Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалын тухай хамгийн урт судалгааны сургамж | Роберт Уалдингэр | TEDxBeaconStreet
-
0:17 - 0:20Биднийг чухам юу амьдралын турш
-
0:20 - 0:21эрүүл бас жаргалтай байлгадаг вэ?
-
0:22 - 0:25Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд
-
0:25 - 0:27яг одоо хөрөнгө оруулалт хийвэл
-
0:27 - 0:31цаг заваа юунд зориулах байсан бэ?
-
0:32 - 0:34Маш олон хариулт бий.
-
0:34 - 0:38Амьдралд хамгийн чухал гэгдэх зүйлсээр
биднийг дарж орхидог. -
0:40 - 0:43Хэвлэл мэдээлэл
баян чинээлэг, алдартай, -
0:43 - 0:46өөрсдийн эзэнт гүрнээ босгож байгаа
хүмүүсээр дүүрэн байдаг. -
0:47 - 0:49Харин бид тэд бүгдэд итгэдэг.
-
0:50 - 0:53Саяхны нэг судалгаагаар
-
0:53 - 0:58шинэ мянганы залуусаас амьдралынх нь
гол зорилгыг асуухад -
0:58 - 1:0080 гаруй хувь нь
-
1:00 - 1:04баян болох гэж хариулсан байна.
-
1:06 - 1:10Мөн тэдгээр залуусын 50 хувь нь
-
1:10 - 1:13тэдний өөр нэг чухал зорилго бол
-
1:13 - 1:14алдартай болох гэжээ.
-
1:16 - 1:17(Инээд)
-
1:17 - 1:24Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их
амжилтанд хүр гэсэн зүйлсийг -
1:24 - 1:26бид байнга сонсдог.
-
1:26 - 1:29Сайхан амьдрахын тулд
-
1:29 - 1:32эдгээрийн хойноос л
явах хэрэгтэй мэт ойлгодог. -
1:32 - 1:34Гэхдээ энэ үнэн гэж үү?
-
1:34 - 1:38Энэ л хүний амьдралыг
аз жаргалтай болгодог гэж үү? -
1:40 - 1:42Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл
-
1:42 - 1:47хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар
тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж -
1:47 - 1:50байгааг тодорхойлно гэдэг бараг л
боломжгүй зүйл. -
1:52 - 1:55Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ
-
1:55 - 1:58өнгөрсөн үеийн
дурсамжаас нь мэдэж авдаг. -
1:59 - 2:03Харин ой санамж хэзээ ч
100 хувь бодит байж чаддаггүй. -
2:03 - 2:06Бид маш их зүйлийг мартаж,
-
2:06 - 2:10ой санамж маань заримдаа бүр
эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. -
2:11 - 2:12Марk Твэн үүнийг ойлгодог байсан.
-
2:14 - 2:15Түүний хэлсэнчлэн:
-
2:16 - 2:20"Миний амьдрал дахь хамгийн муу зүйлс
хэзээ ч болж байгаагүй." -
2:20 - 2:23(Инээд)
-
2:24 - 2:26Саяхны судалгаагаар харин хөгширөх тусам
-
2:26 - 2:30өнгөрснийг илүү өөдрөгөөр
санан дурсдаг гэсэн. -
2:30 - 2:33Энэ нь надад нэгэн машины наалтыг
санагдуулсан: -
2:33 - 2:36"Хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэхэд
хэзээ ч оройтдоггүй" гэж. -
2:36 - 2:39(Инээд)
-
2:40 - 2:44Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг
цаг хугацаа өнгөрөхийн хирээр -
2:44 - 2:47хэрхэн өрнөхийг харах боломж
олдвол ямар вэ? -
2:47 - 2:51Хүмүүсийг юу аз жаргалтай
болгодгийг мэдэхийн тулд тэднийг -
2:51 - 2:54өсвөр настайгаас нь эхлээд
хөгшрөх хүртэл нь -
2:54 - 2:57судалбал ямар вэ?
-
2:58 - 2:59Бид яг үүнийг хийсэн.
-
3:00 - 3:03Харвардын Насанд Хүрэгсдийн
Хөгжлийн Судалгаа -
3:03 - 3:07насанд хүрэгчдийн амьдралыг судалсан
хамгийн урт судалгаа байх. -
3:08 - 3:14Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн
амьдралыг судалсан. -
3:16 - 3:21Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл,
эрүүл мэндийн талаар асуулт асууна. -
3:21 - 3:25Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх
хэрхэн өрнөхийг -
3:25 - 3:27мэдээ ч үгүй байсан.
-
3:28 - 3:32Энэ төрлийн судалгаа үнэндээ маш
ховор л доо. -
3:32 - 3:36Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг.
-
3:36 - 3:39Учир нь ихэнх оролцогчид
судалгаанаас гарах, -
3:39 - 3:42санхүүжилт зогсох,
-
3:42 - 3:44судлаачид нь өөр ажилд сатаарах
-
3:44 - 3:48эсвэл нас барснаар судалгааг цааш
үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. -
3:49 - 3:51Харин бидний хувьд,
-
3:51 - 3:54аз тохиол, мөн үе үеийн судлаачдын
шургуу байдлын ачаар -
3:54 - 3:57судалгаа маань эдгээрийг
даван туулж чадсан. -
3:57 - 4:02Анхны 724 оролцогчдын
60 орчим нь -
4:02 - 4:03амьд сэрүүн төдийгүй,
-
4:03 - 4:05судалгаандаа ч оролцсон хэвээр ба
-
4:05 - 4:0790 гаруй настай болжээ.
-
4:08 - 4:10Харин одоо тэдний
-
4:10 - 4:142000 гаруй үр хүүхдийг
судалж эхэлж байна. -
4:14 - 4:17Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч.
-
4:18 - 4:231938 оноос хойш бид залуусын
2 бүлгийг судалсан. -
4:23 - 4:25Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын
-
4:25 - 4:28оюутан байхдаа элссэн.
-
4:28 - 4:31Тэд Том Браkoвын хэлдгээр
"алтан үеийнхэн" байлаа. -
4:32 - 4:35Дэлхийн 2-р дайны үеэр бүгд
сургуулиа төгсч, -
4:35 - 4:37улмаар ихэнх нь дайнд явсан.
-
4:38 - 4:40Харин 2 дахь бүлгийн залуус бол
-
4:40 - 4:44Бостоны хамгийн ядуу хороололд
амьдардаг хөвгүүд байсан юм. -
4:44 - 4:46Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь
-
4:46 - 4:50тэд 1930-аад оны Бостоны
хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн -
4:50 - 4:52гэр бүлүүдээс гаралтай байсанд
-
4:52 - 4:54оршиж байгаа юм.
-
4:54 - 4:59Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй
нийтийн байранд амьдарч байсан. -
5:01 - 5:03Тэднийг судалгаанд элсэж ороход
-
5:03 - 5:06бүгдээс нь ярилцлага авсан.
-
5:06 - 5:08Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан.
-
5:08 - 5:12Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл
ярилцлага хийсэн. -
5:12 - 5:14Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж
-
5:14 - 5:17амьдралын янз бүрийн замаар явцгаасан.
-
5:17 - 5:23Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго
өрөгч, эмч болж, -
5:23 - 5:25нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон.
-
5:27 - 5:31Зарим нь архинд донтож,
цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. -
5:32 - 5:34Зарим нь нийгмийн доод давхаргаас
-
5:34 - 5:38хамгийн дээд давхарга хүртэл нь авирч,
-
5:38 - 5:41харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан.
-
5:42 - 5:45Энэхүү судалгааг анх санаачлагчид
-
5:45 - 5:4775 жилийн дараа намайг энд зогсоод
-
5:47 - 5:52одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр
байгаа тухай ярина -
5:52 - 5:55гэж зүүдлээ ч үгүй байх.
-
5:56 - 6:00Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй
судлаачид маань -
6:00 - 6:02оролцогчид руугаа залгаж,
-
6:02 - 6:06тэдний амьдралын талаар дахиад хэдэн
асуулт асууж болох эсэхийг лавладаг. -
6:07 - 6:10Бостоны олон залуус биднээс
"Та нар яагаад одоо хүртэл намайг -
6:10 - 6:14судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм
сонирхолтой биш шүү дээ?" гэж асуудаг. -
6:15 - 6:18Харин Харвардын оюутнууд
хэзээ ч тэгж асуудаггүй. -
6:18 - 6:23(Инээд)
-
6:28 - 6:30Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд
-
6:30 - 6:33зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй,
-
6:33 - 6:36зочны өрөөнд нь сууж ярилцлага хийж
-
6:37 - 6:40эмч нараас нь өвчний түүхийг авч,
-
6:40 - 6:42мөн цусны шинжилгээ, тархины зураг авч
-
6:42 - 6:44хүүхдүүдтэй нь ярилцдаг.
-
6:44 - 6:49Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог
зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. -
6:49 - 6:53Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь
-
6:53 - 6:55судалгаанд маань
оролцож чадах эсэхийг асуухад -
6:55 - 6:58"Юу гээч, орох цаг нь болсон байх"
гэж билээ. -
6:58 - 6:59(Инээд)
-
7:01 - 7:02Ингээд бид юу олж мэдэв?
-
7:02 - 7:08Бидний цуглуулсан
хэдэн арван мянган хуудас -
7:08 - 7:10хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс
-
7:10 - 7:12ямар сургамж олж авсан бэ?
-
7:13 - 7:18Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр
эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. -
7:20 - 7:26Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад
нэг л тодорхой зүйл байна. -
7:26 - 7:31Сайн харилцаа биднийг аз жаргалтай,
эрүүл байлгадаг. Ердөө л энэ. -
7:32 - 7:36Бид харилцааны талаар гурван чухал
зүйл мэдэж авсан. -
7:36 - 7:40Нэгт, нийгмийн харилцаа нь
бидэнд маш тустай, -
7:40 - 7:43харин ганцаардал биднийг үгүй хийдэг.
-
7:43 - 7:47Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ
-
7:47 - 7:50илүү ойр байдаг хүмүүс
-
7:50 - 7:55илүү жаргалтай, эрүүл байж,
урт насалдаг нь -
7:55 - 7:58судалгаагаар тогтоогдсон.
-
7:58 - 8:02Ганцаардал нь хор хөнөөлтэй
болох нь ч мөн харагдсан. -
8:02 - 8:07Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож
чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс -
8:07 - 8:10аз жаргалыг харьцангуй бага мэдэрч,
-
8:10 - 8:13эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн
эрт муудаж, -
8:13 - 8:15мөн тархины үйл ажиллагаа нь
-
8:15 - 8:19хурдан муудаж, богино насалдаг.
-
8:20 - 8:23Харамсалтай нь ямар ч цаг үед
-
8:23 - 8:285 америк хүн тутмын 1-ээс илүү нь
өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. -
8:29 - 8:31Олны дунд, гэрлэлтэд ганцаардах
-
8:31 - 8:34тохиолдол байдгийг бид мэднэ.
-
8:34 - 8:36Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол
-
8:36 - 8:39таны хэдэн найзтай байх
-
8:39 - 8:43эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаанд
байх эсэх нь чухал биш, -
8:43 - 8:48харин таны дотно харилцааны
чанар нь л чухал. -
8:48 - 8:53Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд
маш муу нөлөөтэй. -
8:53 - 8:57Жишээ нь, хайр сэтгэлгүй,
байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь -
8:58 - 9:04эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар
нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. -
9:04 - 9:09Харин халуун дулаан, сайн харилцаатай
амьдрах нь биднийг хамгаалдаг. -
9:09 - 9:12Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь
судалсныхаа дараа бид -
9:12 - 9:15тэдний дунд насыг эргэн харж,
хэн нь ахмад насандаа -
9:16 - 9:17эрүүл, жаргалтай,
-
9:17 - 9:21харин хэн эсрэгээрээ байхыг
таамаглаж болох эсэхийг -
9:21 - 9:23мэдэхийг хүссэн юм.
-
9:23 - 9:27Тэгээд тэдний 50 настай үеийн
бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд -
9:28 - 9:29дунд настай үеийнх нь
-
9:30 - 9:32холестерины хэмжээ цаашид
-
9:32 - 9:35тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй.
-
9:35 - 9:39Харин нийгмийн харилцаандаа
хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. -
9:39 - 9:4450 насандаа хамгийн сэтгэл хангалуун
харилцаатай байсан хүмүүс -
9:44 - 9:4680 насандаа хамгийн эрүүл байсан.
-
9:47 - 9:50Сайн, дотны харилцаа нь
-
9:50 - 9:53биднийг хөгшрөлтийн зарим аюулаас
хамгаалдаг байна. -
9:54 - 9:58Манай хамгийн жаргалтай хосууд маань
-
9:58 - 10:0080 насандаа хэдийгээр
-
10:00 - 10:03бие эрхтний хувьд зовиуртай байсан ч,
сэтгэл санааны хувьд -
10:03 - 10:05адилхан жаргалтай байдаг гэсэн юм.
-
10:06 - 10:09Харин тааруухан харилцаанд
байсан хүмүүс хэлэхдээ, -
10:09 - 10:12тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны
зовиур нь -
10:12 - 10:15улам дордуулдаг гэжээ.
-
10:17 - 10:22Дотно харилцаа болон эрүүл мэндийн
талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь -
10:22 - 10:25сайн харилцаа зөвхөн бидний биеийг
хамгаалаад зогсохгүй, -
10:25 - 10:27тархийг ч мөн хамгаалдаг.
-
10:28 - 10:3280 насандаа өөр хэн нэгэнтэй
-
10:32 - 10:36дотно, сайн харилцаанд байх нь
хамгаалалт болдог. -
10:36 - 10:38Тэд дотно харилцаанд байхдаа
-
10:38 - 10:42хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн
итгэл даахыг мэдрэх нь -
10:42 - 10:46ой санамжийг хурц байлгадаг.
-
10:46 - 10:48Харин итгэлцэлгүй харилцаанд
-
10:48 - 10:51байдаг хүмүүсийн хувьд
-
10:51 - 10:55ой санамж нь эрт мууддаг.
-
10:56 - 10:59Гэхдээ сайн харилцаа гэдэг нь
саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. -
10:59 - 11:03Манай зарим 80 настангууд
-
11:03 - 11:04хоорондоо маргах үе бишгүй гарна.
-
11:04 - 11:08Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ
-
11:08 - 11:09итгэж болохыг мэддэг л бол
-
11:10 - 11:13тэдгээр маргаан ой тогтоолтод
огтхон ч нөлөөлөхгүй. -
11:15 - 11:17Тэгэхээр сайн, дотно харилцаа
-
11:17 - 11:23бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай
гэдэг ойлголт бол -
11:23 - 11:26эртний мэргэн ухаан.
-
11:26 - 11:29Энэ бол эмээгийн чинь өгдөг зөвлөгөө,
номлогчийн чинь захиас. -
11:30 - 11:32Энэ юу нь тийм хэцүү байна?
-
11:33 - 11:35Жишээлбэл хөрөнгө мөнгөний хувьд
-
11:35 - 11:38наад захын хэрэгцээ хангагдмагч
-
11:38 - 11:40мөнгө нэг их нөлөө үзүүлдэггүй.
-
11:40 - 11:44Жилд 75 мянган доллараас
-
11:44 - 11:4575 саяын орлогтой болмогц
-
11:46 - 11:50таны эрүүл мэнд, аз жаргалд
өөрчлөлт маш бага, -
11:50 - 11:51бараг байх болов уу даа.
-
11:52 - 11:53Нэр хүндийг авч үзвэл
-
11:54 - 11:56байнгын олон нийтийн өмнө байх,
-
11:57 - 11:58хувийн орон зай алдагдахад
-
11:58 - 12:01ихэнх алдартай хүмүүс
эрүүл мэндээрээ муудаж эхэлдэг. -
12:02 - 12:05Энэ нь мэдээж тэднийг
аз жаргалтай байлгадаггүй. -
12:06 - 12:09Харин илүү их ажиллахын хувьд
-
12:09 - 12:12хэн ч үхэхийнхээ өмнө
-
12:12 - 12:15илүү их ажилладаг байж гэж хүсдэггүй
нэг үнэн үг бий. -
12:15 - 12:16(Инээд)
-
12:17 - 12:21Гэтэл яагаад үүнийг үл ойшооход
ийм амархан юм бэ? -
12:21 - 12:23Учир нь бид бол хүн төрөлхтөн.
-
12:23 - 12:26Бид амар шийдэл,
-
12:26 - 12:27биднийг сайн сайхан чигээр байлгах
-
12:27 - 12:30тийм л зүйлд дуртай.
-
12:31 - 12:34Урт хугацааны харилцаа бол
ээдрээтэй, -
12:34 - 12:38гэр бүл, найз нөхдөө анхаарах нь
их ажил шаарддаг, -
12:38 - 12:41тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш.
-
12:41 - 12:44Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа
дуусах учиргүй. -
12:44 - 12:49Энэ 75 жилийн судалгаанаас харахад,
хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан -
12:50 - 12:56хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор
солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. -
13:00 - 13:03Яг л өнөөх судалгаанд оролцсон
шинэ мянганы залуус шиг -
13:03 - 13:07манай судалгааны олон эрчүүд залуу
ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, -
13:07 - 13:11ажлын амжилт зэргийг сайхан амьдралын
хэмжүүр гэж -
13:11 - 13:15итгэцгээж байсан.
-
13:15 - 13:20Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү
судалгаагаар -
13:20 - 13:25хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол
гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа -
13:25 - 13:29илүү анхаарсан хүмүүс гэдэг нь
удаа дараа тогтоогдсон. -
13:30 - 13:32Харин та юу гэж бодож байна?
-
13:32 - 13:3625, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё.
-
13:37 - 13:40Харилцаандаа илүү анхаарна гэж
яана гэсэн үг юм бол? -
13:41 - 13:44Боломжууд нь дуусашгүй олон.
-
13:45 - 13:51Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа
хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, -
13:51 - 13:55эсвэл хуучирсан харилцаагаа
хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, -
13:56 - 13:58хамтдаа алхах, болзоонд явах,
-
13:59 - 14:04эсвэл удаан яриагүй хамаатан руугаа
залгах ч байж болно. -
14:04 - 14:07Учир нь маш их тохиолддог
гэр бүлийн хагарал -
14:07 - 14:09атаа хорсол санасан нэгэнд
-
14:09 - 14:11хамгийн муугаар нөлөөлдөг.
-
14:13 - 14:17Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр
яриагаа дуусгая. -
14:19 - 14:21Зуун жилийн тэртээ,
-
14:21 - 14:24тэрээр амьдралаа эргэж хараад
-
14:24 - 14:25ийнхүү бичжээ.
-
14:26 - 14:30"Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах,
-
14:30 - 14:35уучлал гуйх, зүрхээ шархлуулах,
буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. -
14:36 - 14:39Зөвхөн хүнийг хайрлах
-
14:39 - 14:43хором төдий л цаг бий."
-
14:44 - 14:49Сайхан амьдрал
сайн харилцаан дээр тогтдог. -
14:49 - 14:51Тийм ч учраас энэ нь
олон хүнд хэрэгтэй санаа юм. -
14:51 - 14:52Баярлалаа.
-
14:52 - 14:58(Алга ташилт)
- Title:
- Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалын тухай хамгийн урт судалгааны сургамж | Роберт Уалдингэр | TEDxBeaconStreet
- Description:
-
Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр, та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй, хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдрал бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.
Энэхүү илтгэл нь TED чуулга уулзалтын загварыг ашиглан бүс нутгийн иргэд зохион байгуулсан TEDx арга хэмжээний үеэр тавигдсан болно. Дэлгэрэнгүйг http://ted.com/tedx
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 15:04