:36 - 11:39Эрчүүд эхнэрээ
өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн. -
11:39 - 11:41Эхнэр нь илүү ярьж,
шийдвэр гаргаж, -
11:41 - 11:44гэр доторх бүгдийг
хийж байлаа. -
11:44 - 11:49Тиймээс хатгамлын төв рүү
ирэхийг нь болиулсан. -
11:49 - 11:53Ингээд бид хоёр дах
төлөвлөгөөндөө орсон. -
11:53 - 11:55Бид Пакистаны загварын салбарт орж
-
11:55 - 11:58тэнд юу болдгийг судалсан.
-
11:58 - 12:03Пакистанд хувцас загвар нь хурдацтай
хөгжиж буйг бид анзаарсан. -
12:03 - 12:07Гэхдээ овог аймгуудын оролцоо,
-
12:07 - 12:10тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо
бага байсан. -
12:10 - 12:15Иймээс бид овгийн эмэгтэйчүүдийн
брэнд гаргахаар шийдсэн. -
12:15 - 12:17"Нүүдэлчид" гэсэн нэртэй.
-
12:18 - 12:20Ингээд эмэгтэйчүүд илүү орлоготой болж,
-
12:20 - 12:23гэрийн санхүүд илүү нэмэрлэн,
-
12:23 - 12:26эрчүүд тэднийг хатгамлын төв рүү
-
12:26 - 12:28явахыг нь хориглож чадахааргүй болсон.
-
12:31 - 12:34(Алга ташилт)
-
12:34 - 12:36Баярлалаа, баярлалаа.
-
12:36 - 12:412013 онд бид анхны
Сугар Нэгдсэн төвөө байгуулсан. -
12:41 - 12:44TripAdvisor аяллын хөтөчтэй хамтран
-
12:44 - 12:48тосгоны төвд цементэн барилга босгож
-
12:48 - 12:52бусад байгууллагуудыг орохыг урьсан.
-
12:52 - 12:54Бид ашгийн бус байгууллагуудыг нэгтгэн
-
12:54 - 12:56Сугарын шийдэж чадахгүй бусад
асуудал дээр -
12:56 - 12:58ажиллахаар болсон.
-
12:58 - 13:02Энэ нь тэдэнд сургалт явуулах байр,
-
13:02 - 13:05фермерийн сургууль, зах гээд л
-
13:05 - 13:07хүссэн зүйлдээ ашиглаж болох
боломжийг олгож, -
13:07 - 13:09тэд ч маш гайхалтай ажилласан.
-
13:09 - 13:12Өнөөг хүртэл бид нийтдээ
-
13:12 - 13:16Пакистаны 24 тосгоны 900 эмэгтэйг
дэмжиж ажилласан. -
13:16 - 13:21(Алга ташилт)
-
13:22 - 13:25Гэхдээ энэ нь миний эцсийн хүсэл биш.
-
13:27 - 13:31Миний мөрөөдөл бол дараагийн 10 жилд
нэг сая эмэгтэйд хүрч -
13:31 - 13:33үүнийгээ бодит ажил болгох.
-
13:33 - 13:36Энэ жил бид Сугар санг Америкт байгуулсан.
-
13:36 - 13:41Энэ нь зөвхөн Сугар биш бусад
Пакистаны байгууллагуудыг санхүүжүүлж, -
13:41 - 13:43санаагаа дэлгэрүүлэн,
-
13:43 - 13:46илүү шинэлэг арга замыг бий болгож
-
13:46 - 13:50Пакистаны эмэгтэйчүүдийн
чадамжийг дээшлүүлэх зорилготой. -
13:50 - 13:52Маш их баярлалаа.
-
13:52 - 13:55(Алга ташилт)
-
13:55 - 13:57Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
-
13:59 - 14:02Крис Андерсон: Калида, чи бол маш
хүчирхэг эмэгтэй. -
14:02 - 14:07Чиний түүх итгэмээргүй юм.
-
14:07 - 14:11Ийм залуухан хүн энэ их зүйлсийг
хийж, бүтээнэ гэдэг гайхалтай. -
14:11 - 14:14Ийм их хүч, сэтгэл гаргаж.
-
14:14 - 14:15Тэгэхээр нэг асуулт байна.
-
14:15 - 14:20Нэг сая эмэгтэйд туслах гэдэг
гайхалтай мөрөөдөл байна л даа. -
14:20 - 14:24Одоогийн амжилтын чинь
хэр их хувь нь чамаас, -
14:24 - 14:28чиний энэ сэтгэл татам чанараас
шалтгаалсан бэ? -
14:28 - 14:31Хэд гэж бодож байна?
-
14:31 - 14:35Калида: Миний үүрэг бол бусдад урам зориг,
-
14:35 - 14:37мөрөөдөл өгөх гэж би боддог.
-
14:37 - 14:40Үүнийг хэрхэн хийхийг заах боломжгүй,
учир нь маш олон арга зам бий. -
14:40 - 14:43Бид зөвхөн гурвыг нь л
туршиж үзсэн. -
14:43 - 14:46Эмэгтэйчүүдийн чадамжийг нэмэх
зуу зуун арга бий. -
14:46 - 14:48Тэднийг зоригжуулах нь миний ажил.
-
14:48 - 14:52Би үүнийг үргэлжлүүлэн хийнэ.
Сугар илүү өргөжнө. -
14:52 - 14:55Бид дахин хоёр тосгонд
хүрч ажиллахаар төлөвлөж байна. -
14:55 - 14:58Удахгүй бид Пакистаныг тэр чигт нь
-
14:58 - 15:00мөн Өмнөд Ази болон цааш
тэлнэ гэдэгт би итгэдэг. -
15:00 - 15:04К.А: Илтгэлдээ өөрийн багийн тухай
ярьсан чинь таалагдлаа. -
15:04 - 15:06Чи дөнгөж 18 настай байсан шүү дээ.
-
15:06 - 15:08Баг чинь ямархуу байсан бэ?
-
15:08 - 15:10Сургуулийн найзууд чинь
байсан уу? -
15:10 - 15:13К.Б.: Энд байгаа хүмүүс намайг
-
15:13 - 15:18тосгондоо эмээ болох ёстой насан дээрээ
байгаа гэдэгт итгэх үү? -
15:18 - 15:23Ээж минь наймтайдаа гэрлэсэн,
би хүнтэй гэрлээгүй, -
15:23 - 15:27тосгондоо ажил хийдэггүй
хамгийн хөгшин эмэгтэй. -
15:27 - 15:30К.А: Хүлээгээч, юу ч хийдэггүй гэв үү?
-
15:30 - 15:33К.Б.: Үгүй ээ.
К.А: Чиний зөв. -
15:33 - 15:36К.Б.: Хүмүүс намайг их өрөвддөг юм.
-
15:36 - 15:39К.А.: Чи одоо Балочистанд хэр их
цагийг өнгөрөөж байна вэ? -
15:39 - 15:41К.Б.: Би тэнд амьдардаг.
-
15:41 - 15:44Бид одоо ч Карачи болон Балочистан
хоёрт амьдардаг. -
15:44 - 15:47Дүү нар маань сургуульд явдаг.
-
15:47 - 15:49Би найман хүүхдийн том нь хэвээрээ.
-
15:49 - 15:54К.А.: Гэхдээ чиний ажил тэндхийн
зарим хүмүүст заналхийлэл шиг санагддаг. -
15:54 - 15:58Чи аюулгүй байдлаа яаж зохицуулдаг вэ?
Аюулгүй санагддаг уу? -
15:58 - 16:00Асуудал гардаг уу?
-
16:00 - 16:04К.Б.: Үүнийг надаас их асуудаг л даа.
-
16:04 - 16:10"Айдас" гэдгийг сонсоод л орхидог,
-
16:10 - 16:14гэхдээ надад өөр нэг айдас бий.
-
16:14 - 16:18Хэрвээ би алагдах юм бол,
надад хайртай хүмүүст -
16:18 - 16:20юу тохиолдох бол гэдэг.
-
16:20 - 16:24Ээж минь намайг оройтож харихад
хүлээж байдаг. -
16:24 - 16:27Дүү нар маань надаас маш ихийг
сурахыг хүсч байна, -
16:27 - 16:30тосгонд маань надтай ярилцах,
-
16:30 - 16:32надаас асуулт асуух хүсэлтэй
охид олон бий. -
16:32 - 16:35Би саяхан сүй тавьсан. (Инээд)
-
16:35 - 16:37(Алга ташилт)
-
16:37 - 16:41К.А.: Тэр энд байгаа юу? Та босоорой.
-
16:41 - 16:44(Алга ташилт)
-
16:48 - 16:52К.Б.: Төлөвлөсөн гэрлэлтээс
зайлсхийж би өөрөө -
16:52 - 16:56дэлхийн нөгөө өнцөг
Лос Анжелесээс нөхрөө олсон. -
16:56 - 16:59Би бүтэн жил тэмцсэн.
Энэ өөр түүх л дээ. -
16:59 - 17:04Гэхдээ миний ганц айдас энэ л байна.
-
17:04 - 17:10Ээж минь шөнө хүлээгээд
хүн ирэхгүй байх вий гэж айж байна. -
17:10 - 17:12К.А.: Тэгэхээр чамд туслахыг
хүссэн хүмүүс -
17:12 - 17:16чиний авчирдаг Балочистанд урлаж хатгасан
-
17:16 - 17:19эдгээр хувцаснуудаас
-
17:19 - 17:21худалдаж авч болох нь ээ?
-
17:21 - 17:22К.Б.: Тийм ээ.
-
17:22 - 17:25К.А.: Эсвэл тэд санд чинь тусалж болох уу?
-
17:25 - 17:28К.Б.: Яг тийм. Бид аль чадахаараа
хүмүүст хүрэхийг хичээж байгаа. -
17:28 - 17:31Учир нь манай сан дөнгөж л эхэлж байна.
-
17:31 - 17:34Хэрхэн авч явах талаар
их зүйл сурч байгаа. -
17:34 - 17:38Хэрхэн санхүүжилт олох,
бусад байгууллагуудтай хамтрах, -
17:38 - 17:41мөн онлайн худалдаа гээд л
энэ нь надад цоо шинэ зүйл. -
17:41 - 17:44Би загварын хүн бишээ,
надад итгээрэй. -
17:44 - 17:47К.А.: Хүрэлцэн ирсэн чинь
гайхалтай байлаа. -
17:47 - 17:52Ийм зоригтой, ухаалаг хэвээрээ байж,
мөн болгоомжтой байгаарай. -
17:52 - 17:58К.Б.: Маш их баярлалаа.
К.А.: Баярлалаа, Калида. (Алга ташилт)
- Title:
- Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ
- Speaker:
- Калида Брохи
- Description:
-
Пакистанд жил бүр 1000 гаруй эмэгтэй гэрлэлтээс гадуур харилцаатай байснаас болж ичгүүртэй аашилсан хэмээн гэр бүлийн гишүүдийнхээ гарт амиа алддаг. Найзыгаа үүнээс болж амиа алдсанаас хойш Калида Брохи үүний эсрэг тэмцэж эхэлсэн. Гэсэн ч түүний хамгаалахыг хүссэн тэр хүмүүс түүний эсрэг сөрөн зогссон. Энэхүү хүчирхэг бөгөөд шударга илтгэлдээ тэрээр замналаа эргэн харж хүний эрхийн төлөөх бусад зүтгэлтнүүдэд зөвлөж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:13
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for How I work to protect women from honor killings | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How I work to protect women from honor killings |