Яагаад ямар ч хэрэгцээгүй зүйлс хийх хэрэгтэй гэж?
-
0:02 - 0:03Сайн уу.
-
0:03 - 0:04Намайг Симон гэдэг.
-
0:05 - 0:08Тайзан дээр байхдаа сандарч байвал,
-
0:08 - 0:10үзэгчдийг нүцгэн байна гээд төсөөл
-
0:10 - 0:11гэсэн үг байдаг даа.
-
0:11 - 0:14Ингэж байж л сандрал алга болох юм шиг.
-
0:15 - 0:16Гэхдээ юу гээч?
-
0:16 - 0:18Та бүгдийг одоо 2018 онд
-
0:18 - 0:21нүцгэнээр төсөөлөх нь эвгүй бас буруу.
-
0:21 - 0:24Бид ийм хоцрогдсон зүйлсээс
холдох гэж хичээж байгаа. -
0:24 - 0:27Тиймээс бидэнд сандралтайгаа тэмцэх
-
0:27 - 0:29шинэ арга хэрэгтэй.
-
0:29 - 0:31Та нар над руу харж байгаа шиг
-
0:31 - 0:33би ч гэсэн та нар руу аль болох
-
0:33 - 0:35их харах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-
0:35 - 0:38Жаахан ч гэсэн тэнцвэржүүлэхийн тулд.
-
0:38 - 0:40Би илүү олон нүдний алимтай байсан бол
-
0:41 - 0:43бид бүгдэд илүү амар байх байсан, тиймээ?
-
0:43 - 0:45Тэгээд энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд
-
0:45 - 0:47би өөртөө цамц хийсэн.
-
0:47 - 0:50(Шажигнах чимээ)
-
0:53 - 0:55(Инээх)
-
0:58 - 1:01Хиймэл нүднүүд.
-
1:01 - 1:04227 хиймэл нүднүүдийг
холбохын тулд -
1:04 - 1:07би 14 цаг зарцуулсан.
-
1:07 - 1:09Энэ цамцыг хийх шалтгааны
зөвхөн тал нь -
1:09 - 1:12та нар над руу харж байгаа шиг
харах. -
1:12 - 1:14Үлдсэн тал нь
ингэхийн тулд. -
1:14 - 1:16(Нүднүүдийн шажигнах чимээ)
-
1:16 - 1:17(Инээх)
-
1:17 - 1:19Би дээрх шиг олон зүйл хийдэг.
-
1:19 - 1:22Би асуудал гарахад шийдэл сэдэж олдог.
-
1:22 - 1:24Жишээл нь, шүд угаах.
-
1:24 - 1:27Бид бүгдийн хийх ёстой нэг төрлийн
уйтгартай ажил, -
1:27 - 1:29үнэндээ хэн ч шүдээ
угаах дуртай биш. -
1:29 - 1:32Үзэгчид дунд 7 настангууд байсан бол
-
1:32 - 1:34"Тийм ээ!" гэх байсан биз.
-
1:34 - 1:37Тэгвэл үүнийг таны өмнөөс хийж өгөх
машин байвал ямар вэ? -
1:43 - 1:46(Инээх)
-
1:47 - 1:48Би үүнийг...
-
1:50 - 1:53"Шүд угаагч дуулга" гэж нэрлэсэн.
-
1:53 - 1:56(Инээх)
-
1:57 - 2:00(Автомат гар дүнгэнэх)
-
2:00 - 2:03(Инээх)
-
2:03 - 2:07(Алга ташилт)
-
2:07 - 2:12Миний шүд угаагч дуулга шүдний эмч нараас
10-аас 0 гэсэн үнэлгээ авсан. -
2:12 - 2:16Миний бүтээл нүүр ам судлалын салбарыг
шинэчлээгүй нь ойлгомжтой. -
2:16 - 2:19Гэхдээ энэ миний амьдралыг
үндсээр нь өөрчилсөн юм. -
2:19 - 2:22Би шүд угаагч дуулгаа 3 жилийн өмнө
хийсэн. -
2:22 - 2:24Би дуулгаа хийж дуусгаад,
-
2:24 - 2:27зочны өрөөнөөсөө
камер аваад, -
2:27 - 2:29дуулгаа ажиллуулж байгаа 7 секундын
бичлэг хийсэн. -
2:30 - 2:31Одоо бол
-
2:31 - 2:34нэг охин интернэтэд
бичлэгээ байршуулаад, -
2:34 - 2:35шуугиан дэгдээж,
-
2:35 - 2:38хэдэн мянган залуус ундран гарч ирээд,
-
2:38 - 2:41сэтгэгдэл үлдээх хэсэгт
охиноос гэрлэхийг гуйх нь -
2:41 - 2:43орчин цагийн энгийн л
хайрын түүх болсон. -
2:43 - 2:44(Инээх)
-
2:44 - 2:47Охин энэ бүгдийг үл тоон,
YouTube суваг нээж -
2:47 - 2:48роботууд зохион бүтээсээр.
-
2:49 - 2:53Тэр цагаас хойш би интернэтэд
хэрэгцээгүй машин зохиогч гэсэн -
2:53 - 2:56жижигхэн орон зайг бий болгосон.
-
2:56 - 2:57Бидний мэдэж байгаагаар
-
2:57 - 3:00салбартаа хамгийн шилдэг нь
байхын тулд -
3:00 - 3:03хамрах хүрээ нь маш жижигхэн
салбар сонгох. -
3:03 - 3:05(Инээх)
-
3:05 - 3:10(Алга ташилт)
-
3:10 - 3:13Би YouTube сувагтаа машинуудынхаа
талаар бичлэг хийсэн. -
3:13 - 3:16Жишээ нь: үс тайрдаг
жолоочгүй онгоц (Drone). -
3:16 - 3:17(Дроун дүнгэнэх)
-
3:17 - 3:20(Инээх)
-
3:20 - 3:21(Дроун унах)
-
3:21 - 3:22(Инээх)
-
3:22 - 3:24(Дроун дүнгэнэх)
-
3:24 - 3:25(Инээх)
-
3:25 - 3:27(Алга ташилт)
-
3:27 - 3:30Өглөө босоход тус болдог машин.
-
3:30 - 3:32(Сэрүүлэгтэй цаг)
-
3:32 - 3:35(Инээх)
-
3:37 - 3:39(Бичлэг) Симон: Ёо!
-
3:39 - 3:42Ногоо хэрчихэд тусалдаг машин.
-
3:42 - 3:44(Хутга цавчлах)
-
3:45 - 3:46Би инженер биш.
-
3:46 - 3:49Би инженерийн сургуульд сураагүй.
-
3:49 - 3:52Гэхдээ би их хичээнгүй сурагч байсан.
-
3:52 - 3:55Дунд болох ахлах ангидаа
үргэлж А авч, -
3:55 - 3:57төгсөхдөө оны шилдэг
сурагч болж байсан. -
3:57 - 3:58Гэхдээ хөшигний ард би
-
3:58 - 4:02бүгдийг сайн хийх гэж
маш их түгшиж, санаа зовдог байсан. -
4:02 - 4:05Тэр үед ах руугаа бичсэн
и-мэйл маань энд байна. -
4:05 - 4:08"Надад үүнийг хэлэхэд, хүлээн зөвшөөрөхөд
-
4:08 - 4:09ямар хэцүү байгааг та ойлгохгүй.
-
4:09 - 4:11Би үнэхээр их ичиж байна.
-
4:11 - 4:13Хүмүүс намайг тэнэг гэж бодоосой гэж
хүсэхгүй байна. -
4:13 - 4:15Би одоо яг уйлах нь ээ.
-
4:15 - 4:16Новш гэж."
-
4:16 - 4:20Үгүй ээ, би аав ээжийнхээ байшинг
санаандгүй шатаагаагүй. -
4:20 - 4:24Энэ и-мэйлд юуны талаар бичсэн бэ гэхээр,
юунд тэгтлээ бухимдаад байсан бэ гэхээр, -
4:24 - 4:27би тооны шалгалтандаа В авсан юм.
-
4:27 - 4:31Энэ хоёр явдлын хооронд
ямар нэг зүйл болсон нь тодорхой. -
4:32 - 4:36(Инээх)
-
4:36 - 4:38Тэдгээрийн нэг нь шилжилтийн нас байсан.
-
4:38 - 4:40(Инээх)
-
4:40 - 4:41Маргаангүй сайхан үе.
-
4:41 - 4:42Дээр нь би
-
4:42 - 4:45автомат машинуудыг сонирхож,
-
4:45 - 4:48техник хангамжийн талаар өөрөө
судалж эхэлсэн. -
4:48 - 4:51Техник хэрэгсэл хийх, ялангуяа
өөрөө бие дааж сурах -
4:51 - 4:54маш их хүндрэлтэй байдаг.
-
4:54 - 4:56Бүтэлгүйтэх магадлал маш их,
-
4:56 - 4:57мөн түүнчлэн
-
4:57 - 4:59чи өөрийгөө тэнэг гэж бодох
магадлал өндөр. -
4:59 - 5:03Тэр үед энэ нь миний
хамгийн том айдас байсан юм. -
5:03 - 5:09Тэгээд би 100% хүрч чадах
зорилт өөртөө тавьсан. -
5:09 - 5:12Миний энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх
ямар ч боломжгүй. -
5:12 - 5:15Тэгэхээр энэ төлөвлөгөө нь би
бүтэлгүйтэх, алдахын төлөө -
5:15 - 5:18аливаа зүйл бүтээж,
хийж эхэлсэн. -
5:19 - 5:22Би тухайн үед тэнэг зүйлс
зохион бүтээх нь -
5:22 - 5:26үнэндээ их ухаалаг алхам болохыг
анзаараагүй байсан. -
5:26 - 5:28Техник хангамжийн
талаар сурч байхдаа -
5:28 - 5:30би амьдралдаа анх удаа
-
5:30 - 5:33хэр мундаг даалгавар гүйцэтгэж
байгаадаа санаа зовоогүй. -
5:33 - 5:37Өөрийгөө бүх хүлээлтээс чөлөөлмөгц
-
5:37 - 5:40тэр дарамт урам зоригоор солигдож,
-
5:40 - 5:43надад зүгээр л цагийг зугаатай
өнгөрөөх боломж өгсөн. -
5:43 - 5:44Би зохион бүтээгчийн
хувьд -
5:44 - 5:47хүмүүсийг зовоож байгаа зүйлсэд
анхаарлаа хандуулдаг. -
5:47 - 5:50Энэ асуудал жижиг, том эсвэл
дунд хэмжээтэй ч байж болно. -
5:50 - 5:52Жишээлбэл TED-д илтгэл тавих нь
-
5:52 - 5:54миний шийдэж болох
-
5:54 - 5:56цоо шинэ хэд хэдэн асуудлуудыг
гаргаж өгч байна. -
5:56 - 5:59Хэрэгцээгүй машин зохион
бүтээхийн тулд эхлээд -
5:59 - 6:01ямар асуудал байгааг илрүүлэх хэрэгтэй.
-
6:02 - 6:03Тэгээд би энд ирэхээсээ өмнө
-
6:03 - 6:07энд илтгэл уншиж байх үед гарч болох
асуудлуудын талаар бодсон. -
6:09 - 6:11Юу хэлэх гэж байснаа мартах,
-
6:11 - 6:13эсвэл хүмүүс инээхгүй байх.
-
6:13 - 6:14Та нарыг хэлж байна.
-
6:15 - 6:16Эсвэл бүр муугаар бодоход
-
6:16 - 6:18хүмүүс буруу зүйл дээр инээж шоолох.
-
6:19 - 6:21Саяынх инээхэд ЗҮГЭЭР гэсэн
хэсэг байсан. -
6:21 - 6:22Баярлалаа.
-
6:22 - 6:23(Инээх)
-
6:23 - 6:26Эсвэл сандарсан үед гар минь
салгалж эхэлдэг ба -
6:26 - 6:28би үүндээ их санаа зовдог.
-
6:28 - 6:31Эсвэл энэ бүх хугацаанд миний
өмдний цахилгаан онгорхой, -
6:31 - 6:33та нар бүгд анзаарсан гэхдээ
би мэдээгүй байх ч юм уу. -
6:33 - 6:36Онгорхой биш байна,
болж дээ. -
6:36 - 6:40Үнэндээ миний хамгийн их сандарч байгаа
асуудал нь миний гар салганах. -
6:40 - 6:44Хүүхэд байхдаа сургууль дээр
илтгэл тавих үедээ би -
6:44 - 6:49цаасан дээр тэмдэглэл бичээд,
ард нь дэвтэр давхарлаж барьдаг байсан. -
6:49 - 6:52Дэвтэр барьчихвал хүмүүс миний гар
чичрэхийг харахгүй. -
6:52 - 6:54Би маш их илтгэл тавьдаг.
-
6:55 - 6:58"Хэрэгцээгүй машин зохион бүтээх нь
их хөгжилтэй юм, -
6:58 - 7:02гэхдээ энэ бизнэс гэж үү?" гэж
үзэгчид та нарын тал нь -
7:02 - 7:04гайхаж байгааг би мэдэж байна.
-
7:04 - 7:06Энэ талаар илтгэл тавих нь үүний
нэг хэсэг нь. -
7:06 - 7:09Тэгээд туслах ажилчид үргэлж тайзан дээр
аяга ус тавьдаг, -
7:09 - 7:12тэгэхээр цангасан үед та уух зүйлтэй
байна гэсэн үг. -
7:12 - 7:15Би энэ уснаас уухыг үнэхээр их хүсдэг.
-
7:15 - 7:17Гэхдээ би аягатай усаа авч чаддаггүй,
-
7:17 - 7:20авчихвал хүмүүс миний салганаж байгаа
гарыг харчихна. -
7:20 - 7:24Тэгвэл надад ус авч өгдөг машин байвал
ямар вэ? -
7:24 - 7:28Гүйдэг нүдтэй цамц өмссөн,
сандруу охинд зарчих байсан. -
7:28 - 7:31Одоо цамцаа тайлахгүй бол
болохгүй нь... -
7:31 - 7:34(Гүйдэг нүд шажигнах)
-
7:39 - 7:41Өө.
-
7:41 - 7:42(Тас хийх)
-
7:42 - 7:45(Инээх)
-
7:53 - 7:56Би энийг юу гэж нэрлэхээ одоо ч
бодож олоогүй байгаа, -
7:56 - 7:59ямар нэг "толгой тойрдог хэрэгсэл" ч
гэх юм уу. -
8:00 - 8:03Яагаад гэвэл чамайг тойроод
тавцан эргэлдэнэ, -
8:03 - 8:04тавцан дээр юу ч тавьж болно.
-
8:04 - 8:08Камер тавиад толгойныхоо
бүтэн зургийг авч болно. -
8:09 - 8:12Энэ үнэхээр..
олон чадвартай машин шүү. -
8:12 - 8:14(Инээх)
-
8:16 - 8:18Жишээ нь, хүсвэл үүн дээр
-
8:18 - 8:20хөнгөн зууш тавьж болно.
-
8:20 - 8:22Надад жаахан попкорн байна.
-
8:22 - 8:26Ингээд бага зэргийг тавьчихъя.
-
8:28 - 8:31Шинжлэх ухаанд золиос хэрэгтэй,
-
8:31 - 8:34хэсэг попкорн шалан дээр унах гээд л.
-
8:34 - 8:36Тойруулаад эргүүлчихье.
-
8:36 - 8:38(Машин дүнгэнэх)
-
8:38 - 8:39(Инээх)
-
8:39 - 8:41Энд жижигхэн гар байгаа,
-
8:41 - 8:43мөрөө хавчаад тавцанг
-
8:43 - 8:44арай өндөр болгочихож болно.
-
8:44 - 8:46(Инээх)
-
8:46 - 8:48(Алга ташилт)
-
8:48 - 8:49Жижигхэн гар байна.
-
8:49 - 8:50(Гар хүчтэй алгадах)
-
8:50 - 8:51(Инээх)
-
8:51 - 8:55(Алга ташилт)
-
8:59 - 9:02Би микрофоноо цохьчихлоо,
-
9:02 - 9:04гэхдээ зүгээр юм шиг байна.
-
9:05 - 9:07Бас би попкорноо зажлах хэрэгтэй,
-
9:07 - 9:11тийм болохоор та бүхэн
хэсэг алга ташиж байгаарай. -
9:11 - 9:15(Алга ташилт)
-
9:15 - 9:17Энэ яг л хувийн нарны систем
гэсэн үг. -
9:17 - 9:19Би 21-р зуунд төрсөн
залуу хүн тул -
9:20 - 9:22юм бүхэн намайг
тойрч эргэхэд дуртай. -
9:22 - 9:25(Инээх)
-
9:25 - 9:28Буцаад аягатай ус руугаа оръё,
анхны зорилго маань байсан шүү дээ. -
9:29 - 9:31Аяга хоосон л доо,
-
9:31 - 9:33уучлаарай.
-
9:33 - 9:37Аягаа заавал өөрийн гараар
тавцан дээр тавих ёстой, -
9:38 - 9:41тэгэхээр машинаа дахиад сайн
хөгжүүлэх л хэрэгтэй байгаа. -
9:41 - 9:43Гэхдээ одоо миний гар чичирсэн ч
-
9:43 - 9:44хэн ч үүнийг анзаарахгүй.
-
9:44 - 9:47Ийм анхаарал татмаар өмсгөлтэй
байхад хэн ч анзаарахгүй. -
9:47 - 9:48Маш сайн.
-
9:48 - 9:50За...
-
9:50 - 9:51(Машин дүнгэнэх)
-
9:51 - 9:53(Дуулж байна)
-
9:54 - 9:56Өө үгүй ээ, энэ гацчихлаа.
-
9:56 - 9:59Машин хүртэл тайзан дээр байхдаа
сандарч байгаа нь -
9:59 - 10:00тайвширмаар биш гэж үү?
-
10:00 - 10:02Дахиад бага зэрэг гацчихлаа.
-
10:03 - 10:05Яг хүн шиг юм.
-
10:06 - 10:08Байзаарай, жаахан буцаагаад,
-
10:09 - 10:10тэгээд
-
10:10 - 10:11(Аяга унах)
-
10:11 - 10:13(Инээх)
-
10:13 - 10:16Амьд явахад сайхан цаг биш гэж үү?
-
10:16 - 10:18(Инээх)
-
10:18 - 10:23(Алга ташилт)
-
10:25 - 10:29Миний бүтээсэн машинууд
бүдүүлэг, энгийн хийцтэй ч -
10:29 - 10:33би эндээс том зүйлийг олж нээсэн.
-
10:33 - 10:37Инженэрчлэлийг баяр баясал,
сэтгэл уналттай холбох нь ховор ч -
10:37 - 10:40миний хувьд энэ бол гарч болох
үр дүнд санаа зоволгүйгээр -
10:40 - 10:43техник хэрэгслийн талаар судлах
гайхалтай арга байсан. -
10:44 - 10:48Намайг ямар нэг хэрэгтэй зүйл
зохион бүтээх үү гэж их асуудаг. -
10:48 - 10:49Хэзээ нэг өдөр магадгүй л юм.
-
10:51 - 10:53Миний бодлоор би аль хэдийнээ
-
10:53 - 10:55өөртөө энэ ажлыг
зохион бүтээсэн. -
10:56 - 11:00Үүнийг би хэзээ ч
төлөвлөж... -
11:00 - 11:05(Алга ташилт)
-
11:06 - 11:09Энэ бол миний хэзээ ч төлөвлөж
чадахааргүй байсан зүйл. -
11:09 - 11:13Би хийж буй зүйлээсээ урам авч,
үүнийгээ бусадтай хуваалцахад -
11:13 - 11:15энэ зүйл аяндаа л бий болсон.
-
11:15 - 11:18Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн
гайхамшиг юм. -
11:18 - 11:20Яагаад гэвэл чи үргэлж
-
11:20 - 11:23хамгийн сайн хариултыг мэдэх албагүй
гэдгээ хүлээн зөвшөөрнө. -
11:23 - 11:25Хорвоо ертөнц ямар байх ёстойг
-
11:26 - 11:29дотроос чинь хэлдэг
тэр дуу хоолойг чимээгүй болгодог. -
11:29 - 11:31Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ
-
11:31 - 11:34та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж
асуулт асууж байна. -
11:34 - 11:35Баярлалаа.
-
11:35 - 11:39(Алга ташилт)
- Title:
- Яагаад ямар ч хэрэгцээгүй зүйлс хийх хэрэгтэй гэж?
- Speaker:
- Симон Гертс
- Description:
-
Энэхүү хөгжөөнтэй, чин сэтгэлээ дэлгэсэн илтгэлд Симон Гертс өөрийн хийсэн хачин жигтэй машинуудын үзүүлэнг хуваалцлаа: хэрэгцээгүй машинууд.
Түүний бүтээлүүд болох ногоо хэрчигч, үс тайрагч, уруулын будаг түрхэгч гэх мэт зүйлс бараг л амжилттай болж байгаагүй зүйлс. Гэхдээ амжилтгүй болох нь гол зорилго нь байсан юм. "Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн гайхамшиг юм. Яагаад гэвэл чи үргэлж хамгийн оновчтой хариултыг мэдэж байх албагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ нь хорвоо ертөнц ямар байх ёстойг дотроос чинь хэлдэг тэр дуу хоолойг чимээгүй болгодог. Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж асуулт асууж чадаж байна." гэж Симон Гертс хэлсэн. - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:57
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things | |
![]() |
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for Why you should make useless things |